Рет қаралды 182,151
Ээжийн 1 өдөр влог маань зөвхөн ээжийн талаас ээжийн гэртээ хэрхэн өнгөрүүлдэг тэр талаас нь харуулж байгаа. Намайг их ядардаг байхдаа гэж их асууж бсан. Ядрах үе зөндөө бдагч ард маань халамжтай нөхөр минь бдаг болохоор хөнгөлж өгдөг...
Бүх өдрүүд яг ийм ижил өнгөрдөг бол мэдээж Robot биш учир утга учиргүй, ядрана. Манай хүний ажил онцлог өөрөө юмаа хийж бгаа учир дуртай үедээ амарч болдог учир гэр бүлдээ цагийг маш сайн зориулж чаддаг нь сайхан..
Дандаа бас ийм байдаггүй. Тэгэж бгаад нөхөр маань гэртээ үлдэхээр ээ гээд влог хийж магадгүй л юм. Манай Баяраа миний анзаарснаар бусад нөхрүүдийг бодвол маш ховор сайн нөхөр халамжит аав зарим зарим үед би өөртэй цаг зарцуулна гээд эрт бид 2 өдрүүдээ төлөвлөөд тэр үед нь Баяраа гэрийнхээ бүх зүйлийг зохицуулж хийж чаддаг хүүхдүүдээ маш сайн хардаг унтуулна хоолоо хийнэ гэрээ цэвэрлэнэ. Намайг ядарсан үед унт унт зүгээр сууж бай гээд бөнжигнөөд явж бдаг. Манай гэр бүлд 2талааасаа яг тэгш сайхан оролцоотой оролцдог бүх зүйлд.. Мэдээж тэр маань ажилтай зорилготой үед нь би ард нь намайг ажилтай байх үед тэр маань ард нь зүтгэдэг. Манай хүүхдүүдийг бид 2с өөр хүн харж үлдэж бсан удаа байдаггүй. Бид 2 яг 2лаа хүүхдүүдээ төрсөн цагаас эхлэн гардаж өсгөж яваа би түр холдох амрах үед Баяраа бүх зүйлийг амжуулж маш сайн чаддаг (би огт санаа зовох шаардлагагүйгээр бүгдийг сайн хийдэг учир) .. Заримдаа өдрийн хоолоо хийж өгөөд ажилдаа явна, хүүхдүүд нярай их сэрдэг байх үед өглөөний цайг үргэлж бэлдэж өгнө. Одооч гэсэн эрт сэрсэн бол хийгээ л тавьдаг. Хэн нь ядарч бна хэн нь хийх завтай бна тэрийгээ бид 2 мэдрээд ээлжлээд явдаг 2 талаасаа... Магадгүй дараа нь түүний сайн аавыг та нар маань харах бхаа. Миний ийм жаргалтай бгаа нь тэр маань сайн тусалж дэмждэгт бдаг юм шүү. 😊
Бүх зүйлийг эмэгтэй хүн л ганцаараа хийгээд бвал маш хэцүү харин тэр маань маш сайн оролцоотой бдаг гэдгийг та нар маань мэдээсэй гэсэндээ энэ Post-г орууллаа 😁☺️😊
Өдрийг сайхан өнгүүлээрэй! ♥️♥️♥️