Рет қаралды 157
2014 оны 05 сарын 16
• Номын сангийн тухай ху...
Улсын Их Хурлын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл Номын сангийн сангийн тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга З.Энхболдод /2014.05.16 / өргөн барилаа. Хуулийн төслөөр номын сангийн үйлчилгээ эрхлэх этгээд, түүний эрх үүрэг, Үндэсний номын сангийн эрх зүйн байдал, үйл ажиллагаа, номын сангийн үйлчилгээ болон уншигчийн эрхийг хангах, холбогдох харилцааг зохицуулна.
Хуулийн төсөл 7 бүлэг, 27 зүйлтэй. Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар номын сангийн үйлчилгээг олон улсын стандартад нийцүүлэх, иргэдийн мэдээлэл авах боломжийг бүрдүүлэх, мэдээллийн үйлчилгээг хүртээмжтэй, чанартай хүргэж, иргэдийн оюуны хэрэгцээг хангахад дорвитой ахиц гарна гэж үзэж байгаагаа хууль санаачлагч дуржээ.