Рет қаралды 219
Судар бичгийн хүрээлэнгийн дэргэд бий болж, Монгол хэлэнд орж ирж буй харь хэлний үгүүдийг оноон тогтоох үүрэг бүхий Улсын нэр томьёоны комиссын 100 жилийн ой энэ онд тохиож байна. Уг ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Хэлний бодлогын Үндэсний зөвлөл, ШУА-ийн Хэл, зохиолын хүрээлэн хамтран "Нэр томьёо ба шинжлэх ухаан, технологийн хөгжил" олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2024 оны 09 сарын 13-ны өдөр Төрийн ордонд зохион байгууллаа.
Тус хуралд зориулан Монгол Улсын Үндэсний номын сангаас Улсын нэр томьёоны комиссоос эрхлэн гаргаж байсан номын үзэсгэлэнг "Нэр томьёо", "Нэр томьёоны цуврал", "Улсын нэр томьёоны комиссын мэдээ", "Төрийн хэлний зөвлөл- Хэлний бодлогын үндэсний зөвлөл" агуулгын хүрээнд дэглэн, дэлгэн үзүүллээ.
Мөн тус комиссын 100 жилийн ойг тохиолдуулан дээрх нэр томьёоны цуврал номуудыг цахимжуулан, иргэд олон нийтэд үнэ төлбөргүй ашиглуулах ажлыг зохион байгуулахаар боллоо.
Монгол Улсын Үндэсний номын сан | National Library of Mongolia