Рет қаралды 345,183
BX, Maraljingoo, Zaya (Tatar), Odnoo (Lemons) - Iceland / Айсланд (Official Music Video)
Music by Ocean grey
Lyrics by D.N.K
Video by Grove Entertainment Studio
АЙСЛАНД дууны үг
Дахилт:
Өнгө өнгөөр гоёлоо өөрчилдөг хорвоод
Өөр өөрийн хүслээр бид аялах дуртай...
Амьдралын сайхан бүхнийг амтлах дуртай...
Аз жаргалтай энэ л мөчийг залуу нас гэнэ.
Хосуудын болзоог чагнаж ургах цэцэгс
Хайрын ялдам үгсээр цоморлигоо дэлгэнэ
Хаврыг дагуулаад мөсний оронд очихыг би хүснэ
Хайртын минь бяцхан бэлэг намайг тэнд аваачна...
Саран чамайг харахыг хүсч нарнаас гуйсан байна
Наран намайг дурлуулахаар зуныг дуудсан байна
Цэцгийн баглаа барьсан ногоон хүрэмтэй зун
Үүдийг чинь тогшиж байна хаалга аа нээ...
Хавартай ирсэн хайр минь зуныг туулахад намар болно
Харин намар цаг жаварт өвлийг дуудна аа
Зунаас эхэлсэн дурлал минь зул сараар ч хамтдаа байна
Зуун жил өнгөрсөн ч энэ түүх мөнх байна
Хааяа хааяахан аз жаргалыг амталмаар байна
Хамгийн сайхан бүхнийг хамт та нартай, мэдэрмээр байна ...Айсланд
Хавар ирсэн ч хайлахгүй мөнхийн ice land
Халуун зунаар ч хамт байх Nice land
Өвөл улам үзэсгэлэнтэй мөсний орон
Өөр хаана ч байхгүй өнгө өнгийн эх орон...
Authorized product of Iceland / Айсланд
Follow Iceland / Айсланд:
/ icelandmongolia
/ icelandmongolia
/ icelandmongolia