САЙН ХААН БАТ роман 1-1 хэсэг. Зохиолч Б.Сарантуяа. Чихэвчээр сонсвол илүү гоё.

  Рет қаралды 48,443

Byamba SARANTUYA

Byamba SARANTUYA

3 жыл бұрын

Чингис хаан нэгэн цагт "Миний ач үрс наран мандахаас шингэх зүгийг эзэгнэн суу!" гэсэн захиа зарлигийг газар дээр үлдээн оджээ. Өвөг эцгийнхээ энэ гэрээсийг биелүүлэхийн төлөө хааны олон ач үрс нэгэн тугийн дор жагсаж, наран мандахаас шингэх зүгийг дайтан эзлэхээр бүгд нэг гараанаас гарсан ч тэдний дундаас хамгийн холд гялалзаж чадсан эрэмгий дайчин, ухаан билэгт ач хөвгүүн нь Батхаан байсан юм.
Энэ зохиолд 19 настайдаа өвөг эцгийнхээ захиас зарлигийг хүлээн авсан Батхааны хэрхэн Орос европын зүгт наран шингэх үдшийн орнуудыг байлдан дагуулж, Ромын папыг хүртэл чичрүүлж явсан их аян дайны тухай болоод, эргэн ирж Ижил мөрний хөвөөнөө бууриа зассан Алтан ордын улсын тухай, мөн 250 гаруй жилийн туршид өнөөгийн агуу уудам Орос орныг нэгтгэн захирах эхлэлийг тавьсан тухай өгүүлнэ.
Эрэлхэг жанжин, цуст тулаанч Батхаан бээр түүхэнд "Сайн хаан Бат" хэмээн нэрлэгдэн үлдсэн баримтад тулгуурлан гол дүрийн мөн чанарыг уран зохиолын аргаар үзүүлэхийг зорилоо. Мөн энэ зохиолоор дамжуулан өнөө цагийнханд үлгэрлэн дуурайж болох эр хүний хэв шинжит дүрийг бүтээж, өнөө ч үргэлжилж байгаа хүний амьдралын мөн чанар хийгээд ирээд буцах энэхэн хорвоод хүн хэрхэн амьдарч явсан зам мөрөө тодоос тод үлдээж болдогийн жишээг өгүүлэхийг хүслээ.
Зохиолд өгүүлэгдэж буй үйл явдлуудыг түүхэн сурвалжаас хөвөрдөн эх баримттай нь уяж бичсэн агаад эх сурвалжид дурдаагүй үлдсэн хэсгүүдийг уран сайхны аргаар зохиомжилж, гол дүрийнхээ үйл хэргийг тодотгохын тулд уран сайхны дүрүүдийг нэмж оруулсан болно. Энэ зохиол нь номын хуудсаар 500 хуудас, нийт 18 бүлэг 20 орчим цаг үргэлжлэх бөгөөд бүрэн эхээр нь👉mplus.mn/@B_Sarantuya/book/sa...
хаягаар татан авч сонсоорой. Мөн энэхүү сонсдог номыг дуу чимээний мэргэжлийн түвшинд стерео дуугаралттай бүтээсэн тул чихэвчээр сонсвол илүү мэдрэнэ.
#Сонсдог_ном #Сайн_хаан_Бат #зохиолч_Сарантуяа

Пікірлер: 71
@ceciliaclark6411
@ceciliaclark6411 2 жыл бұрын
Хүүх зохиолч нь өөрөө уншиж байгаа юмуу
@ururlal9428
@ururlal9428 Жыл бұрын
Сайхан бүтээл юмаа хайхамшиг. Intro ая байна уу
@tsdulamjaw7
@tsdulamjaw7 2 жыл бұрын
баярлалаа
@nerunshijeneterml5691
@nerunshijeneterml5691 3 жыл бұрын
Tanii nomnuud minii sonirhol buyu Haanchaliin uyiin nomnuud baidag shuu.😘😘😘.Tand "Bayarlalaa"
@horrorvoice8943
@horrorvoice8943 3 жыл бұрын
Ta ymar saikhan unshdag geech 🥰
@tungaaooyo4657
@tungaaooyo4657 3 жыл бұрын
Таны дуу хоолойнд бүр дасчихжээ. Өөр хүний уншсан зохиол сонсохоор чихэнд наалдахгүй юм хэхэ
@byambasarantuya7722
@byambasarantuya7722 3 жыл бұрын
Хэхэ. Баярлалаа🥰
@jigajiga2653
@jigajiga2653 3 жыл бұрын
ГАЙХАМШИГТАЙ БИЧЖЭЭ БАС УНШИЖ БГАА БҮСГҮЙН ДУУ ХООЛОЙ БИШИРМЭЭР ЮМ АА САЙХАН МОГОЛ ХЭЛ МИНУ
@khongoritgelt9788
@khongoritgelt9788 3 жыл бұрын
saihan uhaalag busgui min amjilt husye
@deegiits657
@deegiits657 3 жыл бұрын
bayrllaa😚😚😘
@gotovgotov124
@gotovgotov124 3 жыл бұрын
Гоё шүү. Уншсан гэхдээ сонсмоор байна.👌👌👌
@erdenetsetseg9634
@erdenetsetseg9634 3 жыл бұрын
Saihan nom bolson b.a lee turuu sar unshsan, bayarlalaa. Gesen ch sonsoh n iluu oilgolt ugnu. Bayarlalaa. Amjilt husie
@byambasarantuya7722
@byambasarantuya7722 3 жыл бұрын
Баярлалаа🥰
@hundaga
@hundaga 3 жыл бұрын
Mash ih bayarlalaa. Saihan zohiol baina, mundag chanartai soundtrack tai baina. Hudladaj avchihlaa. Ajilaa hjiingee sonsood baij dee.
@byambasarantuya7722
@byambasarantuya7722 3 жыл бұрын
Баярлалаа soundtrack ийг маш их ажил болж хийсэн.
@zesmee
@zesmee 3 жыл бұрын
Bayrlalaa🔥🔥🔥
@ericerka8387
@ericerka8387 2 жыл бұрын
зайлуул үнэн түүхийг таг алга болгочиж
@JuNe-eu8xm
@JuNe-eu8xm 3 жыл бұрын
Баярлалаа❤️❤️❤️
@boldbolormaa2979
@boldbolormaa2979 3 жыл бұрын
Үнэхээр гайхалтай сайхан унших юмаа. Амжилт хүсье
@nasanjargalsharaw6877
@nasanjargalsharaw6877 3 жыл бұрын
Баярлалаа. Амжилт
@anuka3773
@anuka3773 3 жыл бұрын
bayrlla.
@secretroom2598
@secretroom2598 3 жыл бұрын
Тэсэн ядан хүлээж байна
@idkWTCMCN
@idkWTCMCN Жыл бұрын
nadad zuni dalgavar bhgui bolohoor eej unsh gesen gehde bi enig sonsongo unshij bn
@gantulgab7343
@gantulgab7343 2 жыл бұрын
2014 онд мөрлөсөн энэ номыг уншсан. Энэхүү ном миний сэтгэлийг маш их татлаа. Түүх үнэхээр ийм байсан байх. Баярлалаа.
@onorikao533
@onorikao533 3 жыл бұрын
Гайхамшигтай бичдэг. Гайхалтай сайхан хоолойтой 🥰
@NezukoNezuko99
@NezukoNezuko99 3 жыл бұрын
ene hooloi unheer saihan❤️❤️❤️❤️
@byambasarantuya7722
@byambasarantuya7722 3 жыл бұрын
Баярлалаа
@tuvshinb.9268
@tuvshinb.9268 3 жыл бұрын
Wowldaa
@secretroom2598
@secretroom2598 3 жыл бұрын
Reminder дарсан.
@skinskinskin28
@skinskinskin28 3 жыл бұрын
Mash ih bayrlalaa...tanii fen...
@byambasarantuya7722
@byambasarantuya7722 3 жыл бұрын
Баярлалаа🥰🥰🥰
@mindcntrll7316
@mindcntrll7316 3 жыл бұрын
Aguu Bat
@TuukTuuk-vo1et
@TuukTuuk-vo1et 3 жыл бұрын
@SoundCloud deer suwagtai bolwol sonsoh hvn mash ih bga shvv bayrllaaa
@guaua
@guaua 3 жыл бұрын
wow
@amarjargalchimeddorj1603
@amarjargalchimeddorj1603 3 жыл бұрын
Мундаг
@bolorooboloroo8049
@bolorooboloroo8049 3 жыл бұрын
Гоё юмаа
@tsenddayanjalbuu3737
@tsenddayanjalbuu3737 3 жыл бұрын
zaluus uuh tuuhee medeh cereg eh oronch oyun sanaanii medleg humuujiltei bolohod ene cuvral uguulleguud unetei huvi nemer oruulna sonsohod saihan bn aaa
@odgerelochgerel7498
@odgerelochgerel7498 3 жыл бұрын
Mundagshoo ta
@altantsetsegaltanzul1427
@altantsetsegaltanzul1427 3 жыл бұрын
Үнэхээр гайхалтай❤️❤️
@oogiioogii879
@oogiioogii879 3 жыл бұрын
сайн хаан бат 1
@jigajiga2653
@jigajiga2653 3 жыл бұрын
ГАЙХАМШИГТ РОМАН БН
@munkhtugsaltantsog1924
@munkhtugsaltantsog1924 3 жыл бұрын
Сайхан эгч минь гялайлаа. Арын ая,дуу ёстой тансаг
@byambasarantuya7722
@byambasarantuya7722 3 жыл бұрын
Баярлалаа
@munkhtugsaltantsog1924
@munkhtugsaltantsog1924 3 жыл бұрын
@@byambasarantuya7722 эгч ээ та унших номоо ямар шалгуураар сонгодог вэ? Надад нэг хүсэл байна. Францын шидээвэр зохиолоос уншиж болох болов уу? Жишээ нь Шоовдор хүмүүс 😁
@byambasarantuya7722
@byambasarantuya7722 3 жыл бұрын
@@munkhtugsaltantsog1924 Одоо ихэнх зохиолууд зохиогчийн эрхтэй бгаа. Дураар уншиж болохгүй. Уг нь би өөрийнхөө хэдэн номыг л унших гэж энэ сувгийг нээсэн юм. Ганц үлгэр нэмээд уншаад өгье гээд 1001 шөнийн үлгэр эхлүүлсэн явж бгаамаа.
@munkhtugsaltantsog1924
@munkhtugsaltantsog1924 3 жыл бұрын
@@byambasarantuya7722 аан заза, төвөгтэй асуудал байдаг байх нь ээ ойлголоо. хариу хэлсэнд талархая. Дахин дахин гялайлаа таны хоолойн темперт дурлчихаад байгаа шүү🥰
@byambasarantuya7722
@byambasarantuya7722 3 жыл бұрын
@@munkhtugsaltantsog1924 Баярлалаа
@EricCartman.1022
@EricCartman.1022 2 жыл бұрын
сонсох ч дажгүй ч юм уу 👂
@mmpchinggis
@mmpchinggis Жыл бұрын
Audio book n garsimu? Odoo ch yag nom unshaad suuh zavtai hun hovor doo. Mashindaa sonsood yavbal iluu ih hund hureh bh daa
@janchiwdorjnanzad-zn9wf
@janchiwdorjnanzad-zn9wf Жыл бұрын
O
@nunurnasanu9554
@nunurnasanu9554 3 жыл бұрын
Нэг нь буй болоход Нөгөө нь үгүй болдог нь Энэ ховоогийн жам гэжээ... баярлалаа.
@secretroom2598
@secretroom2598 3 жыл бұрын
Чихэвчээ бэлдээд хүлээгээд байлаа. Гоё юм бэ?
@gansukhyalguun6354
@gansukhyalguun6354 3 жыл бұрын
Үзэж байна баярлалаа
@zorignarantsogt477
@zorignarantsogt477 3 жыл бұрын
Unshilt sain Zohiol n muu baina Erchis mornii tend hulan baigaa l Zuchi 50 naslaad l
@byambasarantuya7722
@byambasarantuya7722 3 жыл бұрын
"Зүчи хааны төрсөн, нас барсан, хаан суусан он цаг, нөхцөл байдлын тухай мэдээ хоорондоо зөрүүтэй ч арай олон эрдэмтдийн санал нийлж байгаагаар авч үзвэл Зүчи 1178 онд төрсөн, 1221 эсвэл 1123 оноос Алтан ордны улсын хаан сууж байгаад 1227 онд 49 ний жилээ даалгүй нас барсан гэх үндэс байна. Зүчи хаан өвчнөөр, хорлогдож, ан хийж яваад хулангийн азарганд дайруулсан тухай түүхэн янз янзаар бичсэн байдаг. Энэ явдал Чингис хаан Тангуд улсын эсрэг дайтаж мохоож явсан 1227 оны эхээр болжээ" Монгол хаад цувралын 6. Дагвын Цахилгаан, Сономын Лочин.
@zorignarantsogt477
@zorignarantsogt477 3 жыл бұрын
Talarhalalaa
@enkhsaikhanlk6985
@enkhsaikhanlk6985 3 жыл бұрын
Mplus deer bhgui bn
@byambasarantuya7722
@byambasarantuya7722 3 жыл бұрын
Маргааш орно оо
@user-ty2kx6md6o
@user-ty2kx6md6o 3 жыл бұрын
М+ Хэзээ бүтнээрээ орох вэ?
@secretroom2598
@secretroom2598 3 жыл бұрын
Шинийн нэгэнд орно оо.
@user-wk4xg7rm4l
@user-wk4xg7rm4l 3 жыл бұрын
Баярлалаа. Чихэвчтэй сонсож байна. Ингэж сонсохоор дотроо кино үзэж байгаа юм шиг төсөөлөөд гоё юм байна.
@byambasarantuya7722
@byambasarantuya7722 3 жыл бұрын
Баярлалаа
@user-wk4xg7rm4l
@user-wk4xg7rm4l 3 жыл бұрын
Wow хүлээж байгаа шүү💝Таны сувгийн бүх бичлэгийг үзсэн.
@khongoritgelt9788
@khongoritgelt9788 3 жыл бұрын
pooooh hoooh
@jagjagaa1191
@jagjagaa1191 3 жыл бұрын
баярлалаа
Spot The Fake Animal For $10,000
00:40
MrBeast
Рет қаралды 195 МЛН
Nastya and SeanDoesMagic
00:16
Nastya
Рет қаралды 43 МЛН
WORLD'S SHORTEST WOMAN
00:58
Stokes Twins
Рет қаралды 128 МЛН
Монгол Хатдын онгон түүхийн гялбаа: ЧИНБАЙ ХАТАН
1:03:30
Үхэх хүнд хань хэрэггүй. МУАУЗ Б.Догмид
48:37
АУДИО:Аргагүй амраг
27:01
uran-AUDIO DRAMA-zohiol
Рет қаралды 60 М.
Санжийн Пүрэв. Азын цэнхэр уул. Өгүүлэг
31:22
Ц.Оюунбат - Алтны үнэр
46:01
SONSDOG ZOHIOL
Рет қаралды 44 М.
ТЫ С ДРУГОМ В ДЕТСТВЕ😂#shorts
1:00
BATEK_OFFICIAL
Рет қаралды 3,4 МЛН
Гаджеты вредно!!! ☎️😳😡 #funny #comedy
0:26
Fast Family LIFE
Рет қаралды 2,4 МЛН
Смотреть до конца!
0:19
Привет, Я Ника!
Рет қаралды 1,6 МЛН
Гаджеты вредно!!! ☎️😳😡 #funny #comedy
0:26
Fast Family LIFE
Рет қаралды 2,4 МЛН
il caldo fa brutti scherzi #dog #fight #punch
0:18
Cronache della Campania
Рет қаралды 26 МЛН
#cat #shorts Rescue Adorable Kittens
0:50
Shohel Is Back
Рет қаралды 27 МЛН