Намрын өглөө Манзуширийн хийдэд...

  Рет қаралды 1,207

LUGAVJ

LUGAVJ

Күн бұрын

Манзушир хийд нь Монголд байдаг Буддын шашны хийд юм. "Манзушир" гэдэг нь "Оюун билгийн тэнгэрийг сахих бурхан" гэсэн утгатай. Манзушир ламтны анхдугаар дүрийн хувилгаан Лувсанжамбалданзан удирдан 1733 онд Богдхан уулын энгэрт бариулснаар Манзуширын хийдийн суурь тавигджээ. XVIII зууны сүүлчээр цогчин дуганыг байгуулж, өмнө талд нь Богд уулнаас ус татаж, хиймэл нуур үүсгэжээ. 1760 онд Бадамын дуган, 1770 онд Шар хүрээ хэмээх Богдын ордонг барьж, Хангал, Цогчин, Эргэдэг Майдар, Суварган сүм, Сэрүүн лаврин, Мамба, Цанид, Жүд, Мангал зэрэг сүм дугануудыг уран барилгын гайхалтай шийдлээр байгуулсан байна. Эдгээр сүмүүд нь Богдхан уулын үзэмжит сайхан байгальтай зохицон нийцэж байсан учраас “Халх Монголын Ар утай” гэж алдаршжээ. XX зууны эхэн үе гэхэд 500 гаруй шавьтай, гавж аграмбын мяндгийг олгодог Монголын нэр нөлөөтэй том хийд болсон байна. Сүмээс үлдсэн хэсэг нь одоо музей болж хадгалагдан иржээ. 200 гаруй жилийн түүхтэй Манзуширын хийдийг 1937 оны хэлмэгдүүлэлтээр нураан буулгах үед 20 барилга байгууламж, 300 лам нартай байжээ. Энэ хийдийн туурь, уулын энгэрийн хадан дээр сийлбэрлэсэн том бурхдын зураг нь түүх соёлын ховор нандин бүтээл дурсгал болж үлдсэнийг 1998 онд улсын хамгаалалтанд авсан. Тус музейн зүүн талд 1726 онд аяганы дархан Жалбуу ах дүү нарынхаа хамт урлан бүтээсэн жасын том тогоо байдаг. Нэг удаа 1000 хүний хоол бэлтгэж болдог энэ тогооны амсар нь 215 сантиметр, гүн нь 140 сантиметр, багтаамж нь 1800 литр, хүнд нь 2 тонн ажээ. 1000 хүний хоол бэлтгэхэд нэгмөсөн 2 шарын мах буюу 10 гаруй хонины махыг чанахад 4 тэрэг түлээ түлдэг байжээ. Одоогоор төв аймгын газар нутагт оршиж байна.
Улаанбаатар хотоос өмнө зүгт 43 километр зайд орших Төв аймгийн Зуунмод хотын төвөөс зүүн хойш 8 километрт Зуунмодны амны эхэнд Ачит дүйнхорын булаг хэмээх энгэр газар Манзуширын хийдийн туурь оршино. Далайн төвшнөөс дээш 1800 метр өндөрт шинэсэн ойн дунд байдаг. Манзушир хийдийн анхны сүмийг Манзушир ламтны анхдугаар дүрийн хувилгаан Лувсанжамбалданзан удирдан 1733 онд Богдхан уулын энгэрт бариулснаар Манзуширын хийдийн суурь тавигджээ.

Пікірлер: 3
@enkhchimegnagmid2724
@enkhchimegnagmid2724 Жыл бұрын
УМ ДАРИ ДҮД ДАРИ ДҮҮРИЙ СУХА🙏🙏🙏🌹🌹🌹 Багшийнхаа буянд даган баясъя аа. 🙏🙏🙏Диваажингийн орон юм.🙏🙏🙏 Сэнгэнэсэн цэвэр агаарт сэтгэлийн амгалан мэдрэгдэх шиг боллоо.🙏🙏🙏
@sarantsatsralbuyan
@sarantsatsralbuyan Жыл бұрын
🙏🙏🙏💐💐💐❤️! Даган баясаж байна.Ум а ра ба за на ди !
@batmunkhmunkhjargal1334
@batmunkhmunkhjargal1334 9 ай бұрын
🙏🙏🙏
Хүний тулгуур гурван хэрэгцээ.
13:41
OYUNCAK MİKROFON İLE TRAFİK LAMBASINI DEĞİŞTİRDİ 😱
00:17
Melih Taşçı
Рет қаралды 12 МЛН
iPhone or Chocolate??
00:16
Hungry FAM
Рет қаралды 37 МЛН
哈莉奎因怎么变骷髅了#小丑 #shorts
00:19
好人小丑
Рет қаралды 52 МЛН
Пришёл к другу на ночёвку 😂
01:00
Cadrol&Fatich
Рет қаралды 11 МЛН
99н настай Цэрэнжав гуайн яриа
10:54
Ажиа Гэгээнтний айлдвар.
1:08:20
LUGAVJ
Рет қаралды 1,4 М.
Унтангаа эрүүлжих бататгал үгс
1:11:12
Manifest with Marla
Рет қаралды 230 М.
Найчүн гүртэнба
53:15
LUGAVJ
Рет қаралды 3,3 М.
Daily life of monk at world's highest monastery
2:14
New China TV
Рет қаралды 808 М.
OYUNCAK MİKROFON İLE TRAFİK LAMBASINI DEĞİŞTİRDİ 😱
00:17
Melih Taşçı
Рет қаралды 12 МЛН