Choinom - Jargal zovlon

  Рет қаралды 843,705

Nomad Mongols

Nomad Mongols

6 жыл бұрын

1936 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Дархан сумын Бор ухаа
гэдэг газар төржээ. Энэ үед эцэг Ренчин 31 настай, эх Рэгзэн 26 настай байжээ.
Subscribe хийж дэмжинэ үү...

Пікірлер: 160
@NomadMongols
@NomadMongols 3 жыл бұрын
Хатмал цөлд явахад хар ус амттай Харанхуй шөнийн дунд өнчин зул гэрэлтэй Жаргал ховор цагт жаргалын бага нь амттай Хэт элбэг жаргал дунд хэсэгхэн зовлон бас амттай Ингэхэд ер нь жаргал гэж Илэрхийлж юуг хэлдэг юм бол оо Хүндэт тэр жаргал тэгээд Хүн бүхэнд адилхан уу? Үгүй ээ Үүлэнд хэлбэр байхгүй Үйсэнд ширхэг байхгүй Үнсэнд тоо байхгүй Усанд өнгө байхгүй Утаанд үнэ байдаггүй Ургамалд дуу байдаггүй Учир нь гэвэл Хэтэрхий баян байгаль Хэлбэрт захирагдах дургүй гэнэ Хэнд юу сайхан бэ гэдгийг Хэлж тогтоож болдоггүй гэнэ Амттаны сайхныг идэж өнгөтний сайхныг өмсөж Аливаад дутах зовлонгүй амар жимэр суухыг Зарим хүн жаргал гэнэ Залхаж хагас нь зовлон гэнэ Гэтэл бусдаас харамлах өмчгүй Будаж гоодох гоёлгүй Буруудсан ч зөвдсөн ч хувьдаа Буйдхан тэнэж явахыг Эр хүний жаргал гэнэ Энэ насны зовлон ч гэнэ Сайн хүлэг унаад Сайхан эмээл тохоод Хүүхний сайхантай ханилаад Хүнд гайхуулж явахыг Хамгийн дээд жаргал гэнэ Хагас нь бас зовлон гэнэ Гэтэл, хүн тоохгүй унаатай Хүүхэд ч тоохгүй эмээлтэй Амьтан тоохгүй эхнэртэй Амиа борлуулж суухыг Алд биений жаргал гэнэ Арчаа байхгүйн зовлон ч гэнэ Төрийн тушаалд дэвшиж Төмөр царай царайлж Эгэл олныг айлгаж Эрх ямбатай явахыг Дурлаж зарим нь жаргал гэнэ Дургүйцэж зарим нь зовлон гэнэ Гэтэл, халагдахаасаа өөр сэтэргүй Хавийнхныгаа айлгах сэнтэнгүй Хар гэртээ хаан бор гэртээ богд байхыг Хал балгүй жаргал гэнэ Хагас нь бас зовлон гэнэ Намба ухаан төгс Нас тогтсон авгайтай Энхрийлэл халамж хоёрт нь Эрхлэн хөлчүүрч хэвтэхийг Зарим нь ухаалаг жаргал гэнэ Зарим хүн уйтгар зовлон ч гэнэ Гэтэл амьдрал мэдэхгүй багачуудыг Амрагаа болгож аваад Ноолуулж эрхлүүлэх ялдамд Номорхож томорхож суухыг Энэ биений жаргал гэнэ Эр хүний зовлон ч гэнэ Ай, элдэв жаргал хэмжээтэй Эцэст нь төлөх үнэтэй Эрдэм сурах, санасандаа хүрэх хоёр л Энэ насны жаргал гэлтэй Ай даа, хожмын үр сад минь дээ Хорин зууны бичиг судлахдаа Зовлон гэж юу байдаг юм бол оо гэж Зон олноосоо сураглаж явах болтугай Энэ үеийн бидэнд уух ус идэх талх шиг Элбэг байсаар байгаа зовлон гэдэг сүүдрийг Нэвтэрхий толийн хуудаснаас холын удам минь Нэн ч зүдэж байж олж ойлгох болтугай Энэ миний үеийнхэн хэн маань ч ялгаагүй Элс шороотой хөдөөрхүү нутагт Жаргал дунд биш зовлон дунд Жаалхан биеэрээ унаж тусаж төрсөн юм Унахдаа дуулж төрөөгүй ээ, уйлж төрсөн юм Өргөс ихтэй энэ хорвоод Өөрөө ч мэдэлгүй зовлон тоочсон нь тэр Ой мод шиг зовлон дундаас гээсэн сүх шиг жаргалыг Олох гэж яваад нэгэн насаа бардаг юм Олон зууны, олон олон үеийнхэн Олсноосоо олоогүй нь их ээ Эх дэлхийн минь тансаг амьдрал дунд Энэ их зовлон чухам хаанаас ундарнам бэ? Элж улирдаг их түүхийн турш Элдэв зовлон барагддаггүй юм уу? Үгүй ээ, барагдах нь байтугай, багассан ч үгүй Үндсийг нь хүн өөрөө тарьж Үр жимс мэт зовлонгоо ургуулж, үржүүлж Бие биендээ тараасаар байна Өвөг дээдэс болсон сармагчин ажаагаа Өвчиж төрдөг хүн гэдэг амьтан Өөртөө дандаа дайсан болж Өег жаргалын оронд Өвчин зовлон санаачилна Үстэй, чихэвчтэй малгай зохиосон мөртлөө Үдэш өглөөний жаварт гоёж явж чихээ хөлдөөнө Ган халуун зун олны өмнө нэрэлхэж Гангалж бариу гутал өмсөөд хөлөө сүйтгэнэ Хортойг нь мэдсээр байж архи дарсанд Хорхойтсон баавгай шиг шунан согтоод Хонуут өнжүүт огьж бөөлжөөд Хоосон хохийн шартахын зовлон эдлэнэ Унд хоол байсаар байтал тамхины Утаа залгилж, бохь зажилж Авсанд ортлоо зэрэмдэг болоод Ам чөлөөгүй зовлон тоочино. Хүсч өөрийг нь тоох нь байтугай Хүн байна ч гэж хараагүй Хар элгийн хүнд шохоорхон Хайртай боллоо гэж давхиад Эвийг нь ололгүй сээтэгнэж Эгдүүг нь хүргэж орхиод Эцэст нь өөрийгөө тоосонгүй гэж Элдвээр харааж зүхэж үлддэг Тэрийгээ өсгөн өсгөн Тэнгэрт тулсан зовлон тоочдог Тоочсон зовлондоо өөрөө итгэж Толгой, мэдрэлийн солио тусдаг Элдэв хуулийг өөрөө батлаж Эцэст нь тэрийгээ өөрөө зөрчиж Эрүүгийн хэрэгтний сандалд сууж Элгэн саднаараа зовлон болдог Хэтэрхий бөх шорон барьчихаад Хэрэг тарьж өөрөө орчихоод Хэл мэдэхгүй адгуус гэмээр Хэв хэрэггүй орилж цамнадаг Өөрсөндөө эцэст нь амар заяа үзүүлэхгүй Өөдгүй, хэнхэг хүнд их эрх эдлүүлээд Хариуд нь тэрэндээ үе удмаараа Харгислуулж гашуун зовлон эдлэнэ Төрсөн үрээ үг сүггүй эрхлүүлж Төрхгүй мунхаг болгож өсгөөд Хөлд нь сүүлд нь өөрсдөө үрэгдэж Хөрөнгө хогшил, нэр төрөө баллуулдаг Хүмүүс минь дээ, Хүсэл чинь их, ухаан чинь урт ч гэлээ Хүлээх тэвчээр чинь даанч богиноос Хүүхэд мэт сониучхан аашиндаа хөтлөгдөж Эртнээс эдүгээ хүртэл та нар Эрэг сондуул мэт нуран нурсаар иржээ. Эзэгнэн захирч чадаагүй өөрөөсөө болоод Энэ мэтчилэн та нар зовсоор байх юм уу?
@jawkhlantugs4258
@jawkhlantugs4258 2 жыл бұрын
Чойном-Жаргал Зовлон
@tuultuul3168
@tuultuul3168 2 жыл бұрын
L.p.-
@oogiie7422
@oogiie7422 Жыл бұрын
к
@tumur-ochirlkhagvatseren6089
@tumur-ochirlkhagvatseren6089 Жыл бұрын
Ок
@bilgvvnolonlog6585
@bilgvvnolonlog6585 10 ай бұрын
L7l😅😅😮😅liklll😊
@Storm-qy7fu
@Storm-qy7fu Жыл бұрын
2023он чойном одоо ч байсаар. 😊❤
@errkaerrka6877
@errkaerrka6877 3 ай бұрын
2024
@bujehn
@bujehn 4 ай бұрын
2024ond baisaarl bn coinom❤ monhd bh boltgua tamn
@SairashB_
@SairashB_ 5 ай бұрын
Хэн 2024ондоо сонссоор байна?
@MM-kb4yo
@MM-kb4yo 3 ай бұрын
Bi2
@leonscottkennedy186
@leonscottkennedy186 Ай бұрын
Bn
@moorgrass22
@moorgrass22 29 күн бұрын
Би
@user-hk2zb6mg4y
@user-hk2zb6mg4y 23 күн бұрын
Би хха
@margad2884
@margad2884 3 ай бұрын
2024.03.05 Р.Чойном үргэлжилсээр…
@Doctor-Killer
@Doctor-Killer 3 ай бұрын
2024 choinom odooch orshsoor❤
@tomorbataltanerdene155
@tomorbataltanerdene155 3 ай бұрын
2024 он Чойном одоо хүртэл амьд байж байна шүү дээ
@siuuuuuuuuu678
@siuuuuuuuuu678 3 ай бұрын
Ci yu hutsad bgan?
@_iuchkoing
@_iuchkoing 2 жыл бұрын
2022 он одоо л сонсож байгаадаа харамсаад ч барахгүй нь
@tseweendorjbayrtsengel6223
@tseweendorjbayrtsengel6223 2 жыл бұрын
тухайн үеийн нийгмийн харилцааг гярхай ажиглаж хүчтэй шүүмжилдэг хүн байж дээ
@n.purevbaatar7311
@n.purevbaatar7311 Жыл бұрын
Chi zail
@inyourdream9488
@inyourdream9488 Жыл бұрын
Bid odooch tiim bna😢
@Altanbagana0320Uuganbayr
@Altanbagana0320Uuganbayr 27 күн бұрын
2024 ond uzej bagna 👍
@user-sd6xj9ye3i
@user-sd6xj9ye3i 6 ай бұрын
гайхалтай үнэ үг байн аа амьдаралд хэрэгтэй үг байн шүү❤
@aoyun-erdene652
@aoyun-erdene652 3 жыл бұрын
nudniii nulims tsiilgentel zurhnii utas yngintal sonsogdoh ene aguu hunii nairgiig sonsood suuna gdg bii ch mon huwtai hun ymdaa chimeeguihen hajuud n suugaad enerenguihen neg sonsohson gdg .Aidaa hun gdg monchig shunaltai hun yum daa horongo oo gj iimel zuiliig heldeg n lawtai.Ene bl ene hunii yutai ch zuurleshgui aguu horongo gh ch n ene yumdaa
@b.odontulga_
@b.odontulga_ Жыл бұрын
арын аяныхан нэрийн хэлээд өгөөч баярллаа
@altansukha.1032
@altansukha.1032 Жыл бұрын
Bidnii uy ch ylgaague holoo oloogui zowlon enuugeer teruugeer l neg bnada ah mni😢
@sodnomsendevrentsendorj2210
@sodnomsendevrentsendorj2210 21 күн бұрын
setgeld choinom odooch orshsoor❤
@nekqwer7332
@nekqwer7332 4 ай бұрын
2024 ❤ 2019 onoos hoish l sonsoj negiig bodoj 2riig tungaaj zorilgoo hurtsalj bndaa ene hvnii surgaalaas❤
@utasaa_salgasn_bn
@utasaa_salgasn_bn Жыл бұрын
Ene shuleg bol mash ih yum uguulsun shuleg shuu❤
@spero11
@spero11 3 жыл бұрын
Hunii tolgoinoos yaaj iim uran ug gardag bnaa 🧠
@nyamsurennyamka8677
@nyamsurennyamka8677 7 ай бұрын
2023.11.13 Чойном үргэлжилсээр л..,
@HELLOWORLD-di1nr
@HELLOWORLD-di1nr Жыл бұрын
Ирээдүйд амьдарч байсан хүн шиг.
@8-68-6-vv3uf
@8-68-6-vv3uf 2 ай бұрын
Мөнхийн амь
@user-bd9np1lw6u
@user-bd9np1lw6u 9 ай бұрын
7 хоногт заавал нэг сонсдог яруу найраг маань😊
@user-iw1nj3cn3h
@user-iw1nj3cn3h Ай бұрын
Bas yag l heljaagaamshuu te
@Munkhjinification
@Munkhjinification Жыл бұрын
Агуу Чойном!
@xjaccu
@xjaccu 2 ай бұрын
ЧОЙНОМ АМЬД 2024.04.06 ХЯТАД-ААС
@agambainzee
@agambainzee 2 жыл бұрын
2021 masterpieace
@ggendengantulgaggendengant8303
@ggendengantulgaggendengant8303 3 жыл бұрын
Ene ih yruu nairagchiig ymar ert tengerluu yvuulaa ve dee.uneheer bishirmeer shutmeer odoriin od bna
@user-dd3so1ke1b
@user-dd3so1ke1b 3 ай бұрын
2024 on choinom amid baisaarl bn
@amartuvshinodmandakh4560
@amartuvshinodmandakh4560 2 жыл бұрын
2021:12:8 gunigtai bn shuu...
@user-hk2zb6mg4y
@user-hk2zb6mg4y 23 күн бұрын
2024 онд сэтгэлт хоногшсон хэвээр ккк
@bayasaanorwegianmongolian2389
@bayasaanorwegianmongolian2389 3 жыл бұрын
2021.03.26 Norway Oslo
@altansuh3118
@altansuh3118 2 жыл бұрын
2022.01.21 sonsoj bga hun bnu
@nmhaijantsansendendulam4126
@nmhaijantsansendendulam4126 3 жыл бұрын
2020 on sonsj bgaa hun bnu
@NomadMongols
@NomadMongols 3 жыл бұрын
Oroi bolgon sonsdog...
@greatmongolia9066
@greatmongolia9066 3 жыл бұрын
байнаа
@user-lj7yp4yl8t
@user-lj7yp4yl8t 3 жыл бұрын
2021 онд хүртэл
@MK5_0.9
@MK5_0.9 2 жыл бұрын
@@NomadMongols i either
@aldaruugnaa8632
@aldaruugnaa8632 3 ай бұрын
2024.03.16 Р.Чойном одоо ч байсаар...
@ggendengantulgaggendengant8303
@ggendengantulgaggendengant8303 3 жыл бұрын
2021 on.6.23.sonsoj bna
@bbpedia3923
@bbpedia3923 2 жыл бұрын
Орчин үеийн нэгэн хэв загварт баригдсан амьдрал
@rengokukyjuro5356
@rengokukyjuro5356 3 ай бұрын
2024 🥹❤️🤝🏻
@gunigteinmaa
@gunigteinmaa 2 ай бұрын
Ene choinom guain uuriinhun hooloi mon ym bolow uu?
@ankhbayarankhaa9172
@ankhbayarankhaa9172 3 жыл бұрын
❤🧠🔥
@darkmood4609
@darkmood4609 3 жыл бұрын
2021/03/07
@ENA.Gochannel
@ENA.Gochannel Жыл бұрын
Tsag uye oloogui tursun hun dee choinom
@D.Saikhna
@D.Saikhna Ай бұрын
suut uhaant hundee💪🏼
@bikibiki440
@bikibiki440 3 жыл бұрын
2021 4 28
@bolor829
@bolor829 2 жыл бұрын
Миний санааны үзүүр болог.
@narukk__7337
@narukk__7337 2 жыл бұрын
Биширээд барамгүй🙃
@sogiconcord1
@sogiconcord1 2 жыл бұрын
Үнэхээр мундаг
@user-gt7lf5cv9y
@user-gt7lf5cv9y Ай бұрын
2024 april ?
@user-us5ci4yv9y
@user-us5ci4yv9y 2 ай бұрын
Aguu choinom
@user-hx6ef9ce3w
@user-hx6ef9ce3w Ай бұрын
❤❤
@batsuuritseegii-cp8pr
@batsuuritseegii-cp8pr Ай бұрын
@user-pb6jl8lm1p
@user-pb6jl8lm1p Жыл бұрын
Гайхалтай.
@mglbj8832
@mglbj8832 2 жыл бұрын
гайхалтай
@WembyTheharigarig
@WembyTheharigarig 2 ай бұрын
amidral gedeg ugaasaa l zowlongiin mon chanartai bdag
@namsraijagdag6354
@namsraijagdag6354 Жыл бұрын
ikherlenhen zayadag jargal zonblon hoyoriig ineed nylmis hoyoroor hynii nydiig yrbyylaj ikelzenhen alaglah eder sene hoyoroor eeljlenhen ikhemseg byyral horbood hyn bolon terehdee
@khulantserenchimed7673
@khulantserenchimed7673 2 жыл бұрын
2021.08.04
@gerelttyretunts
@gerelttyretunts 3 ай бұрын
2024🎉
@temuujin.a
@temuujin.a 2 жыл бұрын
Буйдхан тэнэх жаргал
@gunigteinmaa
@gunigteinmaa 2 ай бұрын
👏🏻
@user-fh4jn1xy8g
@user-fh4jn1xy8g 29 күн бұрын
яалт ч бхгүй агуу хүн
@akv0r6340
@akv0r6340 Ай бұрын
Odoch uta ih und orj hetsudej bndo
@naranjargalzunrii97
@naranjargalzunrii97 Жыл бұрын
😞🙏🥺
@Dashnamdag-cq1pi
@Dashnamdag-cq1pi Жыл бұрын
Nice
@eruhuragu641
@eruhuragu641 3 жыл бұрын
5:00
@Enhvvsh_Enhvvsh.
@Enhvvsh_Enhvvsh. Жыл бұрын
👍
@baasandorjerdenebulgan9814
@baasandorjerdenebulgan9814 4 ай бұрын
ay ni yuve?
@tedumimi1310
@tedumimi1310 3 жыл бұрын
2021.04.05
@bilgvvn8132
@bilgvvn8132 3 жыл бұрын
Eeeey🔥🚨
@dionisys7489
@dionisys7489 3 жыл бұрын
4.9
@turboldsenpai2359
@turboldsenpai2359 Жыл бұрын
🎉
@user-sg8os9fh5z
@user-sg8os9fh5z Ай бұрын
Qhair
@GanbayarBattogtoh-ev8do
@GanbayarBattogtoh-ev8do 4 ай бұрын
Ariin ayni ner
@Goo...945
@Goo...945 Жыл бұрын
5:42
@khassage8142
@khassage8142 2 жыл бұрын
Hunii Sanaa Uzuurgui
@UndarmaaUuganbayr-uf1pz
@UndarmaaUuganbayr-uf1pz 2 ай бұрын
Ard ywaad bgaa ayiig ni olood ogooch
@bayrmaabatmunkh7153
@bayrmaabatmunkh7153 6 жыл бұрын
Ингэхэд ер нь жаргал гэж юуг хэлдэг юм бэ??
@turmunkhbat6488
@turmunkhbat6488 5 жыл бұрын
bayrmaa batmunkh чи өөрөө жаргал
@mongolianbrands
@mongolianbrands 4 жыл бұрын
жаргал гэж эрдэм сурах сансандаа хүрэх 2
@damdinpurevalzahgui3539
@damdinpurevalzahgui3539 4 жыл бұрын
Хувьдаа буйдхан амьдрах нь жаргал юмдаа хх
@tsenguunbayraa2981
@tsenguunbayraa2981 3 жыл бұрын
өвдөлт дотор өсөлт өсөлт дотор жаргал
@user-vk9fy3in8c
@user-vk9fy3in8c 3 жыл бұрын
jargal gedeg oilgolt todorhoilol gej baihgvi hvn bolgonii jargal oor oor shvv dee ooroo jargaliig yu gej bodno tervvgeeree l bodoh heregtei busdaas sonswol busdiin bodliin jargalaar l yawna
@gereltodgereltod5476
@gereltodgereltod5476 2 жыл бұрын
2к22
@sarangerel293
@sarangerel293 2 жыл бұрын
2022,4,-9
@bayrmagnaisaruul1818
@bayrmagnaisaruul1818 3 жыл бұрын
tsaad ay n ymr nerte ve?
@NomadMongols
@NomadMongols 3 жыл бұрын
O', Land of Mine, Horse of Mine
@user-lj7yp4yl8t
@user-lj7yp4yl8t 3 жыл бұрын
Догшин ноён хутагтын сахиус гэх киноны ая
@OrgilVanchin
@OrgilVanchin 4 ай бұрын
Our hvn unshielded boldgvvmuu
@batkhishigbatkhishig6892
@batkhishigbatkhishig6892 2 жыл бұрын
залуу нас
@batkhishigbatkhishig6892
@batkhishigbatkhishig6892 2 жыл бұрын
залуу нас
@onlyunen7494
@onlyunen7494 Жыл бұрын
Хүүхэд нас
@gereltodgereltod5476
@gereltodgereltod5476 2 жыл бұрын
rap god
@borbaasandorj306
@borbaasandorj306 Ай бұрын
2024 ond sonosjin
@lhamserjhuygaa9354
@lhamserjhuygaa9354 Ай бұрын
2024.04.07
@sedeeamka7218
@sedeeamka7218 5 ай бұрын
2023 12:31 00.00цаг
@Anaroishere
@Anaroishere 2 жыл бұрын
sonsoh bolgond ene shulegees yum surah yum
@ChinbatAnhbayr
@ChinbatAnhbayr Ай бұрын
Goy2
@Spreadlouveee
@Spreadlouveee Жыл бұрын
Ghde sosorbaram guai ingj unshaad shuleg ni goe bolj bgm bolu
@FREEDOM-mj9bq
@FREEDOM-mj9bq 3 ай бұрын
2024 он чойном одоо ч амьд
@loco5736
@loco5736 3 ай бұрын
RIP
@agambainzee
@agambainzee 11 ай бұрын
2023.07.15
@duusaikhanchuluun7661
@duusaikhanchuluun7661 11 ай бұрын
So.Gaviat.uneheer.amidaruulj. unshih.umdaa
@user-ky9cb5du1g
@user-ky9cb5du1g 5 ай бұрын
2024 01 10
@egiieegii6063
@egiieegii6063 2 ай бұрын
2024.03.24
@delgerdalai3502
@delgerdalai3502 5 жыл бұрын
Агуу
@user-mu5sf2qn6g
@user-mu5sf2qn6g 3 ай бұрын
Жинхэнэ ганстэр
@Ludwing_van_Beethoven
@Ludwing_van_Beethoven 3 ай бұрын
jargal gedeg shin hun but oor enhed jargal gej yag yuu helj baigaa yum🫤
@alchemist2352
@alchemist2352 4 ай бұрын
2024
@davaadawaa35
@davaadawaa35 2 жыл бұрын
Aguu
@rasz6n456
@rasz6n456 Жыл бұрын
yep god tier poem
@batbaatardashdeleg3736
@batbaatardashdeleg3736 Жыл бұрын
Сайхан шүлэгийг ямар зовлонтой уншаа вээ
@xahxyy1551
@xahxyy1551 Жыл бұрын
Zowlongiin tuhai shuleg shuudee. Ineej unshiltai.
@yujiro0318
@yujiro0318 Ай бұрын
Ariin aynii ner bnu humuse
@BazraaMuka
@BazraaMuka 6 ай бұрын
Оршоо
@ulaankhuudashtseren9622
@ulaankhuudashtseren9622 5 жыл бұрын
ervvl bol jargal
Choinom - Mongol
9:46
Nomad Mongols
Рет қаралды 239 М.
Чойном Миний шүтээн
7:07
Munkhbayar Baatar
Рет қаралды 340 М.
Тэнгэр шиг бай
5:36
indra dashbalbar
Рет қаралды 1,2 МЛН
Яруу найрагч Т.Батсуурь
14:32
Bat-Orgil Dush
Рет қаралды 150 М.
Ganbold - Hun Uul | Ганболд - Хүн Уул
5:23
Ganbold
Рет қаралды 13 МЛН
Р.Чойном - Буриад (Найраглал)
18:40
Mars Director
Рет қаралды 85 М.
Choinom - Hun
11:52
Nomad Mongols
Рет қаралды 135 М.
[Шүлэг] Р.Чойномын шүлгүүд
12:34
Ганаагийн Суваг
Рет қаралды 38 М.
🍁 СЭР ДА СЭР
0:10
Ка12 PRODUCTION
Рет қаралды 2,2 МЛН
Miroşun siniri 🤣 #springonshorts #özlemlinaöz
0:18
Özlemlina Öz
Рет қаралды 62 МЛН
🍁 СЭР ДА СЭР
0:10
Ка12 PRODUCTION
Рет қаралды 2,2 МЛН