Пікірлер
@gantulgabaldan6023
@gantulgabaldan6023 Жыл бұрын
Сайхан ерөөжээ,таньд сайн бүхнийг хүсье.
@yourtsmoooo
@yourtsmoooo 2 жыл бұрын
ene ayniih n ner n yu ym bolo?
@chinzorigbatsuuri6401
@chinzorigbatsuuri6401 2 жыл бұрын
Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Орхон аймгийн суугуул аймгийн алдарт уяач Б.Дарьбазар гэж миний авга ах ийм л ерөөлч эрхэм хүмүүн байлаа. Найрын ерөөл Уулын цаанаас ураг барилдаж усны уртаас худ бололцож Хүүгээн хүргэн болгож хүүхнээ бэр болгож байгаа Эцэг эх элгэн саданууд нагац авга найрын ахлаачид Урьж залсан хурж цугласан олон та бүгдээрээ Алтан мөнгөн хундагануудаа дээш дээш нь дэвшүүлэн саатуулах бизээ Зээ хурын үүрнээс үүссэн хураасан буянаас ундарсан Толин өнгөтэй тэнгэрийн хишиг торго нь өнгөтэй дэлхийн шим Хөх мөнгөн тэнгэрээс хөлбөрөнхөн буусан хүйтэн хурын дээж Хөрст алтан дэлхийгээс хөсөглөнхөн цогцолсон хөх ногооны шим Эрт урьд сут богд далай даянЧингис хааны зохиосон Архи нэртэй арзын чанартай сархад нэртэй сайхан чанартай дарс нэртэй догшин амтат идээныхээ дээжийг Алтан амсартай мөнгөн дотортой агар завьяа хундагандаа амсар дүүрэн мэлтэлзүүлэн хийгээд Наанаа нандин хээтэй цаанаа чамин хээтэй Ардаа алхан сүлжмэл хээтэй аюушид нэртэй алд цэнхэр хадгынхаа хамтад Арван салаа алтанлянхуа мутраараа дэвшүүлэн барьж аз жаргалын сайн сайхныг билгэдэж Намайг ерөө гэж барьж байгаа тухайд нь айлтгаж байгаа ерөөл байна Зээ түмэн өлзий бүрдсэн есөн учрал төгссөн төгс жаргал бадарсан түгээмэл сайн жилийн түвшин сайхан сарын өнөөдрийн энэ өдрийг өгөөмөр буян хурсан өлзий хутаг оршсон өнөд дээд дэлгэрэх машид сайн өдөр гэж мэргэдээрээ мэдүүлэж шинжээчдээрээ шилүүлэж олоод Хан их нутагтаа хаш цагаан өргөөгөөн барьж өрхийг өсгөж сумыг сунгаж байгаа эрхэм хүү Д.Буян-Ундрахынхаа барьж байгуулсан бат цагаан өргөөнд нь байж айлтган дэвшүүлэж байгаа билгийн ерөөл байна Дөш мөнгөн уул хэдий өндөр боловчиг дөрвөн талаасаа гарсан дөт сайхан замтай байдаг гэдэг Дөчин түмэн хүмүүн хичнээн олон боловчиг дөрөвхөн эцэг эхийн дундаас үүсэж гарсан домогтой юм гэдэг Ой зандан модод хэдий өнөр боловчиг оёоороороо үндэс нэгэн холбоотой байдаг гэдэг Огторгуйн сэмжин цагаан үүл хичнээн алс боловчиг үзүүрээрээ хурын нэгэн холбоотой байдаг гэнэ Хүдэрийн чулуу хэдийн хүнд боловчиг үерийнхээ усанд хөдөлдөг гэнэ Хүний үр хайртай боловчиг хаан төрийн ёсыг дагадаг гэнэ Эртнээс эхтэй уртнаас урттай энэ сайхан ёсоор хоёр биендээ хайраа өгч хотол бидэндээ найраа зарлаж Хосгүй их аз жаргалаа холбож байгаа хоёр хүүгийн минь билэг ерөөлийн хундага юм бизээ Хун галууны дэгдээхий өд сөдөөн гүйцэхэээр хурмаст тэнгэрт дүүлэж гадаад далайд гарч үзээд өөрөөрөө нэг их бахаддаг гэдэг Хулан тахийн унага хумс туруугаа гүйцэхээр хурд хүчээ үзэж гурван говийг туулаад өөрөөрөө нэг их бахархдаг гэдэг Ухаантай хүний үр удамтай малчны хүү утаатай улаан галаа түлэж уурагтай шаргал цайгаа чанаж Ураг элгэн ах дүүсээн цуглуулж аав ээжийнхээ ариун голомтноос гал тасалж өрх үүсгэн сум сунгахдаа би эр хүн боллоо гэж өөрөөрөө нэг их бахархдаг гэдэг Эртнээс ихтэй уртнаас урттай эзэн Чингисээс цалгиатай эзэнт төрөөс зарлигтай энэ сайхан ёсоор нэг насныхаа амьдралыг зохиож байгаа хоёр үрийн минь баяр ерөөлийн хундага оршжээ Уул талын дундаас ус гарч булаг нийлээд гол болдог гэдэг улс улсын дундаас үр хүүхэд заяаж ураг элгэн барилддаг гэдэг Тал уулын дундаас ус гарч булаг нийлээд гол болдог гэдэг танай манай дундаас үр хүүхэд заяаж ураг элгэн барилдахын урьдын сайхан буян эртний сайхан ерөөл байжээ Эртнээс эхтэй эзэнт төрөөс зарлигтай энэ сайхан ёсоор эрхэм хоёр үр минь хоёр биендээ хайртай хотол олондоо найртай хун шувуу шиг дуугаа нийлүүлж хулан тахь шиг зүсээ нийлүүлж Дуулвал дуу нэг дугтарвал хүчин нэг ажиллахдаа амжилт нь нэг амьдралдаа амь нь нэг явж Бигэрийнмундаад алим ургуулж Бижийн хөндийд атар хагалж Завхан голоор гуулинг усжуулж Завхын хөндийд тариа найгуулж нижигнэсэн хөдөлмөрийнхөө уухайгаар нэр цуугаа дархалж хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонтой хөдөлмөрч ажилсаг Алтайнхныхаа дуулах дуунд нь хоолой нийлүүлж дуурсах алдарт нь нэр нэгтэй Найман намсрай шиг баяны шидийг эдэлж Найданчүгдүг шиг өнөрийн шидээр жаргаж үрээн танихгүй өнөр үрээгээн танихгүй өргөн баян болтугай Түүний чинь түвдэнд төрсөн төрөл буянд чинь учирсан төрлийн элгэн болсон бид нар бүгдээрээ түүхт төрдөө төрлөөрөө баян Түвшин сайхан нутаг дундаа малаараа баян энх төрдөө эдээрээ баян эрдэмтэй сайхан засаг төрдөө эрдэм соёлоороо баян гэгдээд дээвэр бүрхсэн идээтэй Дэлхий бүрхсэн малтай Дэнжийн цэцэг шиг найгаж дэлхийн ногоо шиг хальж Гадаад мөрөн далай шиг ёзоороосоо ундарч Галбирваа зандан модод шиг оройноосоо дэлгэрч Алтай хангай нутгынхаа ард нь атар тарган өвөрт нь өнтэй баян өвөлд нь өгнөж зунд нь сөгнөөд Юу санасан есөн цагаан хүсэл чинь хөх мөнгөн тэнгэрийн үүлэн чуулгааны адилаар зөндөө бүтэж санаагаар амар заяагаар түвшин хэзээ ч үед хэмжээ цаггүй жаргаж дэлгэрч явахын сайн бэлэг сайхан ерөөлийг дээр суугаа ах нар дэргэд олон та бүгддээ дээш дээш нь дэвшүүлэн барьж нэгэн амаар айлтгаж мянган сонорт чинь сонсгох байна.
@dashkamigaa4140
@dashkamigaa4140 3 жыл бұрын
үг нь байгаа болвуу
@purevbayar7332
@purevbayar7332 5 жыл бұрын
Vgen bnu
@blablak5227
@blablak5227 5 жыл бұрын
Purev Bayar bna
@odongoo1
@odongoo1 6 жыл бұрын
Энэ ерөөлч ах хаана байдаг юм болоо? холбоо барих боломж байна уу хүмүүсээ?
@lhagvaamyagaa1786
@lhagvaamyagaa1786 5 жыл бұрын
Сайн байна уу. Яах гэсэн юм бол
@dallasheath1669
@dallasheath1669 3 жыл бұрын
Pro trick: watch movies on flixzone. I've been using it for watching lots of of movies recently.
@sukheeblaa6209
@sukheeblaa6209 6 жыл бұрын
a