Рет қаралды 55,645
Хөхрөн униартах тэнгэрийн мандалд
Элин халих хос шувууг хараад
Энэхэн сэтгэл мөрөөдлийн мананд умбаад
Эгэлхэн зүрх минь мөрөөднө
Борооны дусал мянга түмээрээ
Бүрхэг тэнгэрээс сэхээ өгөлгүй шиврээд
Бодлын дотор өнгийн юмс эргэлдэхгүйгээр
Булбарай чамайгаа ганцхан хайна
Би чамайгаа
Шүүдэр цэцгийн дэлбээнд чи минь
Дусал болсон ч юм уу даа
Шиврээ бороон дуслаас чамайг хайна
Би чамайгаа
Шүүдэр цэцгийн дэлбээнд чи минь
Дусал болсон ч юм уу даа
Шиврээ бороон дуслаас чамайг хайна
Тэртээд хөвсийх үүлсийн чөлөөгөөр
Тэргэл сарны цагаан туяа тусахад
Шүүдэр цэцгийн дэлбээнд болортон солонгороод
Шөнийн сарны туяанд чамайг олж харлаа
Бодолд урган сэтгэлд дэлбээлэвч
Шүүдэр цэцгийг олж хэзээ ч хараагүй
Зүүдэнд учирч зүрхэнд шингэсэн хайраа
Зөвхөн түүндээ зориулна ганцхан
Би чамайгаа
Шүүдэр цэцгийн дэлбээнд чи минь
Хонгор чамайгаа би
Шөнийн сарны туяанд олж харлаа