Рет қаралды 365,589
Мойл хархан нүдээрээ инээж
Мөрөөдөл даллах энхрий минь ээ
Нууцхан хайраа шивнэмээр
Нутгийн танхил бүсгүй еэ
Дэлбээгээ нээсэн цэцэг шиг
Дэрвэж ургасан сормуус дээр чинь
Хээрийн гоёхон эрвээхэй
Буугаад нисэв үү амраг минь
Хорголжин алаг нүдээрээ инээж
Хайр дуудах ангирхан минь ээ
Учрах тусам хоргодсон
Унаган нутгийн бүсгүй еэ
Хээнцэр чамин гоёлгүй
харцнаас гэрэлтсэн хайр минь ээ
Ханийн хайрыг амламаар
Хатан заяатай бүсгүй еэ