Рет қаралды 23,835
Үг: Б.Цэдэндамба /СГЗ/ Ая: Д.Мяасүрэн /АЖ/
Дуучин: Э.Очирсайхан /СТА/
Хангайн дуу
Будан татаад униартсан
Буурал хангайн сайхныг ээ хө
Буурь нь хүртэл арилаагүй
Буурал аавын минь нутаг аа хө
Ай хө зээ хө
Буурал аавын нутгаар
Бууж мордоод яваарай
Мандах нарнаар шаргалтсан
Магнаг хөвчийн сайханыг ээ хө
Манан дундуур саравчилсан
Миний ээжийн нутаг аа хө
Ай хө зээ хө
Цэцгийн гурван сардаа
Эцгийн нутгаар буугаарай
Угаас наддаа заяасан
Усан болор хангай яа хө
Учран дасаж эрхэлсэн
Унаган багын нутаг аа хө
Ай хө зээ хө
Мөрөөдөл болсон нутагтаа
Мөнхөд жаргаж яваарай
Ай хө зээ хө
Буурал аавын нутгаар
Бууж мордоод яваарай