Trio кино бүтсэн түүхийн тухай жүжигчин Д.Баттөмөртэй ярилцаv

  Рет қаралды 13,725

MANDUULERO

MANDUULERO

Күн бұрын

ХЭНИЙГ Ч АРДАА БҮҮ ҮЛДЭЭ” концепц дор бүтээгдсэн ТРИО уран сайхны кино нь дауны хам шинжтэй хүүхэд анх удаа кинонд тоглосноороо Монголын урлагийн түүхэнд онцлог боллоо. Хүний эрхийг хамгаалах, хүртээмжтэй нийгмийг цогцлоох, ялгаатай хөгжилтэй хүүхэд, иргэдийг ялгаварлан гадуурхахгүй байх, тэдэнд тэгш боломж олгох, бусадтай яг адилхан хөгжих эрхийг нь баталгаажуулах, Монголын аялал жуулчлалын салбарыг олон улсад сурталчлах, үзэсгэлэнт байгалиа дэлхийд таниулах, НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтуудыг батжуулах, МОНГОЛ гэдэг нэрийг дэлхийн тавцанд хүндтэй бөгөөд эрхэм болгох нь кино багийн туйлын зорилго юм.
ТРИО киноны Монгол Улс дахь нээлтийн үйл ажиллагааг технологийн хурдацтай хөгжлөөс хэнийг ч ардаа үл үлдээхийн төлөө цаг хугацаатай өрсөлдөн ажиллаж буй, Монгол залуусын хүсэл мөрөөдөл, үнэт зүйлийг холбон, хүн бүрд интернэтийн тэгш боломжийг түгээхийн төлөө үүсгэн байгуулагдсан ONDO компани дэмжин ажиллалаа.
Хөгжлийн ялгааг багасгах үндсэн тулгуур нь технологи юм. Гэвч аж үйлдвэрийн нэг, хоёр, гуравдугаар хувьсгал, технологийн дэвшлийн өгөөжийг гүйцэд хүртэж чадаагүй, энэ бүх боломжийг бүрэн ашиглаж чаддаггүй нийгмийн эмзэг бүлэг аль ч улсад байдаг. Энэ бол өндөр настнууд, балчир хүүхдүүд, ялгаатай хөгжилтэй хүмүүс юм. Энэ хэрээр дэлхийн нийтээр хөгжлийн ялгаа томорч, нийгмийн тэгш бус, боломжийн шударга бус байдал гаарч, үүнийг дагаад ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэл нэмэгдэж, хүний эрх хамгийн ихээр зөрчигддөг.
Технологи бол хүний эрх юм. Технологийн үр шимээр зүгээр нэг хөгжил биш бүр шал ондоо бөгөөд хүртээмжтэй хөгжлийг (Inclusive Development) цогцлоох бүрэн боломжтой. Хөгжлийн бэрхшээлтэй болон өндөр настай хүн бусдын тусламж дэмжлэггүй бие даан амьдарч чадаж буй нийгмийг хамгийн өндөр хөгжилтэй нийгэм гэж тодорхойлдог болсон. Улс орны хөгжлийг эдийн засгийн чадавх, өндөр байшин, үнэтэй машинаар хэмжихээ хэдийн больжээ. Энэ боломжийг нь олгоогүй байж бид хүний эрх ярих ёсгүй.
Хэнийг ч ардаа үлдээхгүйн тулд, нийгмийн онцгой бүлгийн нийгмийн оролцоог бүрэн хангаж өгөхийн тулд, тэдний эрхийг хамгаалахын төлөө ONDO компани Монгол Улсын нийт ялгаатай хөгжилтэй иргэд, тэтгэвэрт гарсан ахмадууд, насанд хүрээгүй хүүхдүүдэд тусгайлан зориулсан цоо шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд гаргах болсныг дуулгахад таатай байна. Бид бүгд ONDO ч дэлхийн ямар ч өнцгөөс мэдэрч ойлголцож чаддаг хэл бол хайр юм. Технологиор дамжуулан танд зургаа дахь мэдрэхүй, цоо шинэ ONDO мэдрэмжийг төрүүлж, ONDO маргаашийг холбож, ONDO ирээдүйг бүтээх үнэ цэн дээр манай хамт олон нэгдсэн билээ.

Пікірлер: 38
SPLASH BALLOON
00:44
Natan por Aí
Рет қаралды 27 МЛН
ماذا لو كانت الفواكه حية 🥥🍸😜 #قابل_للتعلق
00:42
Chill TheSoul Out Arabic
Рет қаралды 29 МЛН
ПОДРИФТИЛ С БАБУЛЕЙ #shorts
00:22
Паша Осадчий
Рет қаралды 2,5 МЛН
“ТЭДНИЙ БҮТЭЭСЭН ХАЙРЫН ТҮҮХ” нэвтрүүлэг
1:13:53
трио-TRIO кино нэвтрүүлэг
38:11
Nurjan cameraman
Рет қаралды 15 М.
Учиртай урилга 2018 - Жүжигчин Навчаа
35:42
Star TV Mongolia
Рет қаралды 26 М.
"Ахан дүүс" олон ангит кино бүтсэн түүх
31:09