Genghis Khan - Чингис хаан - ᠴᠢᠩᠭᠢᠰ ᠬᠠᠭᠠᠨ 02/30

  Рет қаралды 98

MONGAL

MONGAL

2 жыл бұрын

Genghis Khan - Чингис хаан - ᠴᠢᠩᠭᠢᠰ ᠬᠠᠭᠠᠨ 02/30
Өөрийгөө сонгогдсон гэдгээ мэдээд хөглөсөөн. Тун их баярласан. Бараг ухаан алдсан. Тэр мэдээг сонссон шөнөө цурам хийж чадсангүй. Бээжинд зурганд орчихоод эргээд Хөх хотод ирчихсэн байсан чинь араас утасдаад, "За, ингээд кино багийнхан болон үүнд оролцож байгаа бүх дарга нар санал сэтгэгдэл нэгтэйгээр чамайг Чингис хаанд тоглуулахаар боллоо. Бэлтгэлээ сайн хийж бай" гэж хэлсэн. Сэтгэл догдлоод энэ дотор байгаа бүхэн чинь хоолойд тулчихаад болдоггүй. Өөр ямар нэгэн зүйл хийж сэтгэл хөөрлөө дарах гээд ч чадсангүй. Ном уншъя, зурагт үзье гэхээр нүд бүрэлзээд бараг харахгүй. Хүн их баярлахаараа хачин болдог юм билээ. Үнэхээр их баярласан. Зэв жанжныхаа дүрийг л яаж сайн бүтээх вэ гэж бодож явсан хүнд чинь үнэхээр гэнэтийн зүйл болсон. Монгол хүн энэ яваа насандаа #Эзэн #богд #Чингис хааны дүрийг дэлгэцэнд бүтээнэ гэдэг өөрөө гайхамшиг. Жүжигчин хүнд олдох маш ховор аз, хувь тохиол. Ингээд тэр нэг шөнөжингөө эргэж хөрвөөгөөд унтаж чадсангүй. Маргааш болоход нэг юм өөрийн ухаантай болж байгаа юм. Дүрээ яаж бүтээх билээ гэдгээ бодох сэхээтэй болсон гэсэн үг. Кино зохиолоо бүгдийг нь эргээд эхнээс нь үзлээ. Гэтэл надад нэг хүндрэлтэй асуудал тулгарсан. Юу гээч. Монгол Улсад Чингис хааны дүрийг сайн бүтээсэн олон сайн жүжигчин бий. Түүнээс гадна манай Өвөрмонголд их хааны дүрийг дэлгэцэнд бүтээсэн олон хүн байгаа. Тэр бүү хэл гадаадууд Япон, Америкийн уран бүтээлчдийн бүтээсэн Чингис хаан ч байгаа шүү дээ. Энэ бүхнээс миний бүтээх Чингис хаан юугаараа өөр байх юм, ямар шинжээрээ онцлог давуу байж Б.Басанжавын бүтээх Чингис хаан гэж ялгарах юм. Энэ асуултыг өөртөө тавилаа. Би өмнөх жүжигчдийг яг дуурайгаад давтаад ямар ч хэрэггүй. Тэдний хэмжээнд ч хүрэхгүй, өөрийнхөө ч ялгарсан юмгүй болно. Хэрвээ тэгж тоглох бол би энэ дүрийг авсаны бараг хэрэггүй шүү дээ. Хэдэн өдөр зохиолоо уншингаа бодлоо. Эхлээд Чингис хааныг өөрөөсөө хайсан. Миний хар багаас оюун ухаанд минь Чингис хаан ямар хүн байв, тэр хэн байсан юм бол. Эхлээд өөрийнхөө төсөөлж байгаагаар Чингис хааны дүрийг дотроо зураглах гэж хичээлээ. Их хааны тухай бүтээсэн олон ч киног үзлээ. Зарим нь таалагдсан. Зарим нь үгүй. Чингис хааныг хоосон дайн хийсэн, харгис хэрцгий маягаар харуулсан киног ч үзлээ. Гэтэл тэр хүнийг аав ээждээ хайртай, нутаг Монголдоо сэтгэлтэй гэдгийг нь харуулж, агуу их хүн талаас нь харуулсан бүтээл цөөхөн санагдсан шүү. Богд Чингис хаан, Их эзэн хаан л гээд байна. Тэр хэдийгээр их хаан хүн байлаа ч нэгэн аав, ээжээс төрсөн мах цуснаас бүтсэн хүн шүү дээ. Хүн. Хүн л юм чинь аав ээж, ахан дүүсдээ элэгтэй сэтгэлтэй байж таарна. Гэм нүгэлтэй дайснаа ч өршөөж чадах агуу их ухаан түүнд байсан
en.wikipedia.org/wiki/Genghis...
mn.wikipedia.org/wiki/%D0%A7%...

Пікірлер
Survive 100 Days In Nuclear Bunker, Win $500,000
32:21
MrBeast
Рет қаралды 76 МЛН
Sigma Kid Hair #funny #sigma #comedy
00:33
CRAZY GREAPA
Рет қаралды 39 МЛН
Дадал зуршлаа өөрчлөх шинжлэх ухаан
1:08:44
Bat-Orgil Batsaikhan
Рет қаралды 118 М.
Mongolian Traditional costumes
10:08
Mind Mongolia
Рет қаралды 21 М.
Ахыг амжихгүй шүү
14:38
Doctor recaps
Рет қаралды 195 М.
Аав хүү хоёр Part 9 😂😂😂
8:19
Molpedia TV
Рет қаралды 63 М.
Now we are both equal! 📱😹
0:22
Cat in Day
Рет қаралды 3,9 МЛН
Утро начинается не с кофе
0:41
Онлайн-кинотеатр PREMIER
Рет қаралды 7 МЛН
Король на толчке😁​⁠@titwow
0:19
МишАня
Рет қаралды 823 М.