Рет қаралды 41,200
“GoGo-ийн асуултууд”-ын энэ удаагийн дугаарын зочноор өсвөр үеийнхний дунд өвөрмөц өнгө төрх, онцгой дуу хоолойгоороо танил болсон Г.Уянгадарь оролцлоо.
Ганцаараа байхдаа хөгжим сонсож, гитар тоголж өөрийнхөөрөө цагийг өнгөрөөх дуртай тэр “Муу, сайн ээлжилдэг учраас аливаа зүйлээс сайныг нь суралцахыг алхам бүрдээ хичээдэг” гэсэн юм. Түүнчлэн “Хүн зүгээр л бусдад төвөг болохгүй амьдрах хэрэгтэй” гэж боддогоо ч хуваалцав.