Рет қаралды 64,230
Зориггүй 19 жил өнгөрчээ. Би түүнтэй 1990, 1991 онуудад тус бүр нь нэг цагийн хугацаатай ярилцлага хийж байлаа. Нэвтрүүлгээ “Уулзах цаг” гэж нэрлэж байсан юм. Олон жил найз нөхөд явсандаа ч тэр үү асуулт тавихдаа хэд хэдэн удаа “чи” гээд хэлчихсэн байснаас болж “банга” хүртэж л байлаа. Ярилцлага өгч байх энэ үед тэр дөнгөж 27 хүрээд байлаа. Бичлэгийн дүрс хуучирч мууджээ. Харин түүний үзэл бодол шинэ хэвээрээ.