Рет қаралды 97,998
Эд баялагтай болгох мөнгө дуудах шидэт үгс
Хэн ч бай баян амьдрахыг хүсдэг боловч баян хүн шиг бодож үйлдэл хийдэг хүн тун ховор байдаг. Баян амьдрахыг хүсвэл эд баялгийн тухай сөрөг бодлоо устгах нь юу юунаас илүү чухал. Гэхдээ ихэнх хүмүүс эд баялагтай баян байх эсвэл ядуу байх талаар өөрийгөө юу гэж боддогийг ч мэддэггүй явдаг. Мөнгө, эд зүйлийн талаар сайн мэдлэгтэй гэх хүмүүст ч яг асуулт тавихад учир нь олдохгүй хариулт өгөх тохиолдол олон байдаг.
Мөнгөний тухай сөрөг бодлууд байдаг. Мөнгө хураах хэцүү. Баячууд их зантай. Их мөнгөтэй бол санаа зовох зүйл ихтэй болж ядаргаатай. Мөнгө хар мөртэй гэх мэт. Өнөөдрийг хүртэл миний толгойнд өөрийн мэдэлгүй бичигдсэн байдаг энэхүү бодлууд надад ямар нөлөө үзүүлж байсныг тунгаан бодох нь зүйтэй. Миний амьдралд мөнгө дагаж ирэхээ больсон сөрөг бодлуудаа арилга. Тэрхүү сөрөг бодлоо устгаж эерэг бодолтой байх нь та баячуудын эгнээнд орох эхний алхмаа тавьж байна гэсэн үг. Мөнгө бол муу зүйл огтхон ч биш, харин ч бидний амьдралыг тав тухтай байлгах, амьдралаа хүссэнээрээ авч явахад туслах эдийн засгийн нэгэн хэрэгсэл юм. Бидний тархи нь таны бодлын дагуу түүнд тааруулан өөрчлөгддөг. Мөнгө дагадаг хүн больё гэвэл бодлоосоо эхлээд өөрчлөх хэрэгтэй.
Анхаарал тавьсанд баярлалаа.
line.me/S/stic...
#мөнгө#баялаг#бясалгал