Рет қаралды 9,622
Сайн байна уу. Өнөөдрийн дугаараараа Хүүхдийн өрөөг ( huuhdiin uruu ) хэрхэн тохижуулах талаар ярилцах болно. Манай hotol баг руу нэгэн гэр бүл холбогдоод байраа хэрхэн засах талаар санал зөвлөгөө авъя гэсэн юм. Ам бүл дөрвүүлээ. Аав ээж, бага ангийн нэг хүү, нэг охинтой. Одоогийн амьдарч байгаа байр нь гал тогоо нь зочны өрөөтэйгөө цугтаа, унтлагын өрөөнд тусдаа , байр нь хүүхдийн өрөө байхгүй тул шинээр хүүхдийн өрөө хэрхэн гаргах талаараа төлөвлөлтийн туслмаж авъя гэж хандсан. Ер нь энэ амьдарч байгаа байрандаа хүүхдийн өрөө гаргах боломжтой юу? Энэхүү байрны шүүсийг нь хэрхэн шахаж, сантиметр болгоныг ашигтай талбайтай болгож байгаа бичлэгийг энэ дугаараас үзээрэй. Хэрвээ та байрандаа засвар хийх гэж байгаа бол өнөөдрийн дугаараас мэдэж авсан зүйл танд багахан ч санаа өгөх байх гэж найдаж байна. Энэхүү дугаар дээр хүүхдийн өрөөгөө хэрхэн тохижуулах тал дээр анхаарах ёстой зүйлүүдийг жагсаасан байгаа . Мөн ашиггүй талбайтай коридор ( koridor ) ыг хэрхэн ашигтай талбайтай болох талаар гарах болно . Та хотол аппликэйшний тусламжтайгаар өнөөдрийн байраар зочилоорой. Мөн AR технологийг Хотол Hotol аппликэйшнаараа дамжуулж та бүхэнд анх удаа танилцуулж байгаадаа таатай байна.
#hotol #хотол #hotolmn
Хотол апп суулгахдаа дараахи линк ашиглаарай
android - play.google.com/store/apps/de...
ios - apps.apple.com/us/app/3dhome-...
Хотол-ын фейсбүүктэй нэгдээрэй / %d0%a5%d0%be%d1%82%d0%...
Миний Instagram - / gendgee
Камер- canon m50
Линз- 15-45mm kit
Гэрэл- Нар
Арын ая: Pink Sky - Amine Maxwell