Рет қаралды 90
ТА БҮХЭНДЭЭ ШИНЭ ДОЛОО ХОНОГИЙН МЭНД ХҮРГЭЕ.
2022 оны 40 дэх долоо хоног буюу өнгөрөгч долоо хоногийн тоймоо уламжлал ёсоор хүргэж байна.
Салбарын шинэчлэлтэй хамааралтай олон ажлууд тэр дундаа олон улсын харилцаа хамтын ажиллагааг бүх талд бэхжүүлсэн, төсөл хөтөлбөрүүд хэрэгжсэн, салбарын бодлогын суурь ажлууд эрчимтэй өрнөсөн өдрүүд байлаа. Тодруулбал:
ЮНЕСКО-ГИЙН БЭЭЖИН ДЭХ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫН ЗАХИРАЛ ШАХБАЗ ХАНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ.
Монгол Улс цаашдаа ч соёлын биет болон биет бус өвийг хамгаалахад ЮНЕСКО-той үргэлжлүүлэн хамтран ажиллаж, хүн төрөлхтний соёлын ололт амжилтаас хуваалцаж, мөн хувь нэмрээ оруулна гэдэгтээ бүрэн итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
ОРОН НУТГИЙН НОМЫН САНЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Булган, Орхон аймгийн сумдын болон сургуулийн номын санчдын чадавхжуулах сургалт Булган аймагт болж байна. Сургалтад Монгол Улсын Үндэсний номын сангийн Мэдээлэл, арга зүй, эрдэм шинжилгээний хэлтсийн дарга Т.Хайдав, арга зүйч В.Түвшинтогтох нар мэргэжил арга зүйн сургалт, мэдээллийг хийж байна.
ХҮҮХДИЙН УНШЛАГА, ХҮҮХДИЙН ЗОХИОЛЧДЫГ ДЭМЖИХ ЧИГЛЭЛЭЭР АЗИЙН САНТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО.
Азийн сангаас бага насны хүүхдэд ном унших аргачлалыг ашиглан хүүхэд багачуудыг номтой нөхөрлүүлэх, үлгэрээр дамжуулан хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлэх, хүмүүжил төлөвшил олгох зорилгоор “Хамтдаа уншицгаая” төслийн аяныг хэрэгжүүлж эхлээд байна.
МОНГОЛ УЛСЫН МУЗЕЙН САЛБАРТ АНХ УДАА ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООГ НЭВТРҮҮЛНЭ. Монголын Үндэсний музей үйл ажиллагаандаа Олон Улсын Чанарын Менежментийн Тогтолцоо ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлэх ажлыг эхлүүллээ. Чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэх зөвлөх багтай эхний уулзалт, сургалтыг энэ сарын 3-ны өдөр зохион байгууллаа.
“ХИЛ ХЯЗГААРГҮЙ НОМЫН САН” ТӨСЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО. Монгол Улс, Австралийн Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн түүхт ойг тэмдэглэх ажлын хүрээнд 2022-2023 онд хэрэгжих “Хил хязгааргүй номын сан” төслийн нээлт Монгол Улсын Үндэсний номын сангийн Үнэт ховор музейд боллоо.
УТГА ЗОХИОЛ, НОМ ХЭВЛЭЛИЙН САЛБАРЫН НЭГДСЭН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО. Хэлэлцүүлэгт Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Монгол Улсын Үндэсний номын сан, Хүүхдийн төв номын сан, Улаанбаатар хотын нийтийн номын сан, их, дээд болон ерөнхий боловсролын сургуулийн номын сангууд,Монголын хэвлэх үйлдвэрүүдийн холбоо, Монголын номын сангуудын консорциум, Монголын номын сангийн холбоо, Монголын Зохиолчдын Эвлэл, Хэвлэн нийтлэгчдийн холбоо, цахим номын сан, цахим худалдаа, номын дэлгүүрүүд, уншлагыг дэмжигч иргэний нийгмийн төлөөллүүд зэрэг 100 орчим төлөөлөл оролцов.
"МОНГОЛ УЛСААС АНХ УДААГАА БУСАНЫ ОЛОН УЛСЫН КИНО НААДМЫН АЗИЙН КИНО МАРКЕТАД ӨӨРИЙН ОРНЫ АСРЫГ БАЙГУУЛАН ОРОЛЦОЖ БАЙНА.
Бусаны 27 дахь удаагийн олон улсын кино наадам 2022 оны 10-р сарын 05-14-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа бөгөөд тус наадамд Соёлын яам Mongolian National Film Council Монголын кино урлагийн зөвлөл, Mонгол контент, Филмбридж, С1 Telеvision, “Шүүдэр” зэрэг студи, продакшн, кино уран бүтээлчдийн төлөөлөл оролцож байна."
"ХОЛБООНЫ БҮГД НАЙРАМДАХ ГЕРМАН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ СОЁЛЫН ӨВИЙГ ХАДГАЛАН ХАМГААЛАХ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦСЭН АНХНЫ УРАН ЗУРАГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАХ ЛАБОРАТОРИ ӨНӨӨДӨР АЛБАН ЁСООР НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ.
"ШВЕЙЦАРЫН ХӨГЖЛИЙН АГЕНТЛАГ МОНГОЛ УЛСЫН КОНСЕРВАТОРЫН ХАРЬЯА ЗАВХАН АЙМГИЙН ХӨГЖИМ БҮЖГИЙН КОЛЛЕЖИЙН ХӨГЖМИЙН ЗЭМСГИЙГ НЬ БҮРЭН ШИНЭЧИЛЖ ӨГЛӨӨ.
ЯПОН УЛСЫН ХИГАШИКАВА ХОТЫН УДИРДЛАГА БОЛОН АХЛАХ СУРГУУЛИЙН СУРАГЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА.
Соёлын дэд сайд М.Батбаяр Соёлын яамны урилгаар Монгол Улсад хүрэлцэн ирсэн Хигашикава хотын дэд дарга Наоки Ичикава, Япон гэрэл зургийн холбооны ерөнхийлөгч Ёошино Хироаки нар болон Хигашикава хотын ахлах сургуулийн сурагчдыг хүлээн авч уулзлаа.
Эдгээр болон бусад онцлох үйл явдлуудыг тоймноос дэлгэрүүлж үзээрэй.
/ 2943322632630622