“Номын ертөнц” нэвтрүүлэг

  Рет қаралды 23

Suvd Bat-Erdene

Suvd Bat-Erdene

4 ай бұрын

“Амттай 50 ном” уралдааны дүн
2023.12.02,03-ний өдрүүдэд Улаанбаатар дахь Русский Домд номын тэмдэглэлийн үзэсгэлэн дэлгэгдсэн билээ. Хүрэлцэн ирж үзэж сонирхсон үзэгчид, хэвлэн нийтлэгчид, дэмжин ажилласан бүх байгууллагатаа баярлалаа.
🔑тус уралдаанд уншигдаж буй 50 номын жагсаалтыг өсвөр насны уншигч буюу “Номын ертөнц” клубийн сурагчид гаргасан бөгөөд “Номын ертөнц” сэтгүүлд нийтэлж 34 дэх “Номын баяр”-аар 5000 ширхэгийг үнэгүй түгээсэн бөгөөд ЕБС-иудаар А3 хэмжээтэй постер тараан, “Номын ертөнц” клубийн сурагчид илтгэл уншиж, уншсан номоороо подкаст хийж идэвхижүүлсэн юм.
ЕБ-ийн 52 сургуулийн 300гаруй бүтээл 1000 орчим сурагч оролцсон 13.000.000 сая төгрөгний ном авах эрх, бэлэг тараагдсан үйл ажиллагаа болж өндөрлөлөө.
🏆Шагналын сан:
🥇байр: “Нэпко” хэвлэлийн газар 3 сая
- ЕБ-ийн 23-р сургуулийн 9а анги
🥈байр: “Альфабүүк” номын дэлгүүр 2 сая
- ЕБ-ийн 149-р сургуулийн “Номын гэгээ” клуб
🥉байр: “Анд” номын дэлгүүр 1сая төгрөг
- ЕБ-ийн 72-р сургуулийн сурагч Г.Энхбилэг нар шалгарлаа.
🎁Мөн тусгай байр 5 байсан ба 200.000₮ номыг байр эзэлсэн сурагчдад “Номын ертөнц” клубийн сурагчид гардуулахаар ажиллаж байна.
Тусгай байр: ХУД ЕБ-ийн 41-р сургуулийн баг, ЧД 149-р сургуулийн 9в анги, БГД 28-р сургуулийн 11б анги Э.Ариунжаргал, ХУД 34-р сургууль 7б ангийн О.Мишээл, БЗД 14-р сургууль 12е анги Ариунсаран нар оржээ.
Шүүгчдийн бүрэлдэхүүн: “Nepko Publishing Нэпко Хэвлэлийн газар, Andbook Andbook, Урла Тогло /Монгол брэнд/, Эрдэмт Паблишинг-ийн төлөөлөл цаг гарган хугас өдрийн турш сурагчдын тэмдэглэлтэй танилцан ажиллав.
📌Мөн Чингэлтэй дүүргийн хүүхэд хөгжлийн төв тусгайлан ач холбогдол өгч “Амттай 50 ном”-оор дүүргийнхээ 9 сургуульд уншлагын уралдаан зарлаж шилдгүүдээ шалгаруулав.
🏆 Тэргүүн байр: Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургууль (#Ерөнхий боловсролын 23 дугаар сургууль) өргөмжлөл, 1.000.000 төгрөгний ном худалдан авах эрхийн бичиг
🏆 Дэд байр: Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургууль (Чингэлтэй дүүрэг 37-р сургууль) өргөмжлөл, 500.000 төгрөгний ном худалдан авах эрхийн бичиг
Ахлах ангийн төрөлд:
🥇 Тэргүүн байр: Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулийн (Чингэлтэй дүүрэг 37-р сургууль) 12в ангийн сурагч Г.Гоомарал Coraline бүтээл, өргөмжлөл, 500.000 төгрөгний ном худалдан авах эрхийн бичиг
🥈 Дэд байр: Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн (#Ерөнхий боловсролын 23 дугаар сургууль) 10а ангийн сурагч Ш.Анужин Зугаатай хэл шинжлэл бүтээл, өргөмжлөл, 400.000 төгрөгний ном худалдан авах эрхийн бичиг
🥉Гутгаар байр: Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн (#Ерөнхий боловсролын 23 дугаар сургууль) 10д ангийн хамт олон Алхимич бүтээл, өргөмжлөл, 300.000 төгрөгний ном худалдан авах эрхийн бичиг
🏅Тусгай байр: Чингэлтэй дүүргийн 117 дугаар сургуулийн (#Ерөнхий боловсролын 117 дугаар сургууль) 10а ангийн сурагч А.Ариунзул Үзэхийн хязгаар бүтээл, өргөмжлөл, 200.000 төгрөгний ном худалдан авах эрхийн бичиг
Дунд ангийн төрөлд:
🥇Тэргүүн байр: Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн (#Ерөнхий боловсролын 23 дугаар сургууль) 9а анги хамт олон Дэлхийн хүүхдийн шилмэл зохиол бүтээл, өргөмжлөл, 500.000 төгрөгний ном худалдан авах эрхийн бичиг
🥈Дэд байр: Чингэлтэй дүүргийн 149 сургуулийн (#Ерөнхий боловсролын 149 дугаар сургууль) 6б ангийн хамт олон Алхимич бүтээл, өргөмжлөл, 400.000 төгрөгний ном худалдан авах эрхийн бичиг
🥉Гутгаар байр: Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн (#Ерөнхий боловсролын 23 дугаар сургууль) 7д ангийн хамт олон Хишигт тууж бүтээл, өргөмжлөл, 300.000 төгрөгний ном худалдан авах эрхийн бичиг
🏅Тусгай байр: Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн (#Ерөнхий боловсролын 23 дугаар сургууль) 9б ангийн хамт олон Алхимич бүтээл, өргөмжлөл, 200.000 төгрөгний ном худалдан авах эрхийн бичгийг олгож уншлагын уралдаанд оролцсон ЕБС-иудадаа амжилт хүсэв.
Уншиж сурна гэдэг анхны гайхамшиг
Утгыг ойлгоно гэдэг удаах гайхамшиг
Уянгад нэвтэрнэ гэдэг бүхий гайхамшиг
📚Уралдаанд 1000-аад хүүхэд оролцож буй тул ирж үзээд амттай яриа дэлгэхийн ялдамд таалагдсан тэмдэглэлээ өөрийн номоороо урамшуулж, уншлагыг дэмжихийг хэвлэн нийтлэгчид, уншигчид, үзэгчдээсээ хүссэн билээ. Энэхүү уриалгат нэгдэн номоор дэмжсэн зохиолчид, хэвлэн нийтэгчдэдээ талархлаа илэрхийлье.
🐾Мөн дараагийн уншлагын уралдааны 50 ном нь “Амьтны тухай” байх ба “Азтай савар” ТББ-тай хамтран амьтны тухай номын нэрсийг цуглуулсан тул ЕБС-ийн сурагчдын өвлийн амралтаар дараагийн уралдааны зараа тавих болно.
Уралдаанд бүтээлч тэмдэглэлээрээ оролцсон бүх хүүхдүүдэдээ баярлалаа.
📚”Ном бол бүтээлч эх сэтгэлгээний булаг”.
Хүндэтгэсэн: Номын ертөнц клуб

Пікірлер
Eejdee zahidal bicheerei
4:50
Enkhbold Orosoo
Рет қаралды 38 М.
NO NO NO YES! (Fight SANTA CLAUS) #shorts
00:41
PANDA BOI
Рет қаралды 56 МЛН
КАКАЯ ХИТРАЯ КОШКА! #cat #funny #pets
00:50
SOFIADELMONSTRO
Рет қаралды 19 МЛН
[VLOG] Baji & Yalalt - Episode 205 w/Jagaa
2:16:06
Town Channel
Рет қаралды 397 М.
БАГА НАСНЫ ДУРСАМЖ #11 🦷😂
3:45
Naashaa Tsaashaa
Рет қаралды 128 М.
Чурапчыга Но5уруодап ааҕыылара
7:55
Дархан Кыhата
Рет қаралды 394
Химия сабагы, тема: Суутек
20:03
Mister Max_333 PPP
Рет қаралды 183
Myagmar Zakhia
5:01
Miigaa Official channel
Рет қаралды 2,4 МЛН
Б.Энхтүвшин
37:52
Хурц өнцөг
Рет қаралды 162 М.
БАЦААН ҮЕИЙН ДУРСАМЖ
3:22
MEDQ
Рет қаралды 83 М.