Рет қаралды 346,784
Торгоны хээ шиг ногоон талыг
Танан цагаан гэрээр тамгалж
Тод сайхан өргөө гэртээ
Аавын голомтын галыг бадраагаад
Ингэн буйлаан уянгалан
Морин хуурын аялгуутай
Бодлын сайхан дурсамж минь
Зүрхний гүнд уяатай
Нүүдлийн шувууд нууранд нь чуулж
Нутгийн уулс дуунд нь баясаж
Нууцхан үдсэн анхны хайр
Нуурын мандалд ээнэгшин хүлээнэ
Тооройн төгөлийн ногоон навчис
Салхины цагаан хээгээр эрхэлж
Томоогүй багын гэгээн дурлал
Тодоос тодхон чамайгаа үгүйлнэ