Манлай Баатар Дамдинсүрэн, "Сайн эр хоёр төрт зүтгэдэггүй, сайн эм хоёр эрд очдоггүй"

  Рет қаралды 17,808

Saikhna Channel / Batsaikhan

Saikhna Channel / Batsaikhan

Күн бұрын

“Төр улсын хэргийг амьд хүмүүс хөдөлгөдөг авч тогтсон суурь нь амь бие хайргүй зүтгэж, үхэж үрэгдэгсдийн яс, чөмгөн дээр тогтдог юм”
Дамдинсүрэн нь Хөлөнбуйр нутгийн уугуул Барга Монгол хүн бөгөөд Шинэ Баргын Шулуун цагаан хошууны суман занги хүн байсан.7-8 наснаасаа нутгийн бичээч хүнээр манж, монгол бичиг заалгаж сураад туслах бичээчийн ажил хийх болжээ. Удалгүй авъяаслаг залуу Дамдинсүрэн сумын жинхэнэ занги болон дэвшиж улмаар Манжийн Хаанд 1908 онд бараалхахаар очжээ. Тэр үед Бээжинд ирээд байсан Халхын Түшээт Хан Аймгийн ханжин Ханддоржтой танилцан дотно нөхөр бололцож Манжийн төрийн ялзарч буй байдлыг шүүмжлэн ийм үед бидний Монголчууд олон ширхэгийг нийлүүлэн түмэн жингийн хүндийг өргөхтэй адил хүчин чадлаа нэгтгэн нэгэн зэрэг хөдлөхгүй ямар цагийн хүлээнэ. хэмээн ярилцжээ. Дамдинсүрэн нутагтаа буцаж ирээд Ханддоржтой ийнхүү танилцсанаа итгэлтэй хүмүүстээ ярьж байсан гэнэ. Дамдинсүрэн Чин Улсын Шинэ Засгийн Бодлогых колоничлох шинж чанарыг гүнзгий ойлгож байсан тул түүнийг эсэргүүцэж байсан бөгөөд Баргад тэр үед өрнөсөн улс төрийн үйл явдал нь Их Хүрээнд Монголын тусгаар тогтнолыг сэргээх санаачлагыг бүрэн дэмжиж байлаа. 1911 оны есдүгээр сард Баргын ноёдын нууц хуралдаан болж манж, хятадаас салан тусгаарлах асуудлыг хэлэлцэж, зэвсэгт бослогод бэлтгэх шийдвэр гаргаж, цэрэг элсүүлэн зохион байгуулж 1912 оны эхээр зэвсэгт бослого гаргаж, түүнийг толгойлогчдын нэг Дамдинсүрэн тэргүүтэй долоон хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийг нийслэл Хүрээ рүү томилон явуулсан. Дамдинсүрэн Богд Хаант Монгол Улсад нэгдэхээр Баргуудыг толгойлон Нийслэл Хүрээнд (одоогийн Улаанбаатар) ирсэн ба Богд хаанд сайшаагдан Гадаад яамны дэд сайдаар томилогдсон байдаг. 1912 онд Ховдын байлдаанд Дамдинсүрэнгээр удирдуулсан цэрэг ялалт байгуулсныг хөхүүлэн Богд хааны зарлигаар Дамдинсүрэн нь үе улиран залгамжлах засаг төрийн бэйл, цэргийн жанжин, Манлайбаатар цолоор шагнагдсан. 1913 оны Өвөр Монголыг чөлөөлөх Таван замын байлдааныг ерөнхийд нь удирдсан ерөнхий командлагч жанжин нь Дамдинсүрэн байсан.

Пікірлер: 20
@saruultugsganbaatar7652
@saruultugsganbaatar7652 2 жыл бұрын
Манлай баатар Дамдинсүрэн үүрд мэхийн ёслоно. 🙏🏻
@doloodmx
@doloodmx Жыл бұрын
respect
@erdenebyambaenkhbold1089
@erdenebyambaenkhbold1089 11 ай бұрын
Одоо болтол мэхийсээр л байна уу, нуруу нь зүгээр үү? 😂😂😂.
@saruultugsganbaatar7652
@saruultugsganbaatar7652 7 ай бұрын
Үгргэлж мэхийнэ., бүр өвдөг сөгдөнө үхэн үхтэлээ үхсэн хойноо ч гэсэн​@@erdenebyambaenkhbold1089
@delgerbayrj9115
@delgerbayrj9115 2 жыл бұрын
Жүжигчин Цэрэндагва тай адилхан хүн байж.Дүрийг сайн олж.
@bbatjargal1549
@bbatjargal1549 Жыл бұрын
Aguu Ih Uvug Deedes Min: Bidnii tusgaar tongtnol yamar ih uneer oldsoniig udur bolgon sanaj yav'ya daa. Deedestee mehiin esol'edoo.
@tugsuutugsbayr7628
@tugsuutugsbayr7628 5 ай бұрын
Баргын манлайбаатар дамдинсүрэн
@davaajargaloyun8065
@davaajargaloyun8065 2 жыл бұрын
Үнэхээр сонирхолтой бас авууштай сургамжтай сайхан ярьлаа.
@bb-onmongol736
@bb-onmongol736 Жыл бұрын
Түүх бол түүх юмаа. Эх сурвалжаа баталгаажин дурдах нь зүй зохистой
@bulgantamirganbaatar5004
@bulgantamirganbaatar5004 5 ай бұрын
Бидний өвөг, эр хүний чөмөг дундардаггүйн нотолгоо юм.
@TSENDAYUSHBatbayar
@TSENDAYUSHBatbayar 6 ай бұрын
Их Монголын цөс ихт баатар эрд мэхийн ёслоно
@enebishsengemugaa4985
@enebishsengemugaa4985 Жыл бұрын
Малгай нь арай бишээ,
@tsogoomungun986
@tsogoomungun986 6 ай бұрын
Энэ ямар кино вэ
@BBGGSSD9
@BBGGSSD9 4 ай бұрын
za huuruud baii odo zugr l bgaagaa harchih barg hytd l boljde cvsda cvs
@alanyaalanya4431
@alanyaalanya4431 2 жыл бұрын
На каком языке говорит??
@admiral4379
@admiral4379 2 жыл бұрын
монгольский язык
Зөвлөлтийн дипломатчийн нууц тэмдэглэлээс
29:59
Дэмъэрэлийн Өлзийбаатар - Topic
Рет қаралды 74 М.
Вопрос Ребром - Джиган
43:52
Gazgolder
Рет қаралды 3,8 МЛН
Монгол угсаатан ба тэдний хэл аялгууны тойм
30:59
Монгол Улсын Боловсролын Их Сургууль
Рет қаралды 2,3 М.
"Тэр хэн байв?" 11, Хүлэгү хан, Hulagu Khan. Б.Батсайхан
25:55
N46: СҮБЭЭДЭЙ БААТАР ЯЛАГДАЖ ҮЗСЭН ҮҮ?
1:14:12
МОНГОЛЫН ГЭЭГДСЭН ТҮҮХ
Рет қаралды 129 М.
45.Тархан суусан Ойрад монголчууд
2:00:44
Монголоо Ярьсан Монгол
Рет қаралды 18 М.
"Тэр хэн байв?" 10, Бэрх хан, Berke khan. Б.Батсайхан
18:32
Saikhna Channel / Batsaikhan
Рет қаралды 54 М.