Аавдаа Ц.Хулан

  Рет қаралды 361,391

solongo gankhuyag

solongo gankhuyag

11 жыл бұрын

Сайхан залуу аавынхаа тэргүүнд буурал орсныг анх үзээд
Саваагүй томоогүй хүүхэд насаа би тэр жилийнх нь шувуудтай хамт буцаасан
Санчиганд нь нэмэх мөнгөн сорны тоолон жаргаандаа тэгвэл гэхэд
Сансанаар даанч болохгүй явна ааваа
Бүүвэйт хонгор ижийн тухай дуу мэдээж олон
Бүдэгхэн гардаг зураг шиг, санаатай хийдэг алдаа шиг
Бүхий л орчлонд харин аавын ач гэж дуулдаггүй
Бүгдийнх нь аав ямар миний аав шиг бишдээ
Амттан зөөлөн хоёроор бялууруулдаг муу ижий минь
Айлын тавагнаас чихэр хармайлж шараа болгоно
Аав минь тэгэхгүйээ
Алаг чулуу хээрээс хормойлж хүүдээ зүслүүлнэ.
Алсын замд уулсын нэр тогтоолгож ухаан нэмнэ
Ээдрээт мянган харгуй төрсөн гэрийн гаднаас эхэлж
Эмээл дээрээ соёмботой унаган хүлгийн нуруунд анх гарахад
Сансарт хүүхэд нь нисэх юм шиг санаж ээж нар цацлаа өргөж гүйлддэг
Саахалт ороод эргэх юм шиг санаж аав нар духыг нь ганц үнэрлэдэг
Адгаж ижий нар өдөржин радио шиг үглэнэ
Амьдралд зөвхөн үнэнийг хэлэх гэж аав нар сумын үүзэл шиг хаа нэг дуугарна
Бие өвдлөө гэж ээж нар хүүхдээ аргагүй нэг айлгадаг
Битүүхэн дотроосоо нурж аав нар чимээгүйхэн өтөлдөг
Үхэж болохгүй тушаал авсан цэрэг шиг тэд
Үрс нь хөлөө олтол цоо эрүүл болж жүжиглэдэг
Ачийг тань хариулна гэж би олон жил худлаа ярьлаа
Ачийг нь гаргаж өгчхөөд харин нэг их гавъяатан шиг
Сөөг сөөг гэж хэвтүүлээд номхон тэмээг ноолуулах мэт
Сөөсгөр хэдэн бацааны өмнө хөгшин аавыгаа мөлхүүллээ
Гараа өргөж дайсандаа үг дуугүй бууж өгөх мэт
Гарцаагүй том алгаа дэлгэж та тэднийгээ хөтлөнө
Гариг дэлхийд уянгатай ийм найрагч байтлаа
Гангансан хэдэн зээтэйгээ хэдэнтэй хэлд орно
Гадаа нь навчис унаж, он жил биднийг унасан навчис шиг орхиж
Гайгүйдээ би аавыгаа жаргааж амжина гэж өөрийгөө хуурна
Ганцхан зүрхний тань цохилт намайг зэмлэн лугшиж
Газар дээр аав минь хүртэл мөнх бусыг сануулдаг аа
Хазайлгаж болохгүй титэм шиг нэрээр чинь би овоглосон
Халуун зүрхний уярал хайр, гунигыг чинь хүртэл өвлөсөн
Өргөстөй орчлонд бүдчээд үйлж суухын цагтаа хүү нь
Өлгийг минь сийлсэн аавтай болохоор амьд явж чаддаг аа.

Пікірлер: 108
@adiyaenhamgalan4065
@adiyaenhamgalan4065 Жыл бұрын
Суллах хэрэгтэй
@deeshlehgobi6683
@deeshlehgobi6683 26 күн бұрын
санах юм даа чамайгаа Цоодолын Хулан
@siilegmaaganbat5371
@siilegmaaganbat5371 Жыл бұрын
Хазайлгаж болохгүй тэтим шиг нэрээр чинь би овоглосон ....❤
@Mongolianmassage
@Mongolianmassage 10 жыл бұрын
Хазайлгаж болохгүй титэм шиг нэрээр чинь би овоглосон Халуун зүрхний уярал хайр, гунигыг чинь хүртэл өвлөсөн Өргөстөй орчлонд бүдчээд үйлж суухын цагтаа хүү нь Өлгийг минь сийлсэн аавтай болохоор амьд явж чаддаг аа. баярлалаа
@tuvshinbayarbatbaatar7255
@tuvshinbayarbatbaatar7255 6 жыл бұрын
👍🏻
@user-zy2mh4hb6x
@user-zy2mh4hb6x 4 жыл бұрын
🌾5 хос Эко шилэн сав🌾 👩‍🌾Эмх цэгцийг эрхэмлэгч, эрүүл зөв хэв маягийг эрхэмлэгч эзэгтэй танд зориулан манай дэлгүүр хаан ч байхгүй ХАМГИЙН ХЯМД үнээр худалдаалж эхэллээ 🤗 Цөөрхөн ирсэн тул та яараарай Таван хос сав ердөө -25000+Хүргэлт үнэгүй Захиалгын утас-90052121 Хэмжээ:1100ml,620ml, 420ml,540ml, 540ml ☘️ЭКО ШИЛЭН САВ🍀 🍪Эрүүл мэндэд хор хөнөөлгүй 🌰Эрүүл ахуйн шаардлага хангасан 🥜Элдэв нян өсөж үржих нөхцөл бүрдэхгүй “Шилэн саванд хүнсээ хадгалах нь хамгийн аюулгүй, хамгийн ЗӨВ сонголт юм” Захиалах хүмүүс дугаараа үлдээнэ үү
@tserendulamdorjmaa3856
@tserendulamdorjmaa3856 9 жыл бұрын
Made me cry also. Amazing!
@solongoFunny
@solongoFunny 11 жыл бұрын
Ц.Хулан өөрөө уншсан нь хамгийн гоёо............,сэтгэлд хүртэл унших яруу уншигч тэр бүр олдохгүйл байх♥
@khdavaajargal3016
@khdavaajargal3016 3 жыл бұрын
Гоё шүлэг би нэг сонсоол цээжилсэн аавдаа маш их хайртай шүү.
@maralguamunkhzaya6007
@maralguamunkhzaya6007 3 жыл бұрын
Хаяж яваад 14 жил өнгөрсөн ч одоог хүртэл энэ шүлгийг сонсож таныгаа санадаг шүү ааваа 😭😭
@oyu-erdenen1720
@oyu-erdenen1720 5 жыл бұрын
Аавдаа маш их хайртай
@makalm6170
@makalm6170 10 жыл бұрын
Бүр уйллаа, ёстой л тушаал авсан цэрэг шиг байдаг даа
@muuguumg9074
@muuguumg9074 9 жыл бұрын
сэтгэлийнхээ үгийг ингэж уран яруугаар илэрхийлж, түүнийгээ хүний сэтгэлийг огштол уншиж бусдад хүргэнэ гэдэг сайхан юм.
@amaraagb8323
@amaraagb8323 10 жыл бұрын
Aaviigaa ih sanaj baina
@ingadaribazar970
@ingadaribazar970 10 жыл бұрын
made me cry
@batbayarugiidalai187
@batbayarugiidalai187 5 жыл бұрын
Uneher goe shuleg shuu ..👍👍 ..Aavaa 👨‍💼 👨‍💼 👨‍💼 huu ni tanidaa hairtai.....👨‍👦👨‍👦‍👦👨‍👦‍👦
@batzaya3037
@batzaya3037 6 жыл бұрын
Aawigaa sanaad uilaw
@oyundalaiotgongerel5911
@oyundalaiotgongerel5911 8 жыл бұрын
би аавдаа хайртай
@dulmaaa6662
@dulmaaa6662 9 жыл бұрын
Аавдаа хайртай. Дахин дахин сонсмоор
@zolboo7896
@zolboo7896 9 жыл бұрын
aavdaa bi hairtai
@tsevelnyamaamyagmar1116
@tsevelnyamaamyagmar1116 3 жыл бұрын
Ямар гоё шүлэг гээч сонсохоор өөрийн эрхгүй аавыгаа санах юм даа.
@user-ee8lv9rc7i
@user-ee8lv9rc7i 11 жыл бұрын
гоё хоолойтой бүсгүй. мундаг найрагч.
@goebilguun3191
@goebilguun3191 8 жыл бұрын
aaviigaa sanaj bna ih hairtai
@jamsrandarihand1100
@jamsrandarihand1100 5 жыл бұрын
Aawdaa bi tanidaa mash ih hairtai
@altanchimeggansukh2296
@altanchimeggansukh2296 6 жыл бұрын
Бүүвэйт хонгор ижийн тухай дуу мэдээж олон Бүдэгхэн гардаг зураг шиг, санаатай хийдэг алдаа шиг Бүхий л орчлонд харин аавын ач гэж дуулдаггүй Бүгдийнх нь аав ямар миний аав шиг бишдээ 2017.09.28
@user-gp8sv6fs3b
@user-gp8sv6fs3b 10 жыл бұрын
аавдаа би хайртай
@misheelamarbold1730
@misheelamarbold1730 8 жыл бұрын
uneheer sonsood l baimaar
@mongolhun8511
@mongolhun8511 11 жыл бұрын
Gaihaltai aabiigaa zondoo sanaj bn shuu
@erdenetsetsegerdenetsetseg1580
@erdenetsetsegerdenetsetseg1580 4 жыл бұрын
Миний хайртай ааваа хүү нь таныгаа ямар ч их санаж байна даа ааваа
@janjuntumurt8230
@janjuntumurt8230 3 жыл бұрын
Сайхан бүсгүй шүү. Аз жаргал хүсье
@dogsmaadowchin9101
@dogsmaadowchin9101 7 жыл бұрын
Aawiigaa maash ih sanaj bnaa.Udahgui ta 2 deeree ochnoo.
@bilguunnl7524
@bilguunnl7524 10 жыл бұрын
Энэ сайхан хүний шүлгүүдыг үгтэй нь хамт бидэнд хүргэдэгт баярлалаа.
@doljinsurenishjamts6616
@doljinsurenishjamts6616 7 жыл бұрын
vneheer goe shvleg yumaa aawiigaa sanchihlaa
@baasansukhbaasandorj372
@baasansukhbaasandorj372 6 жыл бұрын
sonsood l bmaar bdag uneheer goy shuleg
@lolavena
@lolavena 7 жыл бұрын
Sanasnaar daanch bolohgui yvna aavaa...
@mujichuka2029
@mujichuka2029 8 жыл бұрын
Сайхан шүлэг байна. Сонсоод л баймаар
@zolboo7896
@zolboo7896 9 жыл бұрын
aaviinhaa achiig hariulna
@ukalucky5368
@ukalucky5368 11 жыл бұрын
vneheer saihan shvleg.....................
@odbn5534
@odbn5534 3 жыл бұрын
2021 ON FIRE!
@bolormaadavaa3160
@bolormaadavaa3160 3 жыл бұрын
❤️❤️❤️❤️
@bachka3211
@bachka3211 11 жыл бұрын
Goe goe
@enh-amgalann1230
@enh-amgalann1230 7 жыл бұрын
гоё шүлэг
@tbatka9090
@tbatka9090 9 жыл бұрын
Байхад нь хэлж чадаагүй ч аавдаа би хайртай. :(((((
@sainbilegoyunbileg5970
@sainbilegoyunbileg5970 8 жыл бұрын
Good
@enkhuusheegii3583
@enkhuusheegii3583 Жыл бұрын
🙏🙏🙏
@etatseveenkhuu7634
@etatseveenkhuu7634 5 жыл бұрын
Өглөө болгон өвөр дээр минь чихэр авчирч өгөх миний аав Өөрөө хувцас үгүй ч өөрт нь эрхлэх хүүгээ гоёх миний эцэг Өдөр шөнөгүй араас минь санаа зовж тарниа унших миний бурхан Өргөст орчлонд бүдчээд унахад минь тосоод авах миний уул...
@dashnyampanidjugnii9578
@dashnyampanidjugnii9578 7 жыл бұрын
Ард талынх нь аяны нэр нь юу юм бол
@tsetsegschooltsetsegschool2005
@tsetsegschooltsetsegschool2005 5 жыл бұрын
Aawdaa hairtaa shvv maash ih sanaj bna Aawdaa neg vsvvlehsen
@narantengis9648
@narantengis9648 6 жыл бұрын
Vnen shvv. Aaviigaa ilvv ih hairlanaa
@batbayardalai7081
@batbayardalai7081 6 жыл бұрын
Aavaa 3 n huu ni tanidaa hairtai ...Tanidaa tsergiin bayriin mend hurgii...2018.3.18
@UG89ful
@UG89ful 11 жыл бұрын
ёстой гоё шүлэг шүү
@embeleenglish3767
@embeleenglish3767 7 жыл бұрын
та мөнүү? kkk
@munkh-ochirnamsrai1721
@munkh-ochirnamsrai1721 4 жыл бұрын
Hazailgaj bolohgvi titem shig nereer bi OVOGOLSON aawiiga hvvn sanaad zvvdleed bh bolloo... 20.02.06
@sainbilegoyunbileg5970
@sainbilegoyunbileg5970 8 жыл бұрын
I love you daddy
@ochrooochko298
@ochrooochko298 4 жыл бұрын
Хамгийн гол санаа нь Хазайлгаж болохгүй титэм шиг нэрээр чинь би овголсон гэдэг мөр шүү дээ....
@andrewaltanzul7198
@andrewaltanzul7198 6 жыл бұрын
Hachin saihan shvleg yumaa
@sambuugantulga6279
@sambuugantulga6279 7 жыл бұрын
Ayaniih ni ner a comme amour
@tergeltergel9489
@tergeltergel9489 6 жыл бұрын
Aawdaa hyzgaargv ih hairtai
@Mijugai
@Mijugai 7 жыл бұрын
Ард талынх нь ая нь юу юм бол хэлээд өгөөч
@buykabuyna7735
@buykabuyna7735 7 жыл бұрын
Gan Tuya ayiig ni medej bnu???
@Mijugai
@Mijugai 7 жыл бұрын
Buyka Buyna harin meddeggui ee
@mutsomsasoke8501
@mutsomsasoke8501 7 жыл бұрын
үг нь байгаан болуу
@user-mg1kc1xd5f
@user-mg1kc1xd5f 6 жыл бұрын
ААВАА ХҮҮ НЬ ТАНЬДАА ХАЙРТРАЙ
@Mijugai
@Mijugai 7 жыл бұрын
Аяных нь нэрийг хэлээд өгөөч
@user-gl1ul3de5s
@user-gl1ul3de5s 5 жыл бұрын
Хязгааргүй их санаж байна бурхан минь та..
@eruultnamsrai1792
@eruultnamsrai1792 3 жыл бұрын
Aav hvv ni onoodor eejteige dvvteige zolgoj chadsangvi minii ene ter aash uuu 2021.02.12
@baatardelgermaa7104
@baatardelgermaa7104 2 жыл бұрын
2021.09.04 UB
@dariunahoney8524
@dariunahoney8524 8 жыл бұрын
Eejvvd amidral belegledeg bol aawuud amidral surgadag gj
@mrlmnsndlgr7482
@mrlmnsndlgr7482 6 жыл бұрын
шүлгийн арын аяны нэр нь юу юм бол мэддэг хүн байвал хэлж өгөөч
@andaag6820
@andaag6820 6 жыл бұрын
aawdaa bi hairtai :(
@Estelae_bn
@Estelae_bn 7 жыл бұрын
Huuhed buriin boddog bodol
@haagiihaagii8964
@haagiihaagii8964 7 жыл бұрын
AAVIIN TUHAI GOE DUU BOLGOCHUUL TE
@kittyokoo
@kittyokoo 9 жыл бұрын
ард нь явж бга аяны нэрийг мэддэг хүн бну?
@narantengis9648
@narantengis9648 6 жыл бұрын
Bvr setgel sonin bolchihloo. Ohin ni aav deeree hurdan ochnoo
@zolboo7896
@zolboo7896 9 жыл бұрын
neg sonsohoor dahin dahin sonsmoor baih ym daa
@munkhjargalkhashbaatar3727
@munkhjargalkhashbaatar3727 8 жыл бұрын
huu ni aavdaa hairtai
@muugiimuugii4078
@muugiimuugii4078 4 жыл бұрын
Huun mash ih hairtai shuu
@ugiidalaibatbayr8967
@ugiidalaibatbayr8967 4 жыл бұрын
Alag chuluug heerees hormoilj huudee zusluulne Alsiin zamd uulsiin ner togtoolgoj uhaan nemne..
@otgonjargalchingunjaw4114
@otgonjargalchingunjaw4114 5 жыл бұрын
tsaana ni yawaad bgaa duu ay iig medeh hun bnuu
@user-nn5oh8hf2w
@user-nn5oh8hf2w 4 жыл бұрын
ene shvlegiig sonsood aaw min nvdend haragdaj bnshvv hedii hol bgach gesen nvdend numimas bvrlzeed l irj bn
@batarproblem1137
@batarproblem1137 6 жыл бұрын
Richard Clayderman
@oyunmunkhgaldanbaramsai6747
@oyunmunkhgaldanbaramsai6747 2 жыл бұрын
Goy shuleg ymaa aawgui osson ch gesen aawtai hun shig uyrch sonsloo. Yruu nairag gedeg aguu ymaa. Hunii setgeliig duurgej chadah ym. Ug gedeg huchtei ymaa
@namuundariotgonbayar8172
@namuundariotgonbayar8172 3 жыл бұрын
Аяных нь нэр юу юм бол?
@otgonbold121212
@otgonbold121212 8 жыл бұрын
Гайхамшиг
@giorgiaptsiauri8815
@giorgiaptsiauri8815 6 жыл бұрын
osetinskii?
@baod5004
@baod5004 6 жыл бұрын
aav gej saihan hun
@ganaadembee2296
@ganaadembee2296 8 жыл бұрын
би аавдаа хайртай
@user-hc8mm9hi2e
@user-hc8mm9hi2e 10 жыл бұрын
аавдаа би хайртай
Яруу найрагч Ц. Хулан яасан бэ...
24:36
БАФКА ПОДКАСТ
Рет қаралды 6 М.
OMG😳 #tiktok #shorts #potapova_blog
00:58
Potapova_blog
Рет қаралды 4,1 МЛН
Increíble final 😱
00:37
Juan De Dios Pantoja 2
Рет қаралды 112 МЛН
터키아이스크림🇹🇷🍦Turkish ice cream #funny #shorts
00:26
Byungari 병아리언니
Рет қаралды 28 МЛН
Must-have gadget for every toilet! 🤩 #gadget
00:27
GiGaZoom
Рет қаралды 11 МЛН
Аавдаа бичсэн захидал
3:33
Msto Msto
Рет қаралды 41 М.
Б.Явуухулан : Би хаана төрөө вэ?
5:24
MongolianBlood
Рет қаралды 363 М.
Миний Ээж Ганцхан Нүдтэй өгүүллэг
4:20
kinaiken tuwaa
Рет қаралды 132 М.
Би дургүй Ц.Хулан
2:44
solongo gankhuyag
Рет қаралды 214 М.
Р.Чойном - Аав бидэн хоёр
5:58
Liberty
Рет қаралды 33 М.
Аавыгаа хайрлаж яваарай шүлэг
2:36
Хаврийн дуу Ц.Хулан
2:23
solongo gankhuyag
Рет қаралды 52 М.
Lhagvasuren
10:38
Dursamj MGL
Рет қаралды 62 М.
OMG😳 #tiktok #shorts #potapova_blog
00:58
Potapova_blog
Рет қаралды 4,1 МЛН