Танка буюу Шүтээн зураг

  Рет қаралды 682

MONGAL

MONGAL

4 жыл бұрын

Танка буюу Шүтээн зураг
Дэлхий дахинаа “Танка” хэмээн алдаршсан урлахуйн ухааны нэгэн төрлийг монголчууд “Шүтээн зураг” гэж нэрлэдэг. Монголд шүтээн зургийн урлал нь XVIII зууны сүүл үеэс түлхүү хөгжиж эхэлсэн бөгөөд XX зууны эхэн үе гэхэд дүрслэл, илэрхийлэл, гүйцэтгэлийн өндөр хөгжилд хүрчээ.
Монголын урлахуйн ухааны мэргэд бурхан дүрслэлийн сонгодог харьцааг анх боловсруулж, дэлгэрүүлсэн эртний Энэтхэгийн “Гандхарын сургууль”­ийн дэг, урлахуйн онолыг баримтлан бүтээлээ туурвидаг байсан төдийгүй өнгө зохицол, дагнаасыг төгөлдөржүүлэн өөрийн орны онцлогт нийцүүлэн домгийн сэтгэлгээ, Монгол зургийн ёс уламжлалд тулгуурлан өөрийн гэсэн дэг сургууль, өнгө төрхийг бий болгон хөгжүүлж ирсэн түүхтэй.
Монголын алдар цуутай урчууд гол төлөв Хүрээний 30 аймагт төвлөрч, бурханы шашны урлахуйн ухааныг хөгжүүлэн Арван хангал, дара эх, бурхад бодисатва, цогшин, хот мандал, хангагч эрдэнэ зэрэг шүтээн зургийг нагтан, мартан, гартан, сэртэн болон дүрслэл, илэрхийлэлийн бусад олон аргаар том, бага хэмжээтэй бүтээн туурвисан нь нэн олон.
Эдгээр бүтээлүүд нь эдүгээ бидний үед уламжлагдан монголчуудын урлахуйн ухааны охь болж, харсан бүхний мэлмийг баясган бахархлыг төрүүлсээр байгаа бөгөөд он цаг улирах тусам үнэ цэнэ нь өссөөр байгаа билээ.
Шүтээн зурагт бурхадын хөрөг, шүтээнээс гадна монголчуудын ахуй, ёс заншил, уламжлал, хүмүүжлийн дэг ёсыг ч бас дүрслэн толилуулдаг тул урлагийн цогц бүтээлд тооцогддог юм.
Чойжин ламын сүм музей нь уул анхнаас Монгол улсын төрийн сахиусны орд өргөө байсан тул урьдын хийгээд тухайн ахуй үесийн шилдэг мастеруудын билиг оюун хийгээд урлалын шим болсон шүтээн зургийн чуулганы орон юм.
Та бүхэндээ нэгэн эртний нэгэн сайхан богино хэмжээний баримтат киног ӨӨРИЙН KZbin сувагтаа байршуулж байна. Таньд энэхүү бичлэг таалагдсан бол "LIKE" дарж бас илүү сонирхолтой бичлэг үзхийг хүсвэл "SUBSCRIBE" дараарай!
#Монгол #Танка #зураг

Пікірлер
ЗӨВ ҮҮ? ТАВ УУ? #132. Нэгэн бөөгийн түүх
55:42
ЗӨВ ҮҮ? ТАВ УУ?
Рет қаралды 207 М.
Clown takes blame for missing candy 🍬🤣 #shorts
00:49
Yoeslan
Рет қаралды 47 МЛН
Jumping off balcony pulls her tooth! 🫣🦷
01:00
Justin Flom
Рет қаралды 27 МЛН
Бурхан зураг  | Бурханч лам Пүрэвбат
32:04
Шүтээн зураг буюу Танка
6:29
Урлаг ба Хүн
Рет қаралды 2,5 М.
Цензургүй яриа - Г.Пүрэвбат Бурханч лам
1:33:28
АМЬДРАЛ ФИЛЬМ
Рет қаралды 163 М.
Лүйжин
41:22
Hanna UE
Рет қаралды 372 М.
Гномы против Квадроберов
1:00
Макс Рэйн
Рет қаралды 2,9 МЛН