Рет қаралды 4,012
Ухаан бодлоо хөвчлөн шавхаад
Урмын галаа дэврээн сэргээе
Оюун билгийн нүдийг нээгээд
Онгодын хурыг дэлгэн бадраая
Аавын хөвгүүд алдадгүй шүү дээ
Азын шооны нөхөд билээ дээ
Алдрын тэнгэрт тодрох ч юм уу даа
Алтан титэм өмсөх ч юм бил үү
Хэн мэдлээ хэн мэдлээ хэн мэдлээ
Эрчимтэй хийморьтой золбоотой
Одтой залуу азтай залуу адтай залуу
Адтай залуу одтой залуу супер мэн
Наадамд бол гурван даваатай
Найранд бол гурван дуутай
Хурд хүч авхаалж самбаагаараа
Хийморийн тэнгэрт өрсөлдөн наадъя
Аавын хөвгүүд алдадгүй шүү дээ