О DASHBALBAR TALIIN HUH CHONO

  Рет қаралды 22,511

uran-AUDIO DRAMA-zohiol

uran-AUDIO DRAMA-zohiol

5 жыл бұрын

Энэ удаа та бүхэндээ төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Төрийн шагналт, яруу найрагч О.Дашбалбарын "БИ - ТАЛЫН ХӨХ ЧОНО" шүлгийг сонордуулъя.
Би-талын хөх чоно!
Сур шиг сунаж,
Сухай шиг улайж,
Эрчит дөрвөн хөлөөрөө
Ээрэм талыг гаталж
Агт сайн морьдын туурайг сульдааж
Анч сайхан эрсийн хорхойг хөдөлгөж
Арван халтар нохойг замд нь цувуулж
Агшин бүрдээ үхэлтэй тэрсэлсэн
Би-талын хөх чоно!
Хуйлрах их хөндийг төмөр хүлгээр туучин
Хурдан буутай эрс алах гэж занана
Арьсыг минь хуулахын төлөө л ухаант хүн
Араатан намайг зогсоо зайгүй мөрденө..
Байгаль намайг төрүүлж, байдал төрхийг минь урлаж
Байгаа биеийнхээ чадлаар амь зуух болгосон!
Гэвч хүн намайг үзэн ядна, хаа ч явсан
Гэтэж алахыг завдана, үл өрөвдөнө!
Өдер бүр үхэлтэй амь дүйж, өл залгана би
Өртөө газар давхиад ч заримдаа хоосон!...
Тэргэл сарны гэрэлд сүүдэртэйгээ цуг би шогшино
Тэнхэл минь барагдаж, сульдсан хөл минь гуйвна!
Тэнүүн тал зах хязгааргүй цэлийнэ
Тэнгэрийн доор би гав ганцаар шогшино
Тэмцэл гэдгийн жинхэнэ утга, ялахын жаргал, ялагдахын зовлонг
Тэнэмэл чоно би ясандаа тултал мэдрэнэ
Хорвоо дээр би чоно болж төрөөд
Хорсол заналыг хэн бүхэнд төрүүлж,
Өвлийн шөнө цасан дээр цонхигор сарыг ширтэн
Өлсөхийн зовлонд ульж байхад уулс дагжина
Эрийн чадлаар амьдардаг хээрийн хөх чоно
Эрх чөлөөг туйлгүй хүсэх яруу найрагчтай ижил!
Төрөлхийн зэрлэг араншингаараа би
Төмер хавхтай хөлөө ч тас хазаж явсан !
Тамын зовлонг биеэр эдэлсэн миний
Тасарсан хөл минь тэр жалганд хоцорсон !
Цагаан цасан дундуур улаан цусаа цувуулсаар
Цаашлаад зугтсан гурван хелтэй намайг
Хүн - араатнууд тасралтгүй мөрдөж
Хүйтэн жавар дундуур машинтай гаа элдсэн !
Эцсийн агшиндаа би эргэж дайрахыг завдсан ч
Энэ л удаа эрлэг намайг өршөөж
Эрэг рүү тэд тэрэгтэйгээ уналаа !...
Би-талын хөх чоно!
Биеэр минь салхи нэвт шуурч
Өл залгахын эрхэнд явсаар
Өрөөсөн хөпөө алдав ...
Элчилгүй талын араатан намайг
Зэрлэг гэж нэрлэсэн нь
Этгээд гажуу сонсогдоно
Энэрлийг мэдэхгүй хүмүүс
Надаас илүү зэрлэг!
Ад үзэгдэж
Амьд явахын зовлонг
Ясны найрагч л
Яг чоно шиг мэднэ
Буруу хэрнээ буруутанг
Бурхан тэнгэр минь өршөө!
Сайхан амьд явж чадахгүй бол
Сайхан үхэж чадах авьяас
Сарны доор яруу найрагч
Сац бас чононд л заяасан
Би-чоно!
Би хүн шиг сэтгэж
Биеэ хайрлаж, үзэн ядаж
Бас яруу найрагч шиг ганцаарднам
Намайг хэн ч үл өрөвдөнө
Нартаас үтэр тонилгохыг завдана
Бурхнаас оноосон хоног хугацаагаа эдлэх
Буруугүй хэрнээ буруутан чоно би
Хээр талдаа салхи үхэл хоёртой тэрсэлдэж
Хэрчлээт уулсыг дагжтал ульж явна!...

Пікірлер: 32
@SubutaiPictures
@SubutaiPictures 2 жыл бұрын
ene shulgiig yamartaich jildee dor hayj 10 udaa sonsdog baihaa
@uran-audiodrama-zohiol9709
@uran-audiodrama-zohiol9709 2 жыл бұрын
Bayrlalaa
@bayrajargal7251
@bayrajargal7251 Жыл бұрын
Би талын хөх чоно
@uran-audiodrama-zohiol9709
@uran-audiodrama-zohiol9709 Жыл бұрын
Баярлалаа.
@mongoliancalligraphy4218
@mongoliancalligraphy4218 2 жыл бұрын
Excellent ! both poem and reading .
@uran-audiodrama-zohiol9709
@uran-audiodrama-zohiol9709 2 жыл бұрын
Bayrlalaa
@naranjargalzunrii97
@naranjargalzunrii97 Жыл бұрын
Thank you so much! 😢 Nadad vnheer yg odoo heregtei vgsiig zvrhend min shivj ugsund 🙏😘
@uran-audiodrama-zohiol9709
@uran-audiodrama-zohiol9709 Жыл бұрын
Баярлалаа
@kingkings4744
@kingkings4744 5 жыл бұрын
Би талын хөх чоно
@uran-audiodrama-zohiol9709
@uran-audiodrama-zohiol9709 3 жыл бұрын
Bayrlalaa
@gomboganjuur3084
@gomboganjuur3084 5 жыл бұрын
Vnheer ih bayarlaa tanai channel. Aas ih zvil hvleej baigaa shvv amjilt 2
@uran-audiodrama-zohiol9709
@uran-audiodrama-zohiol9709 3 жыл бұрын
Bayrlalaa
@user-so9lb8uj7j
@user-so9lb8uj7j 2 жыл бұрын
Баярлалаа АГУУ ЯРУУ НАЙРАГЧДАА
@tulgaenkhbayar7094
@tulgaenkhbayar7094 9 ай бұрын
Шүтээн шүлэг минь байгаа юмдаа, Яаг энэ уншсан хүний хоолойгоор Б.Ренчин гуайн "Эр хүн шиг бай" гэд шүлгийг унших боломж бий болов уу бас л жинхэнэ хүнд урам өгөх шүлэг дээ
@uran-audiodrama-zohiol9709
@uran-audiodrama-zohiol9709 9 ай бұрын
Баярлалаа😍❤👍 Харинээ хө.
@tulgaenkhbayar7094
@tulgaenkhbayar7094 9 ай бұрын
Богино шүлэг шүүдээ, хийчих л дээ тэгэх үү хэхэ энэ хоёр шүлэгт л дуртай юм аа@@uran-audiodrama-zohiol9709
@ariunboldd797
@ariunboldd797 Жыл бұрын
Gaihmaar humuunii gaihamshigtai shuleg. Ug useggui tseejeer medne dee. Ard ni ywj bga uran tansag goy ay, amiluulj unshij bui unshigch bas gaihamshigtai saihan bn
@uran-audiodrama-zohiol9709
@uran-audiodrama-zohiol9709 Жыл бұрын
Баярлалаа.
@uugantuyauugantsetseg3270
@uugantuyauugantsetseg3270 10 ай бұрын
Анх удаа сонслоо таалагджинаа
@uran-audiodrama-zohiol9709
@uran-audiodrama-zohiol9709 9 ай бұрын
Баярлалаа😍❤👍
@ookk6606
@ookk6606 2 жыл бұрын
Bi taliin huh chono
@uran-audiodrama-zohiol9709
@uran-audiodrama-zohiol9709 2 жыл бұрын
Bayrlalaa
@TheSkymongolia
@TheSkymongolia Жыл бұрын
Goy. Hugjmiin ner ni yu beeee?
@uran-audiodrama-zohiol9709
@uran-audiodrama-zohiol9709 Жыл бұрын
Баярлалаа Чонон сүлд киноны хөгжим
@hatantumur
@hatantumur 2 жыл бұрын
Ayniih ni ner bnuu? Pls
@uran-audiodrama-zohiol9709
@uran-audiodrama-zohiol9709 2 жыл бұрын
Bayrlalaa Epic Fantasy Music - The Wolf and the Moon
@davaadulamuka8899
@davaadulamuka8899 2 жыл бұрын
Sonsloo
@uran-audiodrama-zohiol9709
@uran-audiodrama-zohiol9709 2 жыл бұрын
Bayrlalaa sonssond
@germanshepherd7655
@germanshepherd7655 3 жыл бұрын
Bi taliin har bankhar
@uran-audiodrama-zohiol9709
@uran-audiodrama-zohiol9709 3 жыл бұрын
Баярлалаа
@user-hx3su8kw9r
@user-hx3su8kw9r 5 жыл бұрын
Oguulleg oruulaarai 😍😍😍 shine oguulleg hezee oruulah bol gej zondoon huleesen shuu shuleg oruulsand bayrlalaa😊
@uran-audiodrama-zohiol9709
@uran-audiodrama-zohiol9709 Жыл бұрын
Баярлалаа
Чойном Уур минь хүрч байна
4:25
Munkhbayar Baatar
Рет қаралды 164 М.
Children deceived dad #comedy
00:19
yuzvikii_family
Рет қаралды 3 МЛН
FOOLED THE GUARD🤢
00:54
INO
Рет қаралды 60 МЛН
Её Старший Брат Настоящий Джентельмен ❤️
00:18
Глеб Рандалайнен
Рет қаралды 8 МЛН
Choinom - Hun
11:52
Nomad Mongols
Рет қаралды 136 М.
АУДИО: ”Хачин хурим” өгүүллэг
23:21
uran-AUDIO DRAMA-zohiol
Рет қаралды 4,8 М.
dashbalbar
4:21
Huuzzzz Huuzz
Рет қаралды 6 М.
YouTube - Dashbalbar - Tenger shig bai - Tsegmee.flv
4:16
Sukhbaatar Otgonpurev
Рет қаралды 65 М.
АУДИО: "Хүрэн морь"найраглал
39:33
uran-AUDIO DRAMA-zohiol
Рет қаралды 26 М.
Children deceived dad #comedy
00:19
yuzvikii_family
Рет қаралды 3 МЛН