Рет қаралды 789
Англи хэлний товч түүхийг сонссоноор англи улсын талаарх түүхийн мэдлэгээ нэмэгдүүлж, англи хэлний үгсийн гарал үүслийг ойлгож хэл сурахад тань төхөм болно. Жишээлбэл НТӨ 55 болон 54 онуудад Ромын жанжин Юли Цезарь хойд зүгийн гаалуудтай/одоогийн герман, франц угсаатнууд гэх мэт/ хийсэн томоохон дайны хүрээнд хоёр удаа британи руу халдан довтолж Британий арлын өмнөд хэсэгт хяналтаа тогтоов. Түүний энэхүү байлдан дагуулал нь Британий түүхэнд төдийгүй англи хэлэнд шинэ эхлэлийг тавьжээ.
Хожим Цезарийн дараагийн ромын хаадууд британий арлыг бүхэлд эзлэх дайныг хийсээр байсан ба ромын соёл, хэл 350 гаруй жил оршин тогтножээ. Тухайн үед ромчууд британичуудыг бодвол соёл, эдийн засаг, шинжлэх ухааны хувьд дэвшилтэд хөгжсөн улс учраас британий овог аймгууд ромчуудаас хэл соёл, худалдааны цэцэглэлт, цаашлаад улс төрийн хувьд Британий арлынхан нэгдмэл байх үзэл санааг ч урган гарсан.
Ромчуудын латин хэлнээс их хэмжээний үгийн баялагийг авч өөрийн төрөлх хэлэндээ шингээсэн.
Ингэснээр өнөөгийн англи хэлний 29 орчим хувь нь латин гаралтай аж.