No video

"Эх орон" by О. Дашбалбар

  Рет қаралды 139,250

Terguulegch Terguulegch

Terguulegch Terguulegch

12 жыл бұрын

"Эх орон"
О. Дашбалбар
Тэнгэрлэг эх орон минь тандаа мөргөмү
Тэнд энд хэвтэх чулуунд чинь үнэн оршдогт итгэмү
Амьд яваа минь таны таалал гэмү
Аугаа их тандаа би өдөр бүр мөргөмү
Амьсгалах тоолондоо би тандаа хүрч очму
Аньсан нүдэндээ ч би таныгаа харму
Сайн үйлээ би таныхаа төлөө хиймү
Саар мууг үйлдвэл таныхаа өмнө ичмү
Өвлийн өдөр цасан дээр хэвтэхдээ
Өнгөт хялмаа гялалзан гялтагнахыг ажму
Орчинд минь хичнээн амьтан буй гэвээс тэд бүгд таных буюу
Одоо би таны нүдээр л бусдыг харму
Эх орон минь таны хүч л надад шингэснээс би хүчтэй явму
Энэрэл хайр тань надад ирсэнээс би бусдыг хайрлаж сурму
Аяа, эх орон минь ээ
Догшин ширүүн галыг ч би таных л гэж бодном
Дотоод зөөлөн амьсгалд тань шүтэж амьдарнам
Аяа, эх орон минь ээ
Ариун тунгалаг агаарыг агаарыг ч таных л гэж бодном
Амьсгалах тоолонд та надад нэвтрэн орж ирнэм
Аяа, эх орон минь ээ
Та юм бүхэнд хувилан бидэндээ ирмү
Амьд яваа минь таны гүн их таалал буюу
Хад чулуунаас ч би таныгаа олж үзмү
Хатан дэлхийн өвсөн ногооноос та босож ирмү
Хамаг амьтны тусын тулд юм бүхэнд оршиж
Хар муу үйлийн замаас биднийг холтгому
Энэ ертөнцийн өнгө аялгуу бүхэн таныг хэлмү
Энх тунх явааг минь та ивээхдээ
Эрх биш түмэн амьтанд таны хайрыг хүртээх увидас хайрла
Энэхүү ертөнцийн туйл үнэн буй бөгөөс
Түүний мөн чанар, эгнэгт эс мөхөгч, бас бий эс бологч
Тал тал тийшээ хязгааргүй үргэлжлэгч
Төв цэг нь хаа сайгүй оршигч
Төрсөн бүхний юм шалтгаан
Төгөлдрөөр өөр тэнцэх юм огт үгүй ээ
Эх орон минь тандаа би мөргөмү
Энэ биеийн буруу зөвийг гагцхүү та тунгааму
Ариутгагч бас аврагч эцэг минь алтан мутраараа адислаж
Хүссэн бүхнээр минь болгоож хайрла
Сайн үйл мөнхийн дагуул минь болог
Сац бас муу явдал барааг минь хараад зугтаг
Бялдууч явдал дууг минь сонсоод устаг
Бас аймхай амьтад дуугарч чадалгүй дөлөг
Өвчин бүхэн намайг тойрог
Өвдсөн зовсоныг тэрчлэн би ачлаг
Амьсгалах тоолон надад та нэвтрэн орж ирмү
Аньсан нүдэндээ ч би таныгаа харму
Ухаан бодол минь таныгаа баясгахаар уудам болог
Уг чанар минь хүн чанар л болог
Эх орны минь мөн чанар гоо сайхныг бусдад түгээж
Энэ ертөнцийн олныг жаргаахад минь надад тусал
Энэ бие ухаан бодол, сэтгэл зүрх, үйл ажил минь таных гэвэл
Эх орон минь та өөрөө минийх
Би таны гэгээн гэрэлд аж төрмү.

Пікірлер: 50
@otgonbayardavaatseren9517
@otgonbayardavaatseren9517 2 жыл бұрын
Энэ бурханлаг шүлэгт хөдөлмөрийн БААТАР ГЭДЭГ нэр хүндтэй цол олгооч хүмүүсээ❤️❤️❤️
@erdenechimegbelkhuu2081
@erdenechimegbelkhuu2081 Жыл бұрын
Агуу гэгээрсэн хүн байжээ Эх орон гэдэг үгийг сонсохдоо Бурхан минь гэж сольж ойлгодог .Үнэхээр агуу Бурханд зориулж бичсэн сэтгэлийн өргөл байна аа өдөрт хэдэн ч удаа сонссон сонсох тусам ямар агуу их үнэнийг хэлснийг ойлгодог доо
@davaamaaluvsandorj2687
@davaamaaluvsandorj2687 Жыл бұрын
энэ сайхан монголдоо дахин дахин бурхан болж ирж төрөөч дээбурханбагш минь
@user-qd9no6yz4z
@user-qd9no6yz4z Ай бұрын
Улаан Сахиусан овогт Очирбатын ДАШБАЛБАР . Үнэхээр БУРХАНЛАГ шүлэг
@tsognarantsembel4035
@tsognarantsembel4035 10 жыл бұрын
Энэ агуу их хүн даанч их хавчигдаж байж насан эцэслэсэндээ.Үнэн гэж хэцүү, үнэний төлөө зогсох бүрч хэцүү гэж юутай гашуун үнэн бэ. Болдогсон бол энэ шүлгийг өдөр бүр Радио, ТВ-гээр уншиж баймаар.
@btbt881
@btbt881 Жыл бұрын
Гадны элдэв хэлбэр хөөсөн шоу үзүүлснээс илүү хэрэгтэй юм даа
@NerguiBaljinnyam
@NerguiBaljinnyam 8 ай бұрын
Тэнгэрлэг эх орон минь өршөө наиайг
@enkhtaivanenkhtaivan6463
@enkhtaivanenkhtaivan6463 8 жыл бұрын
Эх орноосоо алс газар явахад цээжинд маань нэг л айхтар мэдрэмж төрж, нүдэнд маань нулимс хурдаг.
@uyanga.D
@uyanga.D 8 ай бұрын
Ямар гоё уншаа вэ. ая дүрс шүлэг хоолой агуу агуу
@erdenechimegbelkhuu2081
@erdenechimegbelkhuu2081 Жыл бұрын
Бурханд хандаж буй залбирал мэт
@nandinuugan1376
@nandinuugan1376 8 ай бұрын
Нулимсаа барьж ядан сонслоо. Сайхан хүн байлаа,агуу найрагч байлаа.Жинхэнэ найрагчаас л ийм шүлэг төрнө.Ямар ч сайхан уншаа вэ
@Vol859
@Vol859 6 ай бұрын
Оршихуйн амьсгал ❤
@uranchimegdash479
@uranchimegdash479 6 ай бұрын
Юу гэдэг ая юм бол
@ganzo.b1122
@ganzo.b1122 4 жыл бұрын
Unendee l goy ymaa eh oron mni tanidaa odor bur sugdun morgomu
@idereeider5503
@idereeider5503 7 жыл бұрын
Эх орондоо амь амьдрал бүх эд эсээрээ сэтгэл зүрхээрээ сүнс сүлдээрээ шингэжээ Агуу найрагч минь та
@nadyach.1189
@nadyach.1189 2 жыл бұрын
yag l tiim
@davaamaaluvsandorj2687
@davaamaaluvsandorj2687 Жыл бұрын
хөдөлмөр оюунлага гэж энэбайхаа чингэсийн одон нөхөж өгдөг бол сайхан даатухай үед яагаа болдоо
@idereeider5503
@idereeider5503 7 жыл бұрын
Энэ шүлэг уншиж байгаа хүнийг хэн гэдэг бол үнэхээр гоё унших юмаа хоолойны өнгө ямар гоё вэ
@andreatuya6624
@andreatuya6624 7 жыл бұрын
UBS TV Jargalsaikhan asan
@baljmaabaljmaa2702
@baljmaabaljmaa2702 5 жыл бұрын
Уйлах дхлө шү
@NerguiBaljinnyam
@NerguiBaljinnyam 8 ай бұрын
уйлж байнө😊
@erdeneoyunbaterdene593
@erdeneoyunbaterdene593 2 ай бұрын
Жаргалсайхан гэж мундаг хүн уншсан юмдаа багш минь байлаа
@nadyach.1189
@nadyach.1189 2 жыл бұрын
bi tanii gegeen gereld aj tormvi. tengerleg eh orondoo morgomvi.
@user-kh2vc3hx8d
@user-kh2vc3hx8d 6 ай бұрын
2023.01.23 ЭХ Орон таньдаа Мөргөмуй
@mariusmedved
@mariusmedved 10 жыл бұрын
О. Дашбалбар был талантливый поэт и выдающийся человек своего времени. Очень жаль, что он так рано ушел из жизни. О. Дашбалбар был настоящим патриотом Монголии. Мы учились в одном институте. Я лично знала его как очень порядочного и благородного человека.
@batkhuugerelmaa5784
@batkhuugerelmaa5784 7 жыл бұрын
Марина Тимонина
@batkhuugerelmaa5784
@batkhuugerelmaa5784 7 жыл бұрын
Марина Тимонина
@chinbattamir
@chinbattamir 4 жыл бұрын
Марина Тимонина спасибо вам
@darisuren11
@darisuren11 12 жыл бұрын
Сайхан шүлэг эх орноо санаж байна хурдан харих минь...
@khdmb
@khdmb 11 жыл бұрын
eh orondoo chin taniar dutaj baina
@KhBmaa
@KhBmaa Жыл бұрын
Үнээн үнэн. 🙏🙏🙏🙏
@huvizayapuntsag9794
@huvizayapuntsag9794 7 жыл бұрын
aya yasan saihan ym be saihan eh ornooroo barharhnam...
@tengerization
@tengerization 11 жыл бұрын
uneher aguu shuleg
@otgonbayardavaatseren9517
@otgonbayardavaatseren9517 Жыл бұрын
❤❤❤
@bilegsaikhanjargalsaikhan751
@bilegsaikhanjargalsaikhan751 4 жыл бұрын
Агуу найрагч минь таньдаа би мөргөм үү
@nadyach.1189
@nadyach.1189 2 жыл бұрын
setgeld hvreheer shvleg bn 😍😊
@nadyach.1189
@nadyach.1189 2 жыл бұрын
ene shvlegnii badag bvrees eh oron vnertdeg.
@BJavkhlan
@BJavkhlan 10 жыл бұрын
Aguu
@bilegsaikhanjargalsaikhan751
@bilegsaikhanjargalsaikhan751 4 жыл бұрын
Тэнгэрлэг эх орон минь таньдаа би мөргөм үү
@kalefut
@kalefut 11 жыл бұрын
ene shvlgiig sonsohoor l dotrooos neg ym ogshoood ireh ym
@nadiaochirhuyg3991
@nadiaochirhuyg3991 6 жыл бұрын
Boginhon ald biymen eh oron tanidaan morogmui
@user-mu1fx7go2w
@user-mu1fx7go2w 5 жыл бұрын
Agui hun gegeersen burhan
@munkhmand4107
@munkhmand4107 Жыл бұрын
Хүнлэг чанар: Хүний төлөө чин сэтгэлээр ханддаг чанар ( Монгол хэлний тайлбар толь )
@PanasonicTV30
@PanasonicTV30 2 жыл бұрын
2021.12.20
@lobhaloff7007
@lobhaloff7007 11 жыл бұрын
mongoldoo hurdan ochih ymsan goe shulag bn
@nominjinnominjin4595
@nominjinnominjin4595 4 жыл бұрын
Unshjiiga ayiih in ner yu ym bol
@ganboldganbold1068
@ganboldganbold1068 4 жыл бұрын
Жанцанноров гуайн Мандухай Сэцэн хатан. Энэ шүлэгтэй гайхалтай дүйж байна . Унтахаасаа өмнө сонсоод үзээрэй .
@tsolmontseren2520
@tsolmontseren2520 Жыл бұрын
Гайхалтай .
Чойном Миний шүтээн
7:07
Munkhbayar Baatar
Рет қаралды 356 М.
21 дарь эх
19:31
Bilguun B
Рет қаралды 1,7 МЛН
小丑把天使丢游泳池里#short #angel #clown
00:15
Super Beauty team
Рет қаралды 34 МЛН
Box jumping challenge, who stepped on the trap? #FunnyFamily #PartyGames
00:31
Family Games Media
Рет қаралды 30 МЛН
Gli occhiali da sole non mi hanno coperto! 😎
00:13
Senza Limiti
Рет қаралды 6 МЛН
لااا! هذه البرتقالة مزعجة جدًا #قصير
00:15
One More Arabic
Рет қаралды 51 МЛН
Hurd - Eh oron (Official Music Video)
5:06
Hurd
Рет қаралды 121 М.
Adarsuren - Chandmani erdene ugtei /tsengee8811/
4:04
tse tsengee
Рет қаралды 1,1 МЛН
О DASHBALBAR TALIIN HUH CHONO
5:51
uran-AUDIO DRAMA-zohiol
Рет қаралды 24 М.
Choinom - Jargal zovlon
6:55
Nomad Mongols
Рет қаралды 880 М.
Амьддаа бие биеэ хайрла
3:07
Orkhon
Рет қаралды 153 М.
Л.Мөрдорж - Миний Эх орон
12:29
Enkhbat Batbileg
Рет қаралды 124 М.
小丑把天使丢游泳池里#short #angel #clown
00:15
Super Beauty team
Рет қаралды 34 МЛН