Рет қаралды 4,315
Дэлгэр зуны сардаа дэнж хотойтол наадах Монгол түмний өөдөө хийморийн бэлгэдэл соёолон насны морьд дөнгөж сая барианд орж ирлээ. Тулгар төрийн 2223 жил, Их Монгол Улсын 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ойн Үндэсний их баяр наадмын соёолонгийн уралдаанд Монгол Улсын тод манлай уяач Э.Эрдэнэчулууны уяа сойлгыг нь тааруулсан Архангай аймгийн Ихтамир сумын уугуул, "Эрдэнэс МГЛ" ХХК-ийн дэд захирал Г.Тэмүүлэнгийн халтар соёолон гарсан цагаасаа морьд хөтөлж, магнайдаа тоосгүй түрүүлж, түмэн олноо баясгалаа.