Рет қаралды 4,077,540
Hurd Dashnyam - Busgui (Lyrics) | Хурд Дашням - Бүсгүй (Үгтэй)
Hurd hamtlag bolon Duuchin Dashnyam nariiiin Busgui duund durtai hun buhend zoriullaa. Bidniig demjij Subscribe daraarai. Hurd hamtlag bolon Duuchin Dashnyam nartaa tsaashdiin uran buteeld ni amjilt husch chin setgeliin haluun ugsee commentoor uldeegeerei.
Хурд хамтлаг болон дуучин Дашням нарын Бүсгүй дуунд дуртай хүн бүхэнд зориуллаа. Биднийг дэмжиж Subscribe дараарай. Хурд хамтлаг болон Дуучин Дашням нартаа цаашдын уран бүтээлд нь амжилт хүсч, чин сэтгэлийн халуун үгсээ комментоор үлдээгээрй.
БҮСГҮЙ
Эрхлээд ханадгүй зүрхийг чинь яалтай
Энхрий цайлган бүсгүй минь
Энгэрийн чинь үнэрийг мартаж чадамгүй
Энэ л насаараа би үгүйлж явах нь дээ
Ээдээ миний л энхрий
Эелдэг дөлгөөн бүсгүй минь
Дутуу орхисон жаргалаа
Дуугаараа л би чинь нөхөж явах нь дээ
Асгараад тогтдоггүй нулимсыг чинь яалтай
Амьдрал даасан бүсгүй минь
Алхааг чинь хүртэл мартаж чадамгүй
Ариухан дурлалдаа шатаж явах нь дээ
Ай даа миний л энхрий
Аялгуу болсон бүсгүй минь
Амсаад ханаагүй жаргалаа
Аялгуут дуугаараа нөхөж явах нь дээ
Хоргодоод холдодгүй зүрхээ би яалтай
Хожимдож ирсэн бүсгүй минь
Харцаа хүртэл нууж хайрласан
Хатуухан тавиландаа гансарч явах нь дээ
#Hurd #Busgui #Бүсгүй #HurdBusgui #Dashnyam #DashnyamBusgui