Ш.Гүрбазар - Хоршоо Дэрэм

  Рет қаралды 21,638

Mergen Van

Mergen Van

4 жыл бұрын

Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч Шагдарсүрэнгийн Гүрбазарын "Хоршоо Дэрэм" шүлгийг хүргэж байна.
Шар хамба шиг толгод зээгэлтсэн говь байдаг юм
Шанд бараадсан торгоны хээ шиг сум байдаг юм
Шаглаа алхан хээний өнцөг шиг жижигхэн байшинд хоршоо байдаг юм
Шагайн тойром шиг хашаандаа намхан Дэрэм гурил үүрдэг юм
Дэрэм гэрээсээ гарахад үүр цайдаг байсан
Дэлгүүр дээрээ очиход нар гардаг байсан
Дэлхий үнэгчилсэн хяруунаар
Дүнсээ угалзуулж алхана
Бөхийсхийн гурилаа үүрэхэд нь
Бүгд найрамдах улсын төрийн дуулал эгшиглэнэ
Нар өглөө Дэрэм гурав
Насаараа ингэж л учирсан
Цэцэн вангийн хушууны хүний ганц хүү юм гэнэлээ
Цэцэгт хярааны дээсэнд харуулд зогсож байсан юм гэнэлээ
Цэвэлдолгор эгчтэй залуудаа өнжиж хонож явсан юм гэнэлээ
Цэргийн дарга дагаад явчихаар нь өөртөөн гомдсон юм гэнэлээ
Холын хол сумнаас өнчнийг авч үрчилсэн
Хоршоо анх байгуулахад өөрөөн элссэн Дэрэмийг
Дүүрэн бэрхтэй шинэлсэн шинийн нэгэн мэддэггүй юм аа
Дурдан гологдсон гоёлтой цэргийн наадам таньдаггүй юм аа
Гэхдээ...
Цавьдар гоёхон хоймор бол хийморь нь явсан Дэрэм
Цаваг уугсан халуундаан бол салхи нь явсан Дэрэм
Өргөмөл ганцхан охиндоон бол ижий нь явсан Дэрэм
Өрөөл ухаарахгүй тавиландаа бол эзэн нь явсан Дэрэм ээ
Дэрэмийн түшилцсэн нэгдэл
Жаран жилээн тэмдэглэж байхад
Дээлээ ч солиогүй өвгөн
Жаахан гэртээ халуунтай байсан
Хоршоо, холбоо, "хөлөөб" гурвыг
Хорвоо хэмээн туучсан гутал нь
Зуухныхаа дэргэд түрийгээ даахгүй
Зулгаараан санаа алдах шиг гунигтай байсан
Хугацаагаар авсан одонгууд
Хурандаагийн цээжин дээр чихэлдэж болсон юм
Үнэнд ичсэн Дэрэмийн энгэр дээр
Үгүйдээ ганц нь гялайх нь яагаа вэ
Магтъя гэж магтаагүй ээ
Манай сумынхан мартдаггүй юм
Өрөвдье гэж өрөвдөөгүй ээ
Өөрөөн бодогдоод болдоггүй юм
Шар хамба шиг толгод зээгэлсэн говь байдаг юм
Шанд бараадсан торгоны хээ шиг сум байдаг юм
Шаглаа алхан хээний өнцөг шиг жижигхэн байшинд хоршоо байдаг юм
Шагайн тойром шиг хашаандаа намхан Дэрэм гурил үүрдэг юм
Буман шуудай гурил үүрсэн ч аз заяа минь гэж бодсон
Хоршооны Дэрэм
Бууж үдлэх цоохор замбуулинг
Алтанширээ минь гэж залбирсан
Хорвоогийн Дэрэм ээ
Дэрэм гэрээсээ гарахад үүр цайдаг байсан
Дэлгүүр дээрээ очиход нар гардаг байсан
Манай сувгийг дэмжиж SUBSCRIBE, LIKE дараад өгөөрэй.
Баярлалаа.
#Гүрбазар #Gurbazar #Дэрэм #Хоршоо #Derem #Horshoo
#Yaruunairag #shuleg #шүлэг #монгол #mongol #Mongolia

Пікірлер: 8
@saihnaasaihnaa2700
@saihnaasaihnaa2700 Жыл бұрын
Мундаг шүлэг шүү
@enkheeyumjir6620
@enkheeyumjir6620 2 жыл бұрын
Сайхан шүлэг
@user-ji2vr4rs6k
@user-ji2vr4rs6k 7 ай бұрын
❤❤❤
@user-jn7qn2eg4k
@user-jn7qn2eg4k 6 ай бұрын
ппзүүзкъкъъкзк90зззззп09
@user-rc2hg5dy5s
@user-rc2hg5dy5s 3 жыл бұрын
Vnexeer gaixaltai shuleg shvv. Yagaad iim xvmvvs dund chimeegvixen amidraad yavchixdag yum bol ??? Taniigaa mash ix sanaj baina.
@baterdenedashzeveg1688
@baterdenedashzeveg1688 Жыл бұрын
аяных нь нэр юу вэ
@otgonjargalotgooloo3622
@otgonjargalotgooloo3622 8 ай бұрын
аяных нь нэр юу вэ
@enkhuulendashmyagmar4233
@enkhuulendashmyagmar4233 3 ай бұрын
Manduhai tsetsen hatan Jantsannorov
Uzegnii chimee shulegnuud - Gurbazar
53:31
EBST Family
Рет қаралды 16 М.
Choinom - Margaash
6:21
Nomad Mongols
Рет қаралды 48 М.
La revancha 😱
00:55
Juan De Dios Pantoja 2
Рет қаралды 69 МЛН
⬅️🤔➡️
00:31
Celine Dept
Рет қаралды 42 МЛН
UFC Vegas 93 : Алмабаев VS Джонсон
02:01
Setanta Sports UFC
Рет қаралды 213 М.
Sprinting with More and More Money
00:29
MrBeast
Рет қаралды 187 МЛН
БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ Ш.ГҮРБАЗАР
4:31
Ariunbold KHUYAG
Рет қаралды 377 М.
Наян нэгэн зоосны дууль
6:35
khoimor TV
Рет қаралды 3,4 М.
Б  Лхагвасүрэн   Боржигоны бор тал
3:43
Batsukh Battsengel
Рет қаралды 78 М.
Яруу найрагч Т.Батсуурь
14:32
Bat-Orgil Dush
Рет қаралды 151 М.
Чойном Миний шүтээн
7:07
Munkhbayar Baatar
Рет қаралды 342 М.
Тэнгэр шиг бай
5:36
indra dashbalbar
Рет қаралды 1,2 МЛН
Студия төрінде жобамыздың жемістері!
1:17:44
QosLike / ҚосЛайк / Косылайық
Рет қаралды 245 М.
Tom & Jerry !! 😂😂
0:59
Tibo InShape
Рет қаралды 42 МЛН
staff uses the cart for other purposes 🦄 🛒❤️‍🔥
0:12
iPolina Queen of the Cringe 👑
Рет қаралды 11 МЛН
😳 ЛОВЛЮ ВОРА в бандитской БАРСЕЛОНЕ
0:41
Настя, это где?
Рет қаралды 12 МЛН