Г.Аюурзана - Хорин таван жил

  Рет қаралды 3,461

Unignorable Vs

Unignorable Vs

Күн бұрын

Зохиолч, яруу найрагч, орчуулагч Гун-Аажавын Аюурзана - Хорин таван жил
ХОРИН ТАВАН ЖИЛ
Хорин таван жил би чинийхээ хажууд сэрж,
Хорин таван жил хайртай хүнийхээ эр нөхөр байхын
бахархлыг мэдэрлээ.
Амьдралын минь тэн хагас
инээмсэглэлийн чинь гэрэлтэй диваажинд өнгөрч,
Ахиад хорин таван жил хамт байх,
хамтдаа үхэх хүсэл минь гүн сүсэг боллоо.
Тэр л сүсэг өмнөх мянган төрлийг минь тодоос тод үзүүлж,
Тэнд энэ л хорин таван жилтэй эгнэх онцгой нь
хэзээ ч тохиогоогүйг таньлаа.
Хүйтэн харц, жөтөө, гүжир мананг хамтдаа л туулсан маань
Тэр бүхнийг бүлээхэн дулаахан санагдуулж,
Хүн хүний дундаас чамайгаа олсон минь,
хоёулхнаа л явсан маань
Тэнгэрийн доор биднийг өнөр, хүчирхэг байлгасаар ирлээ.
Өөрийнхөө гүн рүү өнгийх гээд зүг чигээ ч ололгүй
Өөдөө дэмий ширтэхэд минь
чи хурмастын дагинын дүрээр тодорч
Аниатай зовхийг минь нарны илчээр төөнөн үнсээд л
Аз жаргал гэрэлд ч, сүүдэрт ч ижилхэн оршдогийг ухаарууллаа.
Ийм шагнал авах ямар буян хэзээ бүтээснээ төсөөлөхгүй ч
Энэ л насанд амсах хувь тохиосны ид шидийг биширлээ.
Ид шид гэдэг бол -
Энгийн нэг жаал эгэлгүй бүсгүйг олж хараад
гараас нь зүрхлэн атгамагцаа
Элсэн шуурга мэт од эрхсийн дундуур, нэг л мэдэхнээ
хорин таван жил цугтаа алхчихсан байхын нэр юм.
Амьдрал гэдэг бол -
цаг хугацааг буцааж
Анх гарт чинь хүрсэн өдөр өмнүүр маань ниссэн шувууг
Тэртээ эртийн биш, одоогийнхоо нүдээр,
Тэнэгхэн жаалын биш,
өнгөрсөн бүхэн яг тэндээ, тэр л мөчүүддээ
үүрд үлдээд үүрд тогтчихдогийг мэдэрчихсэн,
үнэ цэн нь хожим төсөөлшгүй нандинаар дурсагдана даа
гэдгийг сэхээрчихсэн
өнөөдрийнхөө ухаанаар
ахин олж харахыг эгнэгт хүсэхийн нэр юм.

Пікірлер: 6
@suvdanchimegsunderiya5702
@suvdanchimegsunderiya5702 3 жыл бұрын
♡♡
@uchrakhzayatserenbat6443
@uchrakhzayatserenbat6443 3 жыл бұрын
@fischerrobert2606
@fischerrobert2606 3 жыл бұрын
бүтэн уншчихгүй дээ...
@nomin9374
@nomin9374 3 жыл бұрын
Яагаад цээжилж болоогүй юм бэ?
@edwardnygma5138
@edwardnygma5138 8 ай бұрын
Яадын
@Huniidc4zz
@Huniidc4zz 6 ай бұрын
шүлэг найрагийн соёл мэдэхгүй хүмүүс ийм мунхаг шдэ. Хэлээд өгий. Өөрийнхөө зохиолыг уншиж байвал цээжлэх албагүй цээжлэвэл сайн цээжлээгүй ч зүгээр бусдын шүлэг уншиж байгаа хүн цээжлээгүй байх нь харин бүдүүлэг соёл байдаг юм
[Шүлэг] Г.Аюурзана - Миний дургүй сарууд
13:49
Ганаагийн Суваг
Рет қаралды 23 М.
Choinom - Jargal zovlon
6:55
Nomad Mongols
Рет қаралды 934 М.
1 сквиш тебе или 2 другому? 😌 #шортс #виола
00:36
Smart Sigma Kid #funny #sigma
00:14
CRAZY GREAPA
Рет қаралды 15 МЛН
Mom had to stand up for the whole family!❤️😍😁
00:39
Буурал найрагчтай хийсэн сүүлчийн минь ярилцлага
37:46
OYUNCHIMEG BUDRAGCHAA (Сэтгүүлч Б.Оюунчимэг)
Рет қаралды 51 М.
Как она была права 1990 год
9:52
Ринат Шарифуллин
Рет қаралды 2,4 МЛН
Nomiin yrtonts - S.Nachin
30:16
Suvd Bat-Erdene
Рет қаралды 1,7 М.
Болор цом 92 яруу найргийн наадам
1:25:47
How a former airborne trooper was welcomed in prison (with English subtitles)
10:40
Зона в кинематографе
Рет қаралды 14 МЛН
Bafka podcast 02 Модернист найрагч Галсансүх
1:23:29
БАФКА ПОДКАСТ
Рет қаралды 15 М.
1 сквиш тебе или 2 другому? 😌 #шортс #виола
00:36