Рет қаралды 22,659
Дархадын хотгор нь Монгол улсын Хөвсгөл аймгийн баруун хойд хэсэгт орших томоохон хөндий юм. Улаан тайга болон Хорьдол сарьдагийн хооронд оршино. Дархадын хотгорт Хөвсгөлийн их тайгын 70% нь оршдог бөгөөд Монголын хамгийн том хөхтөн амьтан хандгай, цаа бугын өлгий нутаг билээ.
Цаа бугын тэжээл болох цагаан хөвд нь зөвхөн Дархадын хотгорт ургадгаараа онцлог.
Цаатан ард түмэн нь 2 хуваагдан Хөвсгөлийн баруун, зүүн тайгад дөрвөн улирлын турш цаа буга маллан нүүдэллэн амьдардаг тува иргэд юм. Тайгадаа өвөр хоорондоо тува хэлээр ярилцдаг ба бөөгийн шашин шүтлэгтэй. Гэр бүл болсныг ёслох өөрийн гэсэн зан үйлтэй. Тэд цаагаа маллан, түүний ашиг шимийг хүртэж, ан ав хийж амьдардаг.
Цаатангуудын аж төрдөг нутаг нь Бүрхээлэг, Жамс, Улаан тайгын их уулс, Тэнгис, Шарга, Шишгэдийн голын сав нутаг юм.
Бид энэ удаагийн аяллаараа Зүүн тайга явсан бөгөөд тэдний аж байдлын талаар багахан ч болов харуулахыг зорьлоо.
Манай гэр бүлийн гол зорилго дотоодын аялалд уриалах буюу Монгол орныхоо үзэсгэлэнт газруудыг суртчилах юм.
FOLLOW US:
FB ➡️ / chillingtravelinmongolia
IG ➡️ / chilling_travel_in_mon...
⭕️Аяллын хэрэгслүүдийг “Nomaad-аяллын дэлгүүрээс”: / nomaadshop
⭕️Аяллыг дэмжигч “Номин сүлжээ дэлгүүр”.
www.facebook.c...
#mongoliannature #lifewithmongoliannomads #mongolia #subaru #winterview #campingfamily #khuvsgul #tsagaannuur #taiga #darkhad #natureview #familyvlog #winter #chillingstories #adventure #familytrip #travel #realsound #asmr #notalking #mountains #khuvsgullake #reindeer #forester #asmr #naturecamping #windy #noeffect #realsound #camping #glamping #tent #nomad #nomadiclife