Рет қаралды 932
Сайн чанарын сувд олон үе дамжин хадгалагдан үлддэг ч, сувдыг үргэлж өнгөлөг, гялалзсан байлгахын тулд зөв арчлах хэрэгтэй. Зүүсэн эзнийхээ гоо үзэсгэлэнг улам бүр тодотгож, "гэрэлтүүлэх" чадвартай сувд нь өөрөө байгалийн, органик бүтээгдэхүүн юм. Тийм ч учраас сувдан эдлэлийг амьд зүйл мэт хайрлаж, тэрхүү зөөлөн гялбааг нь хамгаалж, хадгалаарай.