Рет қаралды 1,742
I Hope you enjoy my song
This song created by www.bandlab.com/
Written By Erhembat
Music By Erhembat
Produced By Erhembat
Lyrics:
Цаг хугацаа надтай хамт чамайг хүлээн
Цонхон дээр чинь суух шувуудыг бид ажин
Жаргах нарыг мэдрэн сууна
Зүүдэндээ дурлан бичсэн захидал аа
Зүүн гартаа чанга атгаад
Чамдаа яаж өгхөө бодон бодон сууна
Гэвч чи харилцуураа авахгүй юу?
Намайг шалгаж байгаа нь энэ үү?
Бүх зүйл ингээд дуусчихсан уу?
Тэнгэрт түгэх оддын дундаас
Тэр нэгийг нь сугалж авчираад
Чамд өгвөл чи тайвшрах уу?
Аадар бороо над дээр тусч аянга цахивч
Атгасан захиагаа би тэврэн
Чимээгүйхэн дурсамжаа эргүүлэн сууна
Гэвч чи харилцуураа авахгүй юу?
Намайг шалгаж байгаа нь энэ үү?
Бүх зүйл ингээд дуусчихсан уу?
Тэнгэрт түгэх оддын дундаас
Тэр нэгийг нь сугалж авчираад
Чамд өгвөл чи тайвшрах уу?
Зөндөө удаан хүлээлээ
Зүрх минь тэсэхгүй нь
Зүүд байсан ч гэсэн чи
Үнэнийг хэзээ ч хэлэхгүй
Зурагдсан дурсамжууд минь
Зугтахыг хүсэн тийчнэ
Зүгээр л энэ захиаг үлдээе
Цаг нь ирхээр уншина