Cанаа зоволтыг устгах 5 алхам

  Рет қаралды 104,352

Uka Tumur

Uka Tumur

Күн бұрын

Бүтэн бичвэрийг унших: wp.me/p27nbX-2Nr
Амжилтын Тарни номтой танилцах: www.AmjiltiinTarni.com
Укагийн 100 мянган фэнтэй холбогдох: www.Facebook.com/UkaTumur2
Instagram: www.Instagram.com
iTunes: itunes.apple.com/us/podcast/uka-t…d10341­­­­­61465?mt=2
Подкаст сонсох: www.soundcloud.com/UkaTumur
Twitter: www.Twitter.com/UkaTumur
E-mail листэнд бүртгэгдэх: www.UkaTumur.com
Санаа зоволтыг устгах 5 алхам
Эерэг байх үедээ бид өөдрөг, эрч хүчтэй байдаг. Эерэг байх үедээ бид мөрөөдлөө дагаж, зорилгынхоо дагуу үйлдэл хийдэг. Эерэг байхдаа өөрийгөө сонсож, өөрийнхөө талд зогсож чаддаг яагаад гэвэл эерэг байх үед бүх зүйл боломжтой санагддаг болохоор л тэр.
Харин сөрөг бодолтойгоор эерэг зүйл хийх боломжгүй. Тийм болохоор бид аль болох эерэг байхыг хичээдэг.
Эерэг байхад бидэнд саад болдог нэг зүйл бол санаа зоволт юм.
Тиймээс өнөөдөр санаа зоволтын яаж устгах вэ тухай бичихийг хүслээ.
Та хэр их санаа зовомтгой хүн бэ?
Манай ээж их санаа зовомтгой хүн байсан. Ямар сайндаа хаа хамаагүй хүний хүүхдэд өмсөх гутал байгаа болов уу гээд санаагаа зовоож байгааг эгч бид 2 анзаараад, "За та одоо боль боль. Санаа зовох юмаа олж ядсан биш дээ." гээд инээдэм болж байсныг сайн санаж байна. Тийм болоод ч тэрүү би ээжийнхээ санаа зовомтгой занг өвлөөд авчихжээ гэж боддог байсан.
Миний мэдэхийн их олон хүн санаа зовомтгой байдаг юм шигээ. Надад ирсэн захианууд ч гэсэн санаа зовсон захианууд их ирдэг.
Санаагаа зовоосноор бид өөрөө өөрсдийгөө л зовоодог. Санаагаа зовоосноор сэтгэл түгшиж, амьдралаа нэг л айдастай, гэрэл гэгээгүй болгодог. Байнга санаа зовох нь хүний эрүүл мэнд, гадаад төрх, хайр дурлал, гэр бүлийн харьцаа, амар амгалан байдалд их муугаар нөлөөлнө.
Тэгэхээр санаа зоволт гэж юу вэ?
Санаа зоволт гэдэг нь төсөөллөө сөрөг юманд чиглүүлснийг хэлнэ.
Ирээдүйд болох юмыг сөргөөр төсөөлснөөр санаа зоволт үүсдэг. Бас өнгөрсөнд болсон сөрөг юмыг цааш нь ургуулан бодож одоо цагт муугаар нөлөөлж байгаагаар төсөөлж эсвэл ирээдүйд муугаар нөлөөлж байгаагаар төсөөлж түүндээ санаа зовдог.
Товчхон хэлэхэд төсөөллөө буруу ашигласнаар санаа зоволт үүсдэг.
Ажил үйлс хамгийн сайнаар бүтлээ гэвэл ямар байх вэ гэдгийг төсөөлөхийн оронд ажил үйлс бүтэхгүй байвал яана аа гэдгийг төсөөлж санаагаа зовоодог.
Санаа зоволт 3 янз байна.
1. Огт тохиолдоогүй юманд санаа зовно
2. Тохиолдчихоод байгаа юманд санаа зовно
3. Өөрийн хяналтаас гадуурх зүйлүүдэд санаа зовно
Санаа зоволтыг устгах 5 алхам юу вэ?
Таны санааг юу зовоогоод байна вэ гэдгийг мэдэх нь чухал. Тиймээс Амжилтын дэвтрээ нээж байгаад таны санааг юу зовоогоод байна вэ гэдгийг нэгд нэгэнгүй доош нь жагсааж бичээрэй.
Бичсэн жагсаалтынхаа ард дээрх 3-ын (тохиолдоогүй, тохиолдсон, өөрийн хяналтаас гадуурх) аль нь болохыг тэмдэглээрэй.
Санаа зовж байгаа зүйлүүдийн ихэнх нь 85% нь хэзээ ч тохиолдоогүй хий хоосон бодлууд байдаг. Нэг ёсондоо санаа зовж байгаа юмнууд ихэвчлэн бодит биш байдаг. Тиймээс хэрвээ тохиолдоогүй бол сөрөг бодлоо эерэг болгож байгаад төсөөлөөрэй. Жишээлбэл ажилд орж чадахгүй байвал яана аа гэж санаагаа зовоож байгаа бол ажилд орвол ямар гоё байх бол оо гэдгийг төсөөлнө гэсэн үг. Мөн сөрөг үр дагавар гарахаас урьдчилан сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авах боломжтой вэ түүнийгээ хийх нь зүйтэй. Жишээлбэл ажилд орж чадахгүй байвал яана аа гэж байгаа бол ажилд орохын тулд би юу хийх вэ гэдгийг өөрөөсөө асуугаад, ажилд орохын тулд ярилцлагандаа сайн бэлдэх, мөн олон газар өргөдлөө өгвөл аль нэг ажилд орох магадлал өндөр байх болно. Ингэснээр санаа зоволтоо багасгах болно. Би ирээдүйдээ их санаа зовдог байсан. Яагаад гэвэл надад карьер байхгүй байсан, бизнес байхгүй байсан, үнцгүй ур чадвар байхгүй байсан болохоор миний ирээдүй баталгаагүй санагдаж, түүндээ их санаа зовдог байсан. Харин юунд санаа зовж байгаагаа мэдэж түүнийхээ төлөө би юу хийж чадах вэ гэдгийг тодорхой болгож арга хэмжээ авч эхэлснээр санаа зоволт бага багаар багасаж эхэлсэн. Ирээдүйн амьдралаа сайхан болгохын тулд би өнөөдөр өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй юм байна, өнөөдөр өөрийнхөө бизнесийг үүсгэж эхлэх хэрэгтэй юм байна гэдгийг мэдээд үүнийхээ дагуу төлөвлөгөө гаргаж түүнийгээ хийж эхэлснээр ирээдүйн зорилгоо тодорхой болгосон. Өөрөөр хэлбэл би өөрөө өөрийнхөө амьдралыг 100% хариуцаад ирээдүйнхээ төлөө өнөөдөр ажиллаж байгаа болохоор ирээдүй хаашаа эргэх болоо гэж айхаа больсон.
Хэрвээ тохиолдчихоод байгаа бол яах вэ гэвэл нэгэнт түхиолдчихсон болохоор түүнийгээ засаж залруулахын тулд та одоо юу хийж чадах вэ гэдгийг өөрөөсөө асууж, түүнийхээ дагуу эерэг үйлдэл хийх хэрэгтэй. Жишээлбэл Надаас нэг хүн ингэж асууж байсан. Би архи уудаг. Тэгээд согтхоороо агсам тавьж ойр дотны болон хайртай хүмүүсээ их гомдоодог. Тэгээд хайртай хүмүүсээ алдчих вий гэж их санаа зовох юмаа. Тэгэхээр энэ тохиолдолд яах вэ гэвэл нэгэнт архи уугаад, согтоод, агсам тавиад, хүмүүсийг гомдоочихсон болохоор одоо түүндээ санаа зовоод, үргэлжлүүлэн уншихыг хүсвэл wp.me/p27nbX-2Nr
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
УКА ТӨМӨР

Пікірлер: 53
@monkhsaihansaikhnaa3704
@monkhsaihansaikhnaa3704 Жыл бұрын
Хэрэгтэй мэдээлэл бэа баярлалаа, арын хөгжим дэндү чанга
@enkhtuya.b
@enkhtuya.b Ай бұрын
харин тийн хөгжмөө маш сул тавимаар байна аа🎉
@munkhzulkhurelbaatar3679
@munkhzulkhurelbaatar3679 4 жыл бұрын
Yag haij bsan, olj avch chadahgui bsan asuultuuddaa hariultaa avlaa. Bayrlalaaa tanid.
@Lhagva
@Lhagva 2 жыл бұрын
bayrlalaaaa maash ih 🥰🙏🏻🙏🏻
@ukatumur
@ukatumur 2 жыл бұрын
👍🙌
@МөнгөнцэцэгТөмөрбаатар-г3у
@МөнгөнцэцэгТөмөрбаатар-г3у 5 жыл бұрын
mundag egc shuu zuwlumjuud chin amidrald maani ih sainaar nuluuldug bayrlalaa🤗
@orghil7667
@orghil7667 7 жыл бұрын
баярлалаа. сайхан зөвлөлгөө байна.
@samss6221
@samss6221 4 жыл бұрын
Bayrlalaa.Saihan unetei zuvulguu bna.Ukadaa bayrlalaa😍😘🤩
@ZuggggrlEnkhmaa
@ZuggggrlEnkhmaa 5 жыл бұрын
bayrlalaa, tiim shuu sandral ch uneheer tuvugtei zuil. Harin odoo yahaa medlee. Jisheelbel bi chuhal uulzalt esvel shalgal bolbol hodoodoo uvdtul sanaa zovdog hun shuu dee. Odoo 5 alhamaa hiigeed uuriiguu uurchilnuu
@tcb1737
@tcb1737 3 жыл бұрын
Баярлалаа амжилтад хүрээрэй😊😊😊😊
@aridiadem7186
@aridiadem7186 7 жыл бұрын
Баярлалаа.Ука төмөр амжилт хүсье
@БаттулгаБатбаяр-ж7у
@БаттулгаБатбаяр-ж7у 7 жыл бұрын
зөв ярьж байна гэж ойлгож байна. эндээс гараад мартах байх оо. эргэн тойрон битүү мунхаг хүмүүс дүүрэн байна.
@ukatumur
@ukatumur 7 жыл бұрын
Тийм болохоор өөртөө дахин дахин сануулж байх хэрэгтэй.
@enkhtsetsegsurenkhuu7773
@enkhtsetsegsurenkhuu7773 2 жыл бұрын
Укатай найз болмоор бна ❤️
@lovegirl4740
@lovegirl4740 5 жыл бұрын
Маш их баярлалаа
@zolushzoogii5635
@zolushzoogii5635 6 жыл бұрын
Bayrlalaa❤️
@tseegiihbk1
@tseegiihbk1 7 жыл бұрын
bayrlalaa
@balgannamuuna3957
@balgannamuuna3957 5 жыл бұрын
uka egchee bayrlalaa tanid. ene bichlegn deer uneheeriin tugs uzesgelentei haragdaj bna 😊
@zaisantolgoi2763
@zaisantolgoi2763 3 жыл бұрын
😘
@khuyagdelgerrentsenkhorlo8576
@khuyagdelgerrentsenkhorlo8576 5 жыл бұрын
Bayrlalaa
@batochirdulamsuren5089
@batochirdulamsuren5089 6 жыл бұрын
Ёстой л тийм шүү.
@tsermaatsarmaa3504
@tsermaatsarmaa3504 4 жыл бұрын
uneheer bayrlalaa saihan zowlogoo bn
@badamkhatanmunkhuu7843
@badamkhatanmunkhuu7843 4 жыл бұрын
wooow bayrllaa
@dulguungarid195
@dulguungarid195 3 жыл бұрын
odooch mash ih sanaa zowjiin namaig unshsan um shig yrjiishd hha
@zaisantolgoi2763
@zaisantolgoi2763 3 жыл бұрын
Би маш их хайртай хүнээ намайг тоохгүй юм бна гэж боддог бүүр намайг голж өөр залууг сонгож бна гэж би дотроо бодоод гутраад л яадаж байхад тэр эмэгтэйг мин өөр залуу иргүүлж байгааг би харсаар өөр юүүч хийж чадахгүй юм бноо 😕😔😔
@bayarmaajm5060
@bayarmaajm5060 4 жыл бұрын
чухал сэдэв олон хүнд тус болно. зоригтой бай
@altsntuyamaruush1645
@altsntuyamaruush1645 4 жыл бұрын
yg vnen yrij bna
@gedegede286
@gedegede286 3 жыл бұрын
tsarai muutai ch uurtuu itgelt goy bna
@dduuriimaa4539
@dduuriimaa4539 3 жыл бұрын
Hi
@bayrtsogtenkhjin7110
@bayrtsogtenkhjin7110 5 жыл бұрын
yg zov bn aa
@dorjsembepuntsag8097
@dorjsembepuntsag8097 4 жыл бұрын
Сайн бна уу. Амьдралд хэрэгтэй гоё зөвлөгөө өгдөгт баярлалаа. Би өөрчлөлтийг хүсч байна.
@ant2881
@ant2881 5 жыл бұрын
Yoko ono шиг эмэгтэй байна
@ukaanar5999
@ukaanar5999 7 жыл бұрын
ohin 13dahi sariin mungu ugwul ymar goe we
@erdenebatsanjdorj4681
@erdenebatsanjdorj4681 7 жыл бұрын
uka anar
@baigalmaabaigalmaa9579
@baigalmaabaigalmaa9579 7 жыл бұрын
Gehdee eejeer awsan jishee ni neg l onzgui jishee bna.....ene chini l hunii setgel gej boddog um shuudee
@ukatumur
@ukatumur 7 жыл бұрын
Тийм ээ санал нэг байна. Гэхдээ тусалж чадахгүй бол хий дэмий л санаа зовно шүү дээ.
@dolgoonmoronpuntsagdorj4453
@dolgoonmoronpuntsagdorj4453 7 жыл бұрын
za zaila
@heartless6412
@heartless6412 4 жыл бұрын
zuwulguun saihanch heterhii ih nurshih yumaa
@saruulkana
@saruulkana 3 жыл бұрын
Bi sanaa zovsnoosoo bolood muu ym ireeduid boloh vii, esvel muu ym tusuulun bodood ter ni biyelchih ym shig. Terneesee bolood uil hudluld min nuluuldug. Jisheelbel minii urd neg shon bailaa gej bodhod baruunaar ni garah u zuuneer ni garah u geed boddog tegeed baruunaar ni garah uyedee muu ym bodchihvol (enuugeer garval yag muu ym bolno gej bodoh) butsaj yavaad zuuneer ni garhaar sanaa zovsondoo bolood zaaval zuuneer ni garah gej zutgeed ergej butsaj yavaad ter shongiin zuuneer ni garah gej zutgedeg. Bi ene baidalaasaa zalhdag bas yadardag. Bi urgelj bish ch gesen olon davtamjtaigaar iin setgeliin shanalald orchihson yavj baidag. Bi ingej bodoo bolimoor baina, bi aij emeej, muu ym tusuulun bodohoo bolimoor baina. Bi esergeer ni bodoh gej orolddog bolovch dotroo ter bodoldoo unen bolov u, hudlaa daa gej bas davhar aij baidag. Ta tuslaach yaaval deer ve ?
@anhzayanergui1755
@anhzayanergui1755 5 жыл бұрын
bayrlalaa saihan zuvulguu bna.. neg ym helmeer bn aa egchee ta tsaana tavisan duugaa ushuu bagasgahgui bol tain yrij buui zuil sonsogdky bn aa
@gerbul6552
@gerbul6552 5 жыл бұрын
🤔
Яаж Өөртөө Үнэнч Байх Вэ?
11:16
Uka Tumur
Рет қаралды 16 М.
Worst flight ever
00:55
Adam W
Рет қаралды 24 МЛН
Help Me Celebrate! 😍🙏
00:35
Alan Chikin Chow
Рет қаралды 10 МЛН
GIANT Gummy Worm Pt.6 #shorts
00:46
Mr DegrEE
Рет қаралды 83 МЛН
Ичимхий зангаасаа яаж салах вэ?
10:21
Яаж бодлоо удирдаж сурах вэ?
19:17
Anu life coach
Рет қаралды 7 М.
Залхуу хүнд ямар ч найдвар байхгүй.
7:49
Бодлоо удирдах
15:03
17 minutes
Рет қаралды 36 М.
Worst flight ever
00:55
Adam W
Рет қаралды 24 МЛН