Рет қаралды 5,087
Ядуу хүн, баян хүн хоёрыг яаж ялгах вэ?
Гоё машин унаад ядуу хүн дээр очвол:
Чи энийг яаж авсан бэ? гэж асууна.
Аа харин баян хүн дээр очвол:
Чи юуг, яаж хийж энэ машиныг авах мөнгөтэй болсон бэ? гэж асууна.
Яг адилхан зүйл харна, гэвч шал хоёр өөр зүйл асууна.
Миний эргэн тойронд олон хөрөнгөтэй чинээлэг хүмүүс байдаг: Хөрөнгө оруулагч, харилцагч, найз нөхөд гэх мэт.
Миний барьдаг утас, машин, хэдээр эхэлсэн утасны дугаартай, өмссөн хувцас, цаг зэргийг тэд ХАРДАГГҮЙ. яг сохор хүмүүс шиг.
ЮУ хардаг вэ? гэвэл: Миний ажил, бизнес эрхлэх болон хөрөнгө оруулах чадвар, арга барил, Бүтээмж болон Амжилт.
Ядуу хүн, баян хүн хоёрын үнэлгээний систем маш их зөрүүтэй.
За, баян хүний анхаарлыг яаж татах вэ? Тэд хоёр төрлийн хүнийг л хайж байлаг.
1.Өөрөөс нь илүү баян хүн
2.Өөрөөс нь илүү хөдөлмөрч хүн.
Та эхний хүн бол биш байх.
Тэгвэл та баян хүний анхаарлыг татаж, өөрийн бизнесийн санаагаа хэрэгжүүлж эсвэл бизнесээ томруулахыг хүсвэл:
ТУУШТАЙ НЭГ ЗҮЙЛЭЭ ХИЙГЭЭД БАЙХААС ӨӨР СОНГОЛТ БАЙХГҮЙ.
5,10 жил нэг зүйлээ мэдрэл муутай хүн шиг нэг зүйлээ давт. Хэрэв тэгж чадвал баян хүмүүс таныг өөрөө олоод ирнэ.
Юу хүлээсэн юм?
Босож юмаа хий.