Рет қаралды 67,975
"Анхны хайрын дууль" киноны ЯНЖИНГИЙН ДУУ
Үг: Ж.Лхагва
Ая: Д.Лувсаншарав /Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар/
Дайчин хорооны туг шиг
Жавхаатай төрсөн чинийхээ
Даль шиг ногоон нөмрөг доор
Нуурын хун шиг эрхэлсэн
Уул давсан ч чамайгаа дагана аа
Ус гатлавч чамайгаа дагана аа
Энгэрийн соёмботой товчийг чинь
Газар унагалгүй хадан өгч
Энэ л яваа насандаа ганцхан чамайгаа жаргаахсан
Уул давсан ч чамайгаа дагана аа
Ус гатлавч чамайгаа дагана аа
Цэргийн хуаран баяртай гээд
Халагдаад чи минь явахдаа
Чин зүрхний угаасаа
Байлдагч гэдгээ мартуузай
Уул давсан ч чамайгаа дагана аа
Ус гатлавч чамайгаа дагана аа