Kharuul tolgoi

  Рет қаралды 4,570

ИХ ӨВИЙН ЭРЭЛД

ИХ ӨВИЙН ЭРЭЛД

2 жыл бұрын

ЭХ ОРНЫХОО ХИЛИЙГ МАНАСАН ТОЛГОЙ
Харуул толгой гэх нэг ийм өнчин хар толгой баруун хил дээр бий.
Цул хар хадан толгой. Орой дээр нь хэд хэдэн газарт хад ухаж нуувч гаргасан. Тал бүр тийш буудах боломжтой. Ард нь бас овоо том хонхортой. Тэндээ хилчид унаж яваа морьдоо оруулдаг байж. Тийм ч их гүн биш, гэвч тэнд оруулсан морьд бэлээс харагдахгүй. Харагдахгүй учир дайсан буудаж эс чадна. Тэр хонхороо тэр цагт "Адууны кануушик" гэж хэлдэг байж. Угтаа адууны жүчээ буюу "Конюшня" гэсэн орос үг. Орос сургагч нараас л сураа буй за.
Харуул толгой дээрээс урагшаа Зөөлөнгийн бэлээс эхлээд Оргихын булаг, доошоо Тулга толгой, хойшлоод Ногоо довон хүртлэх нийтдээ 60-80 орчим км газар нутаг алган дээр тавьсан мэт харагдана. 1930-1940-өөд онд энэ толгой орчимд багагүй тэмцэл тулаан болсны гэрч болсон винтовны хонгио их элбэг байв. 1980-аад оны сүүлээр тэр бэлээр явахад үе үе таарна. Харин сая очоод олсонгүй. Дэргэдүүр нь Төмрийн хүдэр ачихад зориулж шинээр дардан зам тавьж, хүн хөл ихэссэнийх юм болов уу, хонгио алга. Түүчихдэг л юм байх даа гэж бодогдсон. Бид түүхийн гэрч болох ганц хонгио олчих санаатай газар шагайж нэлээд яваад олоогүй.
Сумны хонгио тийм их элбэг байсан нь энэ толгойг эзлэх гэсэн тэмцэл тулаан арвинхан болж байсны л гэрч байх даа. Тэр үед ямар юм элбэг байсан биш, хаа хамаагүй, уйдахдаа буудаад суусан гэх аргагүй.
Энэ толгойн дээрээс орж ирэх шагшигтай голын амыг Уртын гол гэнэ. Дээш өгсөхөөр хэдэн сайхан өвөлжөөтэй, Уртын Цагаан толгой гэдэг өвөлжөөн дээр 1987, 1988 онуудад хоёр жил өвөлжиж билээ. 1940-өөд онд энэ голд Уртын Ядамсүрэн гэж шар хүн байсан гэдэг. Уртын гэх нь энэ голоос гардаггүй, савдаг нь аятай тул тийн нэрлэжээ.
Түүнээс бүр дээр цагт, 1900-аад оны үед, өмнө ч байж магад, Ядамсүрэн гуайг бага 5 настай байхад, тэднийх тэр Өвөр хонин Усны говийг гатлан цаанаас нүүж иржээ. Мичин, Бархөлөөс.
Тэгээд говь туулж явахдаа бүгд гуринхлаад, эр нь эхнэрээсээ "Шар мичээ идэх үү, шар жингэрээ идэх үү?" гэж асууж явсан гэдэг. Шар мич гэдэг нь мань Ядамсүрэн, 5 настай. Шар жингэр нь дагаж яваа нэг муу жингэр нохой. Ээж нь Жингэрээ сонгож, тэгээд эсэн мэнд Хөвчийн бэлийг бараадаж явсан юм гэнэ билээ хэмээсэн нэгэн яриаг сонсож явав.
Тэр их говийг туулахад тэр цагт бэрх л байж. Уг нь цаад Бархөл, Мичин, Богдын нуруу үнэнхүү сайхан байгалтай уул ус, ургамал мод нь жигд, зэрлэг усан үзэм нь багсайлдсан газар. Монголын л нутаг. Гэвч самуун цагаар элдэв дээрэм хунхууз хэтэрсэн тул аргаа бараад л наашаа нүүцгээжээ. Монгол төр нь тэр цагт хязгаар нутгаа хамгаалах, тэмцэх чадвар мөхөс байж, монгол төр ч юу байхав, манж нар. Учир нь тэр баруун хязгаарт шашнаас үүдсэн ариун дайн нэртэй бөөн үймээн болоод хэцүүдчихсэн. Иймэрхүү юм их болж байжээ. Энэ тухай "Цагаан Бороо" романд цухас гарсан нь бий.
Харуул толгойн орой дээрх хадан нуувчууд хэдий 80 гаруй жил өнгөрсөн ч ул мөр нь арилж баларсангүй, юм ярьдаг бол ихийг өгүүлнэ дээ.
Энэ толгой Хөвчийн нурууны баруун урд зүүрт, Уртын голын амнаас хэдэн км-ийн доор, Аж Мянган, Өвөр Говь хонин Усны говь уулзах заагт байна.

Пікірлер: 3
@user-oj7xz2wo8k
@user-oj7xz2wo8k Жыл бұрын
Монгол оронд Баян Өлгий аймагт төрсөн,1996 онд Ховд аймгийн Үенч сумный зэгий заставт алба хасан,Өвөө минь 1937 оный үед алба хагад явж байсан,...одохндоо би Казахстан улсын Астана хотод амьдрдаг,Та бүхндээ сайн сайхныг хүсэн ерөээ!
@gerel517
@gerel517 2 жыл бұрын
20 гаруй жилийн өмнө аавынхаа нутгаар явахдаа алсаас энэ толгойг харж байж билээ. Аав минь хэлж өгч байлаа
@altaa1234
@altaa1234 Жыл бұрын
A..
BEKHI баримтат кино
22:53
ИХ ӨВИЙН ЭРЭЛД
Рет қаралды 639 М.
Пунцагын хөшөө
3:01
ИХ ӨВИЙН ЭРЭЛД
Рет қаралды 2,1 М.
Be kind🤝
00:22
ISSEI / いっせい
Рет қаралды 22 МЛН
UFC 302 : Махачев VS Порье
02:54
Setanta Sports UFC
Рет қаралды 1,3 МЛН
ONE MORE SUBSCRIBER FOR 6 MILLION!
00:38
Horror Skunx
Рет қаралды 15 МЛН
ELE QUEBROU A TAÇA DE FUTEBOL
00:45
Matheus Kriwat
Рет қаралды 31 МЛН
үхлийн хавх Эльбрус
33:54
FREEM
Рет қаралды 109 М.
Говь Алтай Цогт сум
13:09
Mongolian Real Estate
Рет қаралды 8 М.
Би Монгол Хүн - Тэнгэр, Ариунбаатар  Bi Mongol Hun - Tenger , Ariunbaatar
4:07
Ariunbaatar Ganbaatar / Mongolian Baritone /
Рет қаралды 2,8 МЛН
Ayuriin shand
2:53
ИХ ӨВИЙН ЭРЭЛД
Рет қаралды 3,2 М.
Dornogobi, baby camel festival
15:08
JoJo Angel47
Рет қаралды 323
Be kind🤝
00:22
ISSEI / いっせい
Рет қаралды 22 МЛН