Рет қаралды 26,525
Ойн экосистем нь гол, мөрний усны нөөцийг зохицуулах, хөрсийг элэгдэл, эвдрэлээс хамгаалах, уур амьсгалыг зөөлрүүлэх, хүлэмжийн хийг шингээх, амьтан, хаг, хөвд, мөөг, ургамал, шувуу, шавж, бичил биетний амьдрах тааламжтай орчныг бүрдүүлэх, мөнх цэвдгийг тогтоон барих, цөлжилтийг сааруулах, хүчилтөрөгч үйлдвэрлэх, нүүрстөрөгчийг бууруулах, хөрсийг тогтоон барьж элэгдэл, эвдрэлд орохоос хамгаалах, гадаргын болон гүний усны эргэлтийг тэнцвэржүүлэх зэрэг экологийн өндөр ач холбогдолтой.
Манай орны газар нутгийн 8 хувийг буюу 120 000 км2 газрыг ой мод эзэлдэг. Гэтэл сүүлийн жилүүдэд ой модны хөнөөлт шавж аюултай хэмжээнд хүртлээ олшироод байна. Судалгаагаар 7300 км2 талбай хөнөөлт шавжинд идүүлж буй үзүүлэлттэй гарчээ.
Эрүүл Ой төслийн хүрээнд 2025 он хүртэл 3000 км2 газарт тэмцлийн ажил явуулах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд бусад шаардлагатай тоног төхөөрөмж, бэлдмэл зэргийг ханган нийлүүлж байна. Мөн үүнээс гадна энэ чиглэлээр суралцаж буй оюутнуудад тэтгэлэг олгох, ОУ-ын мэргэжилтнүүдийг урьж авчран зөвлөгөө авах, хиймэл оюунд суурилсан технологийг хөгжүүлж байгаа юм.
Powered by: Rio Tinto