Рет қаралды 165
Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид гуравдугаар сарын 23-аас эхлэн 30-ны өдрийг хүртэл “Ромео, Жульетта” жүжгийг үзэгчдэд толилуулсан билээ. Энэ удаа УДЭТ-ын залуу жүжигчин Т.Анхзулыг онцолж байна. Түүний хувьд Жульеттагийн дүрд тоглосон бөгөөд ө УДЭТ-т ажиллаад гурван жил болж байна. Өдгөө тав дахь Жульеттагаар нэрлэгдээд байгаа Т.Анхзул нь 2019 онд гуравдугаар курст байхдаа Жульеттагийн дүрд тоглож байсан гэдгээрээ ихээхэн онцлогтой. Жульетта хэмээх гайхалтай дүр Т.Анхзулын амьдралын хуудсыг ийнхүү цоо шинээр бичжээ.