O.Dashbalbar - Mun chanar bui avaas....wmv

  Рет қаралды 90,744

Bayaraa Yadamsuren

Bayaraa Yadamsuren

Күн бұрын

МӨН ЧАНАР БУЙ АВААС
I
Надад мөн чанар буй аваас тэр нь хүн чанар л . . .
Намар би гунихгүй байж эс чадна, зүрх минь буй!
Нас талийж, өвгөрч буйгаа ч мэднэм, хүн чанар л . . .
Намайг зүүдний сүвэгч шиг зайгаар ч үе үе гэрэлтүүлж
Найран дээр нулимс мэлтэрнэ, надад юу буй, юу эс буй?
Уйлах минь мөн чанар бус, хүн чанар л . . .
Уурлах минь мөн чанар бус, хүн чанар л . . .
Уйдах минь мөн чанар бус, хүн чанар л . . .
Ухаарах минь мөн чанар бус, хүн чанар . . .
Устах минь мөн чанар бус, хүн чанар . . .
Баавгай намайг зүүдлэн нойрсдогт итгэдэг юм би,
Баруун гарт минь худал, зүүн талд минь үнэн буй . . .
Бага байгаад том болсон минь мөн чанар бус уу,
Барим тавим хувирсаар л буй нь хүн чанар бус уу,
Баян ч бус, хоосон ч бус мөн чанар минь хүн чанар!
Надад мөн чанар буй аваас тэр нь хүн чанар л . . .
Найзыгаа үхэхэд уйлахгүй, гунихгүй байж эс чадна
Нас барсан бүхнийг санахгүй байж эс чадна, мартахгүй
Нарлаг өдрийн гүнд салхи шуугиж буйг урьтаж мэдрэх нь
Надад мөн чанар бус, хүн чанар шүглэснийх! . . .
Би бол агаар юм, надаар амьсгалагтун, амьд буй үед минь
Би бол гал юм, надаар дулаацагтун, амьд буй үед минь
Би бол гол ус юм, намайг уугтун, гагцхүү амьд буй үед минь
Би бол намар юм, надаар сэрүүцэгтүн, гагцхүү амьд буй үед минь
Би хэзээ ч та нарт олдохгүй, би хэзээ ч олдохгүй, юу үүэн, тэр үнэн!
Надад мөн чанар буй аваас тэр нь хүн чанар л . . .
Намайг дурлалаа идэж, хайраа цамц болгосныг минь харагтун
Намайг үхэр шиг мөөрч, нохой шиг хуцаж явааг минь харагтун
Намайг бурхан шиг инээж, харгуйн тоос босгохыг минь харагтун
Надад мөн чанар буй аваас тэр нь хүн чанар л . . .
II
Надаас сайн сайхныг бүү эрэгтүн, би жоом алдаг
Намар мөөг түүж, хар шөл ууж, хар амиа боддог
Найтааж, ханиад хүрч, эм ууж, бусдыг бас хараадаг
Навс болтлоо согтож, агсам тавьж, нохой өшиглөхөөс буцахгүй
Надаас сайн сайхныг бүү эрэгтүн, би цэцэг тасалдаг
Мөн чанар минь хүн чанар болохоор би яах юм?
Мөрөөдөж, дэмий сэлгүүцэж, хайртай хүүхнээ хардаж,
Мөнгө үрж, Достоевскийд атаархаж, нэр алдарт шунаж,
Мөсгүй зан гаргаж, хүнээс зээлснээ өгөхөөс ч татгалзаж,
Мөн чанар минь хүн чанар болохоор би яах юм?
Надаас муу муухайг бүү эрэгтүн, өнчнийг би өрөвддөг
Нарны доор адилхан л хоног элээж яваа бусдыгаа хайрладаг
Нарсны хоригдлыг, ээжтэй нь цуг бодохоор тэсэхгүй уйлдаг
Намуухан шөнө хүүхдүүдэд үлгэр ярьж тайван нойрсуулдаг
Надаас муу муухайг бүү эрэгтүн, би ялаа ч хороохгүй
Өөдгүй алдааг надаас бүү хай, чоныг ч би хайрладаг
Өмсөж зүүж явснаа хэнд ч тайлаад л өгдөг, би хүн
Өвчтэй эмгэнийг шөнөжин сахиж, цурам хийлгүй хонодог
Өвлийн жаварт золбин нохойг харахаар зүрх шархирдаг
Өөдгүй алдааг надаас бүү хай, хулгайчийг ч би өрөвддөг
Надаас олигтой юм бүү эр, надаас онцгой юм ч бүү хай
Нартад би хүнд тусалж, заримдаа хүнээс тус хайж гэлдэрнэм
Намуухан уянга, зэрлэг хашгираан хоёулаа надад буй
Наадам цэнгэл, сэтгэлийн там хоёулаа миний орон гэр
Надаас олигтой юм бүү эр, надаас онцгой юм ч бүү хай
Энэ биед минь мөн чанар буй аваас, тэр нь хүн чанар л . . .
Эрх чөлөөтэй болмогцоо л би, эргээд түүндээ дургүй хүрдэг
Эгнэгт боол байюу гэтэл, эрх чөлөөг ямагт дээдэлдэг
Энэ хоёрын хооронд тэлэгдэж, учраа олохгүй явдаг
Энэ биед минь мөн чанар буй аваас, тэр нь хүн чанар л . . .
III
Буй бие минь, мөн чанартай ахул, тэр нь хүн чанар л . . .
Бусдаас хайр нэхдэг хэрнээ, өөрөө түүнийгээ өгч чадахгүй
Буян үйлдэж чилэх хэрнээ, буг болж нөхдөө загнуулдаг
Буруу харж суух хэрнээ, ард болж буйг ч бас мэддэг
Буй бие минь, мөн чанартай ахул, тэр нь хүн чанар л . . .
Эр бие минь, мөн чанартай ахул, тэр нь хүн чанар л . . .
Эм хүнд дургүй хэрнээ, тэдэнгүй байж бас л чадахгүй
Эд баялагт дургүй хэрнээ, элбэг амьдралд дасах янзтай!
Эрх тушаалд дургүй хэрнээ, эрээлхэж цээрлэхгүй загнах аястай
Эр бие минь, мөн чанартай ахул, тэр нь хүн чанар л . . .
Муу бие минь, мөн чанартай ахул, тэр нь хүн чанар л . . .
Мунхагт бас дургүй хэрнээ, ухаантайг нь хүлцэж чадахгүй . . .
Муруй хамартайд дургүй хэрнээ, шулууныг бас тэвчиж чадахгүй
Муусайн баячуулд өших хэрнээ, хоосон ядууд бас дургүй
Муу бие минь, мөн чанартай ахул, тэр нь хүн чанар л . . .
Мөн чанарыг нь мэдье гэвэл, хэн л чадах билээ?
Мөрөн гол руу тэмүүлэх хэрнээ, гурав хоноод л зугатаадаг
Мөст оргил руу авирах хэрнээ, говь цөл рүү тэнүүчилдэг
Мөнх амьдрал хүсэх хэрнээ, нэг агшнаас л дорхноо уйддаг
Мөн чанарыг нь мэдье гэвэл, хэн л чадах билээ?
Үнэн чанарыг минь танья гэвэл, хэн л чадах билээ
Үгүйсгэж чадсан бүхнээ, шүтээн гээд тахиж залбирна
Үргэлж дээдэлж явснаа ч, үнсэнд ортол муу хэлнэ
Үзээрийн муухай хүнийг ч, үнэхээрийн сайхан хэмээн зална
Үнэн чанарыг минь танья гэвэл, хэн л чадах билээ
Ийнхүү бид хоёр туйл руу цагийн зүү шиг хэлбэлзэж амьдарна
Ид шид үгүй ч, нарыг эвэртэй, сарыг шидтэй болгож төсөөлнө
Инээх уйлах хоёрын завсарт та нар шиг л савлаж явна
Их бага хоёрын дунд эзэн хаан шиг, боол шиг амьдарна
Ийнхүү би ч, та ч, хэн хэнийгээ хэлэлтгүй “хүн чанартай” буюу . . .
Яруу найрагч
Очирбатын ДАШБАЛБАР

Пікірлер: 48
@bayarmaabaatar6871
@bayarmaabaatar6871 3 жыл бұрын
Худал хэлж , хулгай хийж чадахгүй чин шударга байсаныхаа төлөө амиа өгсөн хүн шүү дээ….хүний дээд хүн.
@urnaahaidav8390
@urnaahaidav8390 2 жыл бұрын
агуу их яруу найрагч
@ЯруунайрагчОчирбатынДашбалбар
@ЯруунайрагчОчирбатынДашбалбар Жыл бұрын
❤❤❤❤Юу үнэн тэр үнээн
@bayarsaikhannaranbat2390
@bayarsaikhannaranbat2390 Жыл бұрын
Монголын хамгийн мундаг философитой шүлэг. Энэ шүлгийг гадаад хэл руу орчуулж гадныхны хүртээл болгохсон. Орчуулахад ч мөн ч их хэлний авъяас шаардана даа.
@aari597
@aari597 Жыл бұрын
Монголд ийм агуу хүн төрдөг юм шүү.
@jigajiga2653
@jigajiga2653 2 жыл бұрын
ХОРДУУЛСАН ДАА ХӨӨРХИЙГ 🙏
@bilegsaikhanjargalsaikhan751
@bilegsaikhanjargalsaikhan751 4 жыл бұрын
Хайрт найрагч минь Тэнгэрээс биднийгээ харж яваарай
@ЯруунайрагчОчирбатынДашбалбар
@ЯруунайрагчОчирбатынДашбалбар Жыл бұрын
❤🎉
@Ulzii-i4k
@Ulzii-i4k 3 жыл бұрын
Ene shulgiig odoo l oilgoj ehelj bn
@tuulvluvsandorj6283
@tuulvluvsandorj6283 3 жыл бұрын
Burhan mini 🙏🏻🙏🏻🙏🏻
@bayrajargal7251
@bayrajargal7251 Жыл бұрын
Дэндүү сайхан шүлэгч шүү❤
@bayrajargal7251
@bayrajargal7251 Жыл бұрын
Тийм шүү
@zorigooerdenebuyan2693
@zorigooerdenebuyan2693 4 жыл бұрын
Дэндүү сайхан шүлэг шүү
@monbaikenjebek7426
@monbaikenjebek7426 7 жыл бұрын
choinam dashbalbar mongoliin shildeguud
@BBayasgalan1
@BBayasgalan1 13 жыл бұрын
Юүтүбэд оруулчихдаг чинь ёстой сайн байна. Баярлалаа.
@baruunduruu9209
@baruunduruu9209 6 жыл бұрын
Bidnii amidarliin dars yum daa
@lamjavpurevsuren6530
@lamjavpurevsuren6530 3 жыл бұрын
Нүднээс минь нултмс урсаж байна та минь одоо ч байсаар амьдарсаар байгаа шүү
@bayrchimegbayrchimeg8859
@bayrchimegbayrchimeg8859 Жыл бұрын
Баярлаа таньд
@mila.03
@mila.03 3 жыл бұрын
Мало мальскипонимаю по монгольски. Какой красивый был поэт. Слова душевные мудрые.
@orgilboldkh8558
@orgilboldkh8558 11 жыл бұрын
ene shulgiig anh udaagaa sonsloo uneheer gaihaltai... saihan ch unshsan bn..
@billgoni
@billgoni 11 жыл бұрын
...Бага байгаад том болсон минь мөн чанар бус уу, Барим тавим хувирсаар л буй нь хүн чанар бус уу... odoo oilgoson bh
@Tsenguun112233
@Tsenguun112233 10 жыл бұрын
Denduu goe shuleg
@enkhamgalanbaatarjav3759
@enkhamgalanbaatarjav3759 10 жыл бұрын
ter hezee ch bidend oldohgui.
@btc6852
@btc6852 8 ай бұрын
higuuf
@gndi4232
@gndi4232 Жыл бұрын
2023❤
@enkhamgalanbaatarjav3759
@enkhamgalanbaatarjav3759 10 жыл бұрын
hudal helj chadadgui humuus uls tord oroh hereggui ym bolowu. mdhgui ymdaa
@sainaenkhbold5252
@sainaenkhbold5252 2 жыл бұрын
2099 ene tsagt bi uhne
@Luna-bp8od
@Luna-bp8od 3 жыл бұрын
2021
@ganchimegbaatartsogt5660
@ganchimegbaatartsogt5660 2 жыл бұрын
2022
@suwilahui114b.hongorzul9
@suwilahui114b.hongorzul9 Жыл бұрын
2023он
@enhkbayrseke719
@enhkbayrseke719 Жыл бұрын
2023.9.22
@odontungalag9144
@odontungalag9144 10 жыл бұрын
ene saihan mongol shulegt ard n tuguldur huuriin solongos aya bish Mongol ayaz zohiol sonsogdson bol iluu saihan baih gej bodogdloo.
@nyamka-lv1ug
@nyamka-lv1ug 4 жыл бұрын
Залуугаар бие барсан ч бидний дунд мөнх амьдарч буй агуу хүн
@wadakun4118
@wadakun4118 4 жыл бұрын
2020.
@orshihbat4767
@orshihbat4767 3 жыл бұрын
😭😭😭
@temuulenbatsaikhan1974
@temuulenbatsaikhan1974 2 жыл бұрын
Aaw ni
@Oldtimergamer27
@Oldtimergamer27 5 жыл бұрын
2019 он.
@svvrii
@svvrii 4 жыл бұрын
2020 он
@chendochirchoi6369
@chendochirchoi6369 3 жыл бұрын
Өөөөөөөа
@otgooothoo3834
@otgooothoo3834 6 жыл бұрын
V
@oogiioogii2647
@oogiioogii2647 5 жыл бұрын
Гүрбазар гуй мундаг хүн үгүйсгэхгүй гэхдээ уншиж буй зүйлииг сонсохоор Дашбалбалбар гуай шиг хүн монголд олон төрөхгүй шүү монголчуудаа ухаантай байцгаарай амьддаа бие биенээ хайрлацгаагаарай ..
@buramxan
@buramxan 12 жыл бұрын
mun chanar gej yu yum bee?
@batjargaloyunerdene2062
@batjargaloyunerdene2062 3 жыл бұрын
Хүн чанар хүний мөс
@munkhbayars5506
@munkhbayars5506 Жыл бұрын
2022
badarch P eej aaviin tuhai yaria
14:27
Ganzo M
Рет қаралды 105 М.
How Strong is Tin Foil? 💪
00:26
Preston
Рет қаралды 100 МЛН
WORLD BEST MAGIC SECRETS
00:50
MasomkaMagic
Рет қаралды 50 МЛН
小丑妹妹插队被妈妈教训!#小丑#路飞#家庭#搞笑
00:12
家庭搞笑日记
Рет қаралды 36 МЛН
Тэнгэр шиг бай
5:36
indra dashbalbar
Рет қаралды 1,3 МЛН
"Эх орон" by О. Дашбалбар
4:21
Terguulegch Terguulegch
Рет қаралды 140 М.
Хариулахгүй ч байж болно: Төрийн соёрхолт зохиолч Д.Норов
35:56
Вандангийн Түвшинтогтох | Tuvshintogtokh Vandan
Рет қаралды 10 М.
ЗҮРХЭН СУДАР.
19:37
Burii University
Рет қаралды 71 М.
О DASHBALBAR TALIIN HUH CHONO
5:51
uran-AUDIO DRAMA-zohiol
Рет қаралды 25 М.
ЗӨВ ҮҮ? ТАВ УУ? #97. Эр хүмүүний мөн чанар 2-р хэсэг
1:12:11
Choinom - Hun
11:52
Nomad Mongols
Рет қаралды 153 М.
80, 90-ээд оны Chill дуунууд  80, 90-eed onii duunuud
37:32
GreDosign Studio
Рет қаралды 590 М.
Чойном Миний шүтээн
7:07
Munkhbayar Baatar
Рет қаралды 369 М.