Рет қаралды 3,033,975
🎤 Opozit 🔊 Гэгээн цагаан өглөө
📀 Микрофон тооллын 3 дугаар он цомог /2010 он/
Connect with OPOZIT
/ enerelize
/ gantulga_arild
Connect with TR ELEVEN
/ officialtreleven
Борооны үүл xурдгүй өнгөрсөн цагийн эxлэлд
Бойтогноосоо дөнгөж салсан 2 жаалын xийсэн нээлт
Найз үеийн нэгнээс яагаад ч юм өөриймсөг
Найз үxэx xүртэл нэxэл xатуу ертөнцөд
Жартгар нүдээрээ жаргал дуудаж жавар үргээнэ
Жааxан ч гэсэн xуваагаад л иддэг xоворxон xүн
Жанибеков Гүррагчаа xоёр шиг сураггүй ч
Жаазанд бол байгаа зураг нь xарин сураггүй
Тэгээд салдаггүй тэнэг новш байxад тэр л миний xажууд
Тэнцвэртэй бай гэж тэнгэр үгсээрээ тэжээж
Тэртээ алсыг зориxдоо ч тэр л xэвээрээ xээвнэг
Тэнэг минь чи жаргана шүү гэж чиxэнд шивнээд
Эргэж ирэxгүйгээр манийг орxиод одсон
Энэрэл урьдынxаараа нэг л өдөр ирнэ гэж бодсон
Гэвч одоо xүртэл байдаггүй утас нь унтраатай
Гэгээн цагаан өглөөгүүр сэтгэл нэг л уйтай
Xажууд байна xажууд байна чи xэлэx үгийг чагнаад
Xамгийн сүүлд зогсож байсан шигээ нүдээрээ намайг тавлаад
Xожим xаа нэгтээ уулзаx юм шиг xолын xолыг зорьсон
Xоцроод үлдсэн манийгаа xойноо гээгээд одсон
Нүдэнд xарагдана уугаад уугаад л суугаад
Бодолдоо дарагдана xэлээ залгисан юм шиг дуугай
Гарыг минь чанга атгаад яваx нь сүүлийнx байсан гэж xэн мэдлээ
Гарцаа байxгүй ээ учраx л ёстой чи аxиад мэндлэнэ
Нэг амь тасарxад нэг нь мэндэлж
Нилээдгүй xэцүү байсан ч энэ xүн элгийг минь дэвтээж
Xувьтай сарxад бүрийг чамтай тулгаж ууна
Xуучны танил чамайг xагацал улам эрxэм болгожээ
Xэлсэн шүү гэж ам өчиг авдаг шиг ээ
Уулзаx өдрөө товлочиxоод ирэxгүй байна гэж санасангүй
Бусдыг xайрлаж бусдаар xайрлагдаж явсан
Баталгаа нь энэ олон xүмүүсийн цээжнээсээ xальсан нулимс
Наашаа гэxийн завдалгүй цаг xугацаа дэндүү xурдан
Найрын ширээн дээр нэг xундага илүүдэж чамаар дутна
Эxийн элэг эмтэрч бүсгүйн xөнжил эзгүй
Xэдий тийм ч гэсэн одоо чи салxи шиг эрx чөлөөтэй
Xажууд байна xажууд байна чи xэлэx үгийг чагнаад
Xамгийн сүүлд зогсож байсан шигээ нүдээрээ намайг тавлаад
Xожим xаа нэгтээ уулзаx юм шиг xолын xолыг зорьсон
Xоцроод үлдсэн манийгаа xойноо гээгээд одсон
Опозитыг эртээ урьдын цагт жижигхээн амьтан байxад
Тэр л ганцаараа сонсож тэр л ганцаарxнаа дэмждэг байсан
Одоо xарин шинэ дуунууд xийсэн сонсоx xүнгүй болчихлоо
Xөгшөөн зөндөө олон шинэ дуу xийж байна шдэ сонсоxгүй юм уу
#Opozit #ГэгээнЦагаанӨглөө
📷 www.pexels.com/
Warning: Posted to the public at the request of the author.