Рет қаралды 580
Алтан наран ээж, аз жаргалтай үрс инээлдэн дэгдэх гэгээн сайхан өдрийн мэндээ.
Амралтын өдрөө ая тухтай, тавлаг сайхан өнгөрөөж байна уу.
Монгол түмнийхээ цог хийморийг сэргээж, морьтны соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой "Тод магнай" подкаст тогтсон өдрийн товлосон цагтаа үзэгч, сонсогч танаа хүрнэ.
Ирэх даваа гарагийн зочин бол цог золбоо, эрч хүч, эр чадал, ид хав нь бялхсан хүчирхэг эмэгтэй юм.
Сонгомол морин спортын анхны эмэгтэй спортын мастер, Монгол Улсын Гавьяат тамирчин Төмөржаагийн Цэрмаа хэмээх энэхүү гайхалтай эмэгтэйгээр бахархахгүй байхын аргагүй.
Морьтны соёлыг үе дамжин дэлгэрүүлж буй эрхэм Гавьяатын ярилцлага 5-р сарын 23-ны даваа гарагийн 11 цагт Тод магнай пэйж хуудас болон Тод магнай аппликэйшн, юүтүбийн Долгион сувгаар үзэгч та бүхэнд хүрэх болно