Монголчуудын ертөнцийн үүслийн домог

  Рет қаралды 4,772

ФИЛОАПТЕК

ФИЛОАПТЕК

Күн бұрын

Пікірлер: 4
@Philoaptek
@Philoaptek 3 жыл бұрын
Монголчуудын ертөнцийн үүслийн домог Ертөнц хаанаас үүдэв, бидний анхны үүтгэл яг юу вэ, би хаанаас ирээд, хааш явж байна гэх асуулт хүмүүсийн сонирхлыг их биш ч багагүй татдаг. Эдгээр асуултын нэг нь ертөнц анх хэрхэн үүсэж бүрэлдсэн тухай асуудал юм. Зарим цагийн философичид ертөнцийн үүслийн талаар ухаан бодлоо уралдуулж байсан бол, шинэ цагийн физикчид нэгэн хэмжээлшгүй тэсрэлтээс үүдсэн хэмээн сэтгэдэг. Тэгвэл философийн өмнө байсан аман зохиол тэр дундаа домогт ертөнцийн үүслийг хэрхэн төсөөлж байсан бол? Бүхний эхэнд хаос байлаа. Эх адаггүй эмх цэгцгүй хаосоос бүхнийг шимээр тэжээн баясгагч газар эх Геяа урган гарч, тэнгэр эцэг Ураныг бий болгож, газрын дээгүүр цэлийн тогтсон тухай домгийг та бүхэн бишгүй л сайн мэдэх биз ээ. Энэ бол өрнийн өвөг болох эртний Грек, Ромын зон олны ертөнц тогтсон тухай төсөөлөл. Харин та монгол аман зохиолд ертөнцийн үүслийг хэрхэн төсөөлдөг тухай мэдэх үү? Монгол газар нутагт амьдарч ирсэн зон олон хэрхэн ертөнцийн үүслийг төсөөлдөг байсан бол? Мэдэхгүй бол харамсалтай л юм. Агуулгыг ойлгомжтой хүргэх үүднээс ертөнцийн эхэнд ямар төлөв, ямар бодис байсан гэх асуултаас эхэлье. Бидний дээр өгүүлсэнчлэн Эртний Грекийн домогт ертөнцийн өмнө эх адаггүй эмх цэгцгүй төлөв болох хаос байлаа хэмээн номлодог. Энэ л эмх замбараагүйгээс ертөнц үүдэх эхлэлийг олжээ. Харин монгол домог зүй болоод олонх ертөнцийн үүслийн домогт бүхний эхлэлд нэгэн их “ус” байжээ хэмээдэг. Цэлийсэн их ус, анхдагч ус, далай, шидэт ус… Жишээ болгож нэгэн хувилбар домгийг авч үзэцгээе. Ертөнцийг туурвигч бурханд суух газар олдсонгүй. Ямар өөрийгөө норголтой нь биш газрыг бүтээх бодол олно. Тэгээд энэхүү санааг олсон тэнгэр үйлийг гүйцээж газрыг бүтээх ямар нэгэн баатар гарч ирэх юм уу, түүнийг хайж олно. Тэгвэл Халх хувилбарт Очирмани гэх бурхан нэлийсэн их усан дээгүүр явж байгаад дэлхий газрыг үүтгэхийг бодно. Гэвч түүний хүч дутсан тул үйлийг нь захиран гүйцэлдүүлэх Цагаан Шунгуд тэнгэрийг дуудан ирүүлдэг. Очирмани бурхан Цагаан Шунгудад “Чи шумбаж очоод тэр мэлхийг усны мандал дээгүүр чирч ирээд, хэвлийгээр нь дээш харуулж орхи. Би гэдсэн дээр нь сууж байя. Тэр хооронд чи далайн ёрооллоос шороо авч ир! Ингэхдээ чи намайг санаж яв. Тэгвэл санасан хэрэг чинь ёсчлон бүтнэ” гэж хэлээд явуулжээ. Ингээд Цагаан Шунгуд заасан ёсоор нь хийж гэнэ. Гэвч шороог атгаж аваад дээш гарах гэхэд болсонгүй тул “Би авах гэсэн юм биш, Очирмани авч ир гэсэн юм” гэж бодтол гарт нь атга дүүрэн шавар шороо аяндаа атгагдаж, түүнийгээ авч ирж өгдөг. Ийнхүү дэлхий дээр газар бүтэж та бид өнөөдөр дээр нь алхаж яваа байх нь. Гэхдээ энэхүү домогт нэгэн анхаарууштай зүйл байгаа нь домогт өгүүлэгдэж буй Очирмани гэх баатар юм. Магадгүй та бүхэн энэхүү бурханыг арван хангал сахиусны ядам бурхан болох Очирваань бурхан гэж бодож болох юм. Гэхдээ энэ нь анх зохиогдсон домог амаас ам дамжин хувирахдаа бурханы шашны нөлөөнд орж, Очирваань бурханы нэрээр ертөнцийг үүсгэгч баатрыг нэрлэсэн юм.
@Philoaptek
@Philoaptek 3 жыл бұрын
Одоо өөр нэгэн домгийг өгүүлэе. Тухайлбал, буриад зоны дунд Хүхидэй мэргэн алтан мэлхийг харваж газрын дайдыг бүтээсэн гэх домог хэлцэгддэг бол Алтайн хувилбарт Үлгэн гэх тэнгэр захирсан тэнгэргүй Эрлэгийг усанд шумбаж ороод далайн ёроолоос ам дүүрэн шороо авч ирэхийг даатгадаг. Ийнхүү Эрлэг даалгасан үйлийг гүйцээж, Үлгэний алганд ам дүүрэн шороо тавьж, тэд хамтаар дэлхийг бүтээсэн тухай өгүүлдэг. Гэвч Эрлэг тэнгэрийн шүдэн завсар шороо чулуу үлдсэн тул үүнийгээ нулиман тургихад газар тэгш сайхан биш, арзгар барзгар намаг балчигтай болсон хэмээдэг. Алтайн хувилбарт байх Үлгэн, Эрлэг хоёр хоёул газрын дайдыг бүтээж, тэгш хэв биш болсон өгүүлэмжтэй домог монгол угсаатнуудын дотор хэлцэгддэг. Гэхдээ нэршлийн хувьд өөр өөрөөр хэлцэгдэх нь бий. Жишээлвэл Буриадын өөр нэгэн домогт Эсэгэ-Малаан баавай, Эхэ-Юүрэн нар газар дэлхийг бүтээж байхад, Арахан Зэдхэр араа жавжаараа үлээхшүү болоход хад уул тогтож байлаа хэмээн домоглосон байдаг. Дээрх домгуудыг ажиглаад үзвэл, нэлий их уснаас газар үүсгэж, түүнийг бүтээн туурвигч дэд баатраар гүйцэлдүүлж ертөнцийг үүтгэж буй нийтлэг өгүүлэмж харагдаж байна. Шороо олж ирэх, мэлхий харван хэвэл дээр нь их усны ёроолд тунасан шороо асган газар үүтгэх, тэгш тэнүүн газар сөрөн үйлдэгч нэгний хүчээр уул хад, намаг шалшигтай болох байдал түгээмэл юм. Мөн нэгэн хувилбар домогт ертөнцийг үүсгэгч тэнгэр Сомбол бурхан Ангад шувууг далайн ёроолоос шороо олж ир хэмээнэ. Ангад шувуу усны ёроолоос хар шороо хошуундаа зууж, улаан шороо базаж авчирсан гэдэг. Ийн Сомбол бурхан улаан шороогоор хөрс тавьж, дээрээс нь хар шороо асгаж гэнэ хэмээн домогложээ. Эндээс ажвал, дэлхийн бүтцийг шороон өнгөөр төлөөлүүлэн харуулсан нь тод харагдана. Ийн ангад хэмээн олон тоо дээр нэрлэгдсэн ангир шувууны хошуу хар, сарвуу улаан болсон аж. Өмнө өгүүлсэн олон салбар домогт зонхилон байх нийтлэг өгүүлэмжийг та анзаарсан биз. Хэдий цаг хугацаа болоод соёлын нөлөө орж баатар болон бүтээгчийн нэр хувиран өөрчлөгдсөн ч усан дээр газрыг үүсгэх санааг олж, туслагч баатраар бүтээлгэж байна. Ер монголчуудын ертөнцийн үүслийн домогт гурамсан тогтолцоо түгээмэл ажиглагдана. Энэ нь тэргүүн туурвигч буюу тухайн үйл, үг, санааны эзэн, дэд туурвигч буюу биеэр санааг гүйцэлдүүлэгч баатар, мөн үйлдсэнийг бусниулахыг оролдох сөрөг талын дэс туурвигч байдаг. Тэргүүнээ өгүүлсэн Очирмань, Цагаан шунгудын домогт Шуламс ертөнцийг бүтээн алжаан нойрссон бүтээгч бурхадыг хорлохыг оролддог бол, Үлгэн, Эрлэг хэмээх баатар бүхий домогт Эрлэг үйлдсэн хэрэгт нь таацах шан өгөөгүйд хатуурхан газрын гаваар орж, дайсан болон хувирдаг. Эсэгэ- Малаан, Ой Харьхан бүхий буриад домогт Арахан-Зэдгэр бүтээснийг бүрхэгтүүлэн үйлддэг. Ингээд дээр өгүүлсэн домог үг санаан эзэн, үйл бүтээх туурвигч баатар, сөрөн үйлдэгч дэс туурвигч буйг та анзаарсан биз ээ. Олон хувилбар ертөнцийн домог дотроос онцгой нэгэн домог ч бий.Амаар уламжлан ирсэн домог ардын аман зохиолын томоохон төрөл болох туультай нийлсэн нь Галвын үлгэр юм. Ертөнцийн үүтгэлээс эхлээд Гэсэр хаан хүртэлх өгүүлэмж бүхий энэхүү домгийг Ардын багш С.Дулам Б.Чунраа гэх ахмадаас тэмдэглэн авчээ.
@Philoaptek
@Philoaptek 3 жыл бұрын
Уг домогт манай галвын эзэн, бүтээгч баатар Шагжамуни агуйгаас гарч ирэхэд хамаг амьтан үгүй болсон байна хэмээн эхэлдэг. Ийн Шагжамуни өөрийн багш болох Таван номын эзэн багшдаа бараалхсанаар энэхэн ертөнцийг үүсгэх санааг олдог. Товчлон өгүүлбэр, Шагжамуни Хан Хурмаст тэнгэрээс усанд хаях шар гороо авна. Уснаа шороог хаяхад шар өрөм тогтож уснаас матар мэлхий гэх амьтан гарч ирээд шар шороог элгэндээ тэврэн салж өгөхгүй байна. Хэрэг иймд хүрсэн тул Шагжамуни Баруун тэнгэр диваажинд очиж хэргийг айлтган, мэлхийг харвах сум авах аж. Мэлхийг харвах гэж л шүү дээ. Ийн мэлхийг харвахад, мэлхий айн цочихдоо нэгэнтээ эргэн толгойгоо урд зүгт хандуулав гэнэ. Урагш хандан буй мэлхийн баруунш хандан сум харвасан байв. Ийн баруун талд сумын төмөр зэв гарсан тул баруун зүгийг цагаан төмөр зүг, зүүнтээ модон иш хандах тул зүүн зүгийг хөх модон зүг, хойд зүгийг хар усан зүг, урд зүгийг улаан гал зүг, элгэндээ шар шороо тэвэрч байсан учир шар шороон зүг хэмээжээ. Ингээд ахин ажвал, өнөөх нэлийсэн их ус, шавар шорооны тухай уг домогт ч мөн өгүүлж байна. Газрыг бүтээж буй баатрыг Шагжамуни хэмээн нэрлэсэн нь мөн л бурханы шашны нөлөө биз ээ. Хэрэв та сэрэмжтэй сонссон бол энэхүү домог танд нэгэн зүйлийг сануулах буй. Шинэ оноо угтах цагаан сарын өмнөх битүүний орой бид шагайгаар алаг мэлхий өрж нааддаг нь энэхүү ертөнцийн үүслийн домогтой нэгэн сэмжимээр холбоотой юм. Ер домог үлгэрийн сэтгэлгээ аман зохиолын бусад төрөл, ард олны аж ахуй, зан дадхалд холбогдон нөлөөлдгийн нэгэн жишээ нь энэ юм. Гэхдээ та бодож магад, манай тал нутагт мэлхий байхгүй, юун далай, юун яст мэлхий гээд л… Энэ ер урд хөршийн домог уу ч гэж асууж магад. Гэхдээ үгүй юм. Хятадын ертөнцийн үүслийн домогт Пань Гү хэмээх нэгэн соёлт баатар гарах бөгөөд нойрноос сэрж газар, тэнгэр нийлснийг салган өргөж, ертөнцийг үүсгэсэн хэмээн домоглодог. Мөн хятадын домог зүйд аварга мэлхий, таван өнгө, таван зүгтэй холбоотой зүйл байхгүйг 2002 онд Бүх Хятадын аман зохиол судлалын нийгэмлэгийн ерөнхийлөгч, профессор Тао Лифан батламжилсан ажээ. Юутай ч ингээд та ертөнцийн үүслийн тухай бидний өвөг дээдэс хэрхэн төсөөлдөг тухай тодорхой мэдэх боллоо. Өрнийн домогт ертөнцийн үүсэлд хаос байлаа хэмээн өгүүлдэг бол монгол домог зүйд ертөнцийн эхэнд ихээхэн ус байсан хэмээдэг. Тэр их уснаас үг санааны эзэн, туурвигч баатар, эсрэг төрөн үйлдэгч гэх гурван баатар ертөнцийг үүсгэн бүтээсэн билээ. Хэрэв та домог зүйтэй холбоотой мэдлэгээ зузаатгахыг хүсвэл эрдэмтэн С.Дуламын “Монгол домог зүйн дүр”, “Mongolian Mythlogical Text”, Д.Цэрэнсодномын эмхэтгэсэн “Монгол ардын домог үлгэр” бүтээлүүдтэй танилцахыг хүсэж байна. БҮХНИЙ ЭХЭНД ҮГ БИШ, УС БАЙЖЭЭ… ФИЛОАПТЕК 2021
@nymka0078
@nymka0078 3 жыл бұрын
Bayrlla mash ih taalagdlaa
Хув Нагваралын домог
25:19
Туулай нь эвэртэй
Рет қаралды 68 М.
Баримт: "Хориг"-оо эвдсэн монголчууд
30:17
Mongolian National Broadcaster
Рет қаралды 67 М.
ТЫ В ДЕТСТВЕ КОГДА ВЫПАЛ ЗУБ😂#shorts
00:59
BATEK_OFFICIAL
Рет қаралды 4 МЛН
How To Choose Mac N Cheese Date Night.. 🧀
00:58
Jojo Sim
Рет қаралды 81 МЛН
Увеличили моцареллу для @Lorenzo.bagnati
00:48
Кушать Хочу
Рет қаралды 7 МЛН
БАЯРТАЙ ҮДЭШ | ДУГААР 08 | Б.ЦЭНДДОО
1:15:13
Central Television
Рет қаралды 44 М.
Өвгөн уулын домог А.Бямбасүрэн
4:58
보양울지
Рет қаралды 10 М.
Угсаатны үүслийн домог
23:50
Туулай нь эвэртэй
Рет қаралды 19 М.
Булгийн долоон сүнсний домог
24:30
Туулай нь эвэртэй
Рет қаралды 153 М.
Газар усны тухай домгууд
17:40
Туулай нь эвэртэй
Рет қаралды 22 М.
Гурван зуун Тайчуудыг дарсан домог
15:26
Туулай нь эвэртэй
Рет қаралды 20 М.
[ДАЛД ЕРТӨНЦ #57] Бөө нар мансуурагчид уу?
20:57
Ганаагийн Суваг
Рет қаралды 117 М.